x

Ламин Ямал 2031 он хүртэл “Барселона”-гийн бүрэлдэхүүнд үлдэнэ

Испанийн хөл бөмбөгийн хүчирхэг баг “Барселона” залуу од Ламин Ямалтай байгуулсан гэрээгээ 2031 оны зургаадугаар сар хүртэл сунгаснаа албан ёсоор мэдэгдлээ. Клубийн цахим хуудсанд “2023 оны дөрөвдүгээр сарын 29-нд 15 настайдаа анхны тоглолтоо хийснээс хойш Ямал гайхалтай тоглолтуудаараа дэлхийн хөл бөмбөгийн тавцанд хүч түрэн гарч ирлээ” хэмээн дурджээ.

Өдгөө 17 настай тэрбээр Барселонагийн академид хүмүүжиж, үндсэн бүрэлдэхүүнд багтан 2024/25 оны улиралд Испанийн лиг, цом, супер цом зэрэг гурван томоохон тэмцээнд түрүүлсэн амжилттайгаар улирлыг дуусгав. Тэр улиралд 55 тоглолтонд оролцож, 18 гоол оруулан, 25 оновчтой дамжуулалт өгсөн байна. Мөн 15 настайдаа Испанийн лигийн аваргын хүндэт цомыг хүртэж байсан түүхтэй.

Түүнчлэн Ямал Испанийн шигшээ багийн бүрэлдэхүүнд багтаж, 2024 оны Европын АШТ-д түрүүлж, хамгийн залуу шилдэг тоглогчоор тодорсон бөгөөд өнөөдрийг хүртэл шигшээд 19 тоглолт хийж, 4 гоол, 9 дамжуулалт өгөөд байна.

2024 оны аравдугаар сард тэрбээр France Football сэтгүүлээс дэлхийн шилдэг залуу тоглогч, арваннэгдүгээр сард Tuttosport сониноос олгодог Golden Boy шагналын эзнээр шалгарсан юм.

Ямалыг 2025/26 оны улирлаас эхлэн “10 дугаар” өмсгөлтэй тоглоно гэж мэдээлж буй бөгөөд энэ дугаарыг өмнө нь Лионел Месси, Диего Марадона, Роналдиньо зэрэг домогт хөлбөмбөгчид зүүж байв. Шинэ гэрээний дагуу түүний жилийн цалин 15 сая евро, бонус багтсан тохиолдолд нийт орлого нь 20 сая еврод хүрэх юм.

Хамгийн сүүлийн мэдээгээр, “Барселона” баг Испанийн цомын тэмцээний финалд “Реал Мадрид”-ыг нэмэлт цагт 3:2-оор хожиж, цомын эзэн болжээ.

Эх сурвалж: ТАСС

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Петр Ян аварга цолоо хамгааллаа 1 цаг 4 мин Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий Уржигдар 13 цаг 47 мин MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ Уржигдар 13 цаг 11 мин Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Уржигдар 13 цаг 02 мин Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ Уржигдар 12 цаг 40 мин Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ Уржигдар 12 цаг 30 мин Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Уржигдар 11 цаг 23 мин З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэхэд чиглэж болохгүй Уржигдар 10 цаг 08 мин АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 2026-10-21 Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 2026-10-21 "Хараал хүрсэн хот" 2026-10-21 Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 2026-10-21 Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 2026-10-21 МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 2026-10-21 Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 2026-10-21 "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 2026-10-21 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ 2026-10-21 Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав 2026-10-20 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... "Хараал хүрсэн хот" Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид н... АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэх... Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ...
Top