x

Жүдо бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн 17 хоногийн дараа эхэлнэ

Насанд хүрэгчдийн жүдо бөхийн 2024-2025 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээн зургаадугаар сарын 13-нд эхлэх гэж байна. Энэхүү тэмцээнд 85 орны 490 гаруй шилдэг жүдоч оролцохоор мэдүүлгээ өгөөд байгаа бөгөөд Монгол Улсаас үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч У.Эрдэнэбаатар, дасгалжуулагч М.Бундмаа, Ч.Болдбаатар, Г.Болдбаатар, П.Нямлхагва, Б.Хишигбаяр нарын удирдлага дор эрэгтэй, эмэгтэй тус бүр зургаан жинд нийт 18 тамирчнаа илгээхээр бэлтгэл хангажээ.

ДАШТ-д чансаагаар эхний 100-д багтсан тамирчид оролцох эрхтэй байдаг бөгөөд манай баг эрэгтэйчүүдийн 90, эмэгтэйчүүдийн -78 кг-д оролцогчгүй байна. Ялангуяа -78 кг-ын жинд шилдэг 100-д багтсан О.Хүслэн бэртлийн улмаас энэ удаагийн ДАШТ-ийг өнжихөөр болсон байна.

Монголын багийн бүрэлдэхүүн:

Эрэгтэй жүдочид:

  • 60 кг: Э.Ариунболд (ДАШТ-ий мөнгөн медальт), К.Ёолк

  • 66 кг: Ё.Басхүү (ДАШТ-ий хошой хүрэл медальт), Б.Эрхэмбаяр

  • 73 кг: Л.Анхзаяа (ДАШТ-ий хүрэл медальт), О.Уранбаяр

  • 81 кг: О.Шинэбаяр

  • -100 кг: Б.Хүдэрчулуун

  • +100 кг: Б.Гончигсүрэн

Эмэгтэй жүдочид:

  • 48 кг: Г.Наранцэцэг, Ж.Анударь (Өсвөрийн ДАШТ-ий мөнгөн медальт)

  • 52 кг: Л.Сосорбарам

  • 57 кг: Т.Ариунзаяа (Өсвөрийн ДАШТ-ий алтан медальт)

  • 63 кг: Л.Энхрийлэн (ДАШТ-ий хүрэл медальт), Б.Ганхайч

  • 70 кг: Д.Есүй, Б.Ням-Эрдэнэ

  • +78 кг: А.Адъяасүрэн

Холимог багийн бүрэлдэхүүнд:

  • 90 кг-д: Ц.Ган-Эрдэнэ

  • +78 кг-д: Д.Номинзул нар багтаж байна.

Монголын жүдо бөхийн түүхэнд ДАШТ-ээс нийт 28 медаль хүртсэн бөгөөд үүний 6 нь алтан медаль юм. Анхны медалийг 1989 онд гавьяат тамирчин Д.Баттулга хүрэл медалиар эхлүүлж, анхны алтан медалийг 2009 онд Х.Цагаанбаатар авч байсан түүхтэй. Түүнчлэн Д.Сумъяа, М.Уранцэцэг, Г.Болдбаатар, Ц.Цогтбаатар, Б.Баасанхүү нар дэлхийн аварга цол хүртэж, төрийн дууллаа эгшиглүүлсэн билээ.

Эх сурвалж: Монголын жүдо бөхийн холбоо

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 17 цаг 30 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна Уржигдар 15 цаг 52 мин Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Уржигдар 13 цаг 57 мин Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Уржигдар 13 цаг 52 мин Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ Уржигдар 13 цаг 48 мин Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий Уржигдар 12 цаг 47 мин ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ Уржигдар 11 цаг 03 мин Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна Уржигдар 10 цаг 35 мин Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа Уржигдар 10 цаг 28 мин "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ Уржигдар 10 цаг 11 мин Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Уржигдар 10 цаг 10 мин ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ Уржигдар 09 цаг 15 мин Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... BepiColombo хөлөг Буд гаригт ойртон иржээ
Top