x

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд зориулсан эмчийн үзлэг оношилгоо зохион байгуулав

ЭХЭМҮТ, УГТЭ, ГССҮТ, СЭМҮТ зэрэг улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг томоохон эмнэлгүүдийн эмч, мэргэжилтнүүд “Эрхэм нандин сувд” төрийн бус байгууллагатай хамтран хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг хамруулсан урьдчилан сэргийлэх, төрөлжсөн үзлэг оношилгооны арга хэмжээг амжилттай зохион байгууллаа. Тус үзлэгийг дөрвөн өдрийн турш зохион байгуулсан бөгөөд энэ нь хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн эмнэлгийн тусламж үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, эрт оношилж, цаашдын эмчилгээ сувилгаа төлөвлөхөд чухал нөлөө үзүүлж байна.

Үзлэг оношилгоонд Улаанбаатар хот болон 14 аймгийн нийт 497 хүүхдийг хамруулж, давхардсан тоогоор 2161 хүүхдэд 18 төрөлжсөн чиглэлээр эмч нарын үзлэг, оношилгоо, эмчилгээ хийгджээ. Үүнд хүүхдийн мэдрэл, яс үений эмч, сэтгэцийн эрүүл мэнд, сэргээн засах болон хөдөлгөөн засал, дотор болон чих хамар хоолойн эмч нар зэрэг олон чиглэлийн мэргэжилтнүүд оролцсон байна.

Үзлэгийн явцад онош тодорхойлогдсон хүүхдүүдийн дундаас 21 хүүхдэд мэс заслын заалттай онош тогтоогдож, цаашид шаардлагатай мэс заслыг хийхээр төлөвлөн, холбогдох эмнэлгүүдэд шилжүүлжээ.

Тус үзлэг нь хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд цогц тусламж үзүүлэх, хөдөө орон нутгийн болон Улаанбаатарын алслагдсан бүсийн хүүхдүүдийг эрт илрүүлэгт хамруулах, улмаар хүүхдийн хөгжлийг дэмжихэд чиглэсэн чухал арга хэмжээ боллоо.

Эх сурвалж: ЭХЭМҮТ, УГТЭ, ГССҮТ, СЭМҮТ, Эрхэм нандин сувд ТББ

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Японы Төв банк бодлогын хүүгээ 1.0 хувь болгон өсгөлөө 1 цаг 7 мин Эрүүл мэндийн сайд Э.Батшугар ДЭМБ-ын бүсийн захиралтай уулзлаа 1 цаг 8 мин "Оюутан-цэрэг" хөтөлбөрийн цэргийн мэргэжил олгох сургалт эхэллээ 1 цаг 9 мин О.Батхүү: ХЭҮК хуульд заасан “хүний эрхийг хамгаалах” үүргээ биелүүлэхгүй байна 1 цаг 31 мин Монгол-Франц: Итгэлт түншийн эрэл бүтэмжтэй! 1 цаг 42 мин ДЭМБ-ын бүсийн захирал Монгол Улсад ажиллаж байна 2 цаг 35 мин "MongolZ" баг "IEM Cologne Major 2026" тэмцээнээс хасагдлаа 2 цаг 36 мин АТГ: Нийслэлийн 24 төслийг шалгаж, 2.6 их наядын гүйлгээг хязгаарлажээ 2 цаг 39 мин Энхтайваны гүүрнээс согтуу жолооч автомашинтайгаа унажээ 2 цаг 40 мин Сэлэнгэ аймагт уул уурхайн улмаас эвдэрсэн газрын 78 хувийг нөхөн сэргээжээ 2 цаг 40 мин Уул уурхайн компаниудад хийсэн шалгалтаар 64 зөрчил илрүүлж, 8 тусгай зөвшөөрлийг түр зогсоов 2 цаг 41 мин З.Энхболдыг “гөрдөж” шүүн тасалсан нь шүүхийн нэр хүндэд халтай биш үү? 3 цаг 46 мин Ираны хөл бөмбөгийн шигшээ баг ДАШТ-д оролцохоор АНУ-д хүрэлцэн ирлээ 4 цаг 32 мин Германд “Чингис хаан ба Монголчуудын ертөнц” үзэсгэлэн гаргах талаар хэлэлцлээ 4 цаг 33 мин Өнөөдрийн онцлох үйл явдлууд 4 цаг 33 мин Улаанбаатарт өдөртөө 26 хэм дулаан 4 цаг 34 мин Бизнес эрхлэгчдэд зориулсан E-Business 2.0 систем нээлтээ хийлээ 17 цаг 33 мин Хүн худалдаалах, хар тамхины зэрэг 448 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлжээ 20 цаг 19 мин Ц.Цогтыг Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчээр томиллоо 20 цаг 23 мин Улаанбаатар хотын шинэ Төв цэвэрлэх байгууламж ашиглалтад орлоо 20 цаг 46 мин
iИх уншсан
2075: Гоо үзэсгэлэн гэмт хэрэг болох цагт П.Ганзориг: Орон сууцжуулах асуудал зээл олгож, эрэлтийг нэм... Дундаж давхаргаа хамгаалах эдийн засгийн болон татварын шинэ... Анхны 126 гишүүнтэй парламентад С.Бямбацогтын үлдээх "legacy... З.Мэндсайхан: Төсвийн тодотголоор хөрөнгө оруулалтыг нэмэхгү... “China Hyway” компанийн зардлаар тансаг аялсан албан тушаалт... Монгол-Франц: Итгэлт түншийн эрэл бүтэмжтэй! О.Батхүү: ХЭҮК хуульд заасан “хүний эрхийг хамгаалах” үүргээ... Халуун ус хязгаарлах хуваарийг танилцууллаа Нигери улс Өмнөд Африкаас иргэдээ татаж эхэллээ Б.Энхбаяр О.Цогтгэрэлийг дарамтлахыг оролджээ... Илон Маск дэлхийн анхны их наядтан болох магадлалтай байна Тост, Тосон бумбын нурууны байгалийн нөөц газрыг ЮНЕСКО-гийн... "SpaceX" компани IPO гаргаж, дэлхийн хамгийн өндөр үнэлгээтэ... ЗГ: Зэс хайлуулах үйлдвэрийн хөрөнгө оруулагч, хамтран бүтээ... О.Амгаланбаатар: Парламентад сууж байгаа залуучууд асуудалд ... Зам, тээврийн сайдын шуурхай хуралдаанаар бүтээн байгуулалт,... Хятадын хөрөнгө оруулагч Ли Шаомин Монголд луйвардуулсныг Ва... Ч.Отгочулуу: Дараагийн Оюу толгой, Эрдэнэтээ одооноос хөгжүү... Н.Учрал: Олон жил төлсөн нь өндөр тэтгэвэр авдаг шударга тог...
Top