x

Ливерпүүл клуб Премьер лигт 20 дахь түрүүгээ хүртлээ

Английн Премьер лигийн 2024-2025 оны улирал өчигдөр өндөрлөж, аваргын болзлоо аль хэдийн хангасан “Ливерпүүл” баг сүүлийн тоглолтоо “Кристал Пэлас”-ын эсрэг хийж, 1:1 харьцаатай тэнцлээ. Тоглолтын дараа “Энфилд” цэнгэлдэх хүрээлэнд аваргын шагнал гардуулах ёслол болж, багийн тамирчид, дасгалжуулагч нар, хөгжөөн дэмжигчид хамтдаа бахдам ялалтаа тэмдэглэлээ.

Арне Слотын удирдлага дор амжилттай тоглосон “улаанууд” нийт 34 тоглолтод 84 оноо цуглуулж, өрсөлдөгч багуудын гүйцэх боломжгүй болгосноор Английн Премьер лигийн 20 дахь удаагийн аварга боллоо. Тэд аваргын болзлыг дөрвөн тойргийн өмнө “Тоттенхэм”-ийг 5:1 харьцаатай бут ниргэснээр хангаж байсан юм.

Энэхүү амжилт нь зөвхөн энэ улирлын онцлох үйл явдал байгаад зогсохгүй, “Ливерпүүл” клубийн түүхэн амжилтыг бататгасан явдал боллоо. Тус баг Английн Премьер лигийн 20 удаагийн түрүүнээс гадна:

  • УЕФА-гийн Аваргуудын лигт 6 удаа,

  • УЕФА-гийн цомд 3 удаа,

  • УЕФА-гийн Супер цомд 4 удаа,

  • Английн лигийн цомд 10 удаа тус тус түрүүлээд байгаа нь тэднийг Английн хамгийн амжилттай клубүүдийн нэг болгож байна.

Шагнал гардуулах ёслолд онцгой зочноор “Ливерпүүл”-ийн домогт дасгалжуулагч Юрген Клопп оролцсон нь үзэгчдийн сэтгэлийг хөдөлгөсөн үйл явдал болжээ. Тэрбээр “Энфилд”-д буцаж ирсэн тухайгаа дурсан, сэтгэл догдлуулсан зургууд болон нийтлэл хуваалцсан байна.

Харин энэ улирлын хоёрдугаар байрт “Арсенал” (74 оноо), гуравдугаар байрт “Манчестер Сити” (71 оноо), дөрөвдүгээр байрт “Челси” (69 оноо), тавдугаар байрт “Ньюкасл” (66 оноо) оржээ.

Эх сурвалж: www.euro-football.ru

 

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 17 цаг 27 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна Уржигдар 15 цаг 52 мин Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Уржигдар 13 цаг 57 мин Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Уржигдар 13 цаг 52 мин Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ Уржигдар 13 цаг 48 мин Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий Уржигдар 12 цаг 47 мин ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ Уржигдар 11 цаг 03 мин Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна Уржигдар 10 цаг 35 мин Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа Уржигдар 10 цаг 28 мин "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ Уржигдар 10 цаг 11 мин Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Уржигдар 10 цаг 10 мин ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ Уржигдар 09 цаг 15 мин Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... BepiColombo хөлөг Буд гаригт ойртон иржээ
Top