x

Карло Анчелотти: Би Бразилыг дэлхийн зургаа дахь аварга болгоход бэлэн байна

Италийн алдарт дасгалжуулагч Карло Анчелотти Бразилын шигшээ багийг 2026 оны Дэлхийн аваргад бэлтгэх ахлах дасгалжуулагчаар томилогдсон талаар Бразилын хөл бөмбөгийн холбоо энэ сарын 12-нд албан ёсоор мэдэгдлээ. Тэрээр саяхан анхны хэвлэлийн хурлаа хийж, энэхүү томилгоо нь түүнд ихээхэн нэр хүнд, өндөр хариуцлага авчирч байгааг онцолсон байна.

Анчелотти “Би Бразилыг дэлхийн зургаа дахь удаагийн аварга болгох хүндтэй үүргийг дуртайяа хүлээж байна. Энэ бол надад итгэж өгсөн итгэл юм. Би 1980-аад оноос хойш Бразилын хөл бөмбөгтэй нягт холбоотой байсан. Олон шилдэг тоглогчидтой хамт ажиллаж байсан. Тэднийг бүгдийг нэрлэж чадна” хэмээн сэтгэл хөдлөлтэй ярьжээ. Түүний нэр дурдсан тоглогчдын дунд Роналдиньо, Роналдо, Кака, Дида, Кафу, Винисиус, Родриго зэрэг Бразилын үе үеийн одууд багтаж байгаа нь анхаарал татна.

Италийн шигшээг биш, яагаад Бразилыг сонгосон бэ гэсэн асуултад “Италид дасгалжуулагч байна, харин Бразил надад итгэл хүлээлгэсэн. Тэд таван удаа дэлхийн аварга байсан, харин одоо зургаа дахь удаагаа түрүүлэх зорилготой. Тиймээс намайг урьсан юм” хэмээн тодорхой хариулжээ.

Анчелоттигийн гэрээ 2026 оны ДАШТ хүртэл хүчинтэй бөгөөд тэрбээр ирэх зургадугаар сард болох Эквадор, Парагвайтай хийх урьдчилсан шатны тоглолтуудад багийг бэлтгэнэ. Түүний дасгалжуулсан багууд олон улсын тавцанд өндөр амжилт үзүүлж ирсэн. Тэрээр “Милан”-ы хамтаар хоёр, “Реал Мадрид”-ын хамтаар гурван удаа Аваргуудын лигийн цом хүртэж, энэхүү тэмцээнд хамгийн олон удаа түрүүлсэн дасгалжуулагч болжээ.

Эх сурвалж: РИА Новости

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Петр Ян аварга цолоо хамгааллаа 1 цаг 2 мин Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий Уржигдар 13 цаг 47 мин MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ Уржигдар 13 цаг 11 мин Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Уржигдар 13 цаг 02 мин Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ Уржигдар 12 цаг 40 мин Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ Уржигдар 12 цаг 30 мин Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Уржигдар 11 цаг 23 мин З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэхэд чиглэж болохгүй Уржигдар 10 цаг 08 мин АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 2026-10-21 Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 2026-10-21 "Хараал хүрсэн хот" 2026-10-21 Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 2026-10-21 Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 2026-10-21 МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 2026-10-21 Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 2026-10-21 "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 2026-10-21 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ 2026-10-21 Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав 2026-10-20 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... "Хараал хүрсэн хот" Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид н... АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэх... Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ...
Top