x

Үндэсний шигшээ багийн бэлтгэлийг хангах үндэсний хороо шинэчлэгдэн ажиллаж эхэллээ

Биеийн тамир, спортын тухай хуулийн 9.2 дахь заалтын дагуу Монгол Улсын Засгийн газрын 2024 оны наймдугаар сарын 21-ний өдрийн 21 дүгээр тогтоолоор Олимп, паралимпын наадамд оролцох үндэсний шигшээ багийн бэлтгэлийг удирдан зохион байгуулах үндэсний хороог шинэчлэн байгуулсан бөгөөд уг хорооны 2025 оны анхдугаар хуралдаан тавдугаар сарын 27-ны өдөр амжилттай боллоо.

Уг үндэсний хороо нь төрийн захиргааны байгууллага, төрийн өмчит компани, төрийн бус байгууллага, үндэсний шигшээ багийн тамирчдын төлөөллөөс бүрдэж, олон талын оролцоотойгоор үйл ажиллагаагаа хэрэгжүүлж байна. Энэхүү хорооны гол зорилго нь олимп, паралимпын наадамд Монгол Улсыг төлөөлөн оролцох тамирчдын бэлтгэлийг төрийн бодлогоор тогтвортой дэмжих, шинжлэх ухаанд суурилсан систем бий болгох, санхүүжилтийг оновчтой төлөвлөхөд чиглэж буй юм.

Олимпын наадам бол улс орнуудын нэр хүндийг дэлхий дахинаа илэрхийлдэг, соёл, спортын дипломат хүчин зүйл бөгөөд монгол тамирчдын амжилт нь нийгэмд эерэг хандлага, үндэсний эв нэгдэл, залуусын үлгэр дуурайлал болохын зэрэгцээ нийгмийн эрүүл мэндэд чухал нөлөө үзүүлдэг гэж холбогдох байгууллагууд онцоллоо.

Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамны зүгээс хүн төрөлхтний спортын их баяр наадам болох “Лос-Анжелес – 2028” олимп, паралимпын наадамд оролцох Монгол Улсын Үндэсний шигшээ багийг өндөр түвшинд бэлтгэх зорилгоор нэгдсэн стратеги төлөвлөгөө боловсруулан хэрэгжүүлэх ажлыг эхлүүлээд байна. Энэ хүрээнд бэлтгэлийн бааз, тоног төхөөрөмж, эмчилгээ үйлчилгээ, дэмжих мэргэжилтнүүдийн оролцоог шинжлэх ухаанч, үр дүнтэй болгох цогц арга хэмжээг шат дараатайгаар авч хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.

Эх сурвалж: Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Петр Ян аварга цолоо хамгааллаа 1 цаг 2 мин Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий Уржигдар 13 цаг 47 мин MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ Уржигдар 13 цаг 11 мин Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Уржигдар 13 цаг 02 мин Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ Уржигдар 12 цаг 40 мин Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ Уржигдар 12 цаг 30 мин Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Уржигдар 11 цаг 23 мин З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэхэд чиглэж болохгүй Уржигдар 10 цаг 08 мин АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 2026-10-21 Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 2026-10-21 "Хараал хүрсэн хот" 2026-10-21 Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 2026-10-21 Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 2026-10-21 МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 2026-10-21 Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 2026-10-21 "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 2026-10-21 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ 2026-10-21 Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав 2026-10-20 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... "Хараал хүрсэн хот" Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид н... АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэх... Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ...
Top