x

Улсын заан Б.Бат-Өлзий улсын цолтнууд оролцсон барилдаанд дараалан түрүүлсэн дөрөв дэх бөх боллоо

Өмнөговь аймгийн Манлай сумын харьяат, Монгол Улсын хүчит арслан Г.Дэмүүлийн нэрэмжит улс, аймаг, цэргийн цолтой хүчит 128 бөхийн барилдаанд Ховд аймгийн Зэрэг сумын харьяат, “Аврагч” спорт хороо, “Ховд” дэвжээний бөх, улсын заан Б.Бат-Өлзий түрүүллээ.

Ингэснээр тэрбээр улс, аймгийн цолтнууд зодоглосон барилдаанд дараалан түрүүлсэн дөрөв дэх бөх болов. Түүнчлэн энэ улиралд Монгол бөхийн өргөөнд дөрөв дэхээ түрүүлж байгаа юм. Түүний хувьд 47 удаа түрүү, үзүүрт  шалгараад байна. Үүнээс улс, аймгийн цолтой бөхчүүдийн барилдаанд 30, аймаг, цэргийн цолтой бөхчүүдийн барилдаанд гурван удаа түрүүлсэн бол 14 удаа үзүүрлэсэн гэх статистик бий. Тэрбээр түрүүлснийхээ дараа, “Амралтын хоёр өдөр болсон барилдаанд дараалан түрүүлсэндээ баяртай байна. Хоёр өдөр маш хүнд барилдаан хийсэн. Наадам сар гаруйн хугацааны дараа болно. Бөхчүүдийн бэлтгэл сайхан жигдэрсэн учраас даваа бүр хүнд байлаа. Заалны барилдааныг аль болох алгасахгүй байхыг хичээдэг. Спорт залуу насных, нэг л өдөр барилдахаа болино. Тиймээс болж өгвөл барилдаж л байя. Намайг дэмждэг олон хүн “Та маргааш барилдах уу” гээд асуудаг юм. Тиймээс бөх сонирхогчдодоо сайхан барилдаан үзүүлж, баясан цэнгүүлэхийн тулд онцгой шаардлага гарахгүй л бол барилдахыг хичээдэг” хэмээн ярилаа.

Тэгвэл Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын харьяат, “Алдар” спорт хороо, “Таван Хан” дэвжээний бөх, улсын арслан Б.Орхонбаяр үзүүрлэв. Түүний хувьд өнгөрсөн баасан гарагт болсон дархан аваргуудын хүндэтгэлийн барилдаанд их шөвөгт шалгарсан юм.

Энэхүү барилдааны их шөвөгт Өвөрхангай аймгийн Төгрөг сумын харьяат, “Их Монголын Хүчтэн” дэвжээний бөх, улсын арслан Ц.Бямба-Отгон, Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын харьяат, “Сүлд” спорт хороо, “Бес Богда” дэвжээний бөх, заан Б.Серик нар шалгарлаа. Харин наймд улсын харцага Г.Бадрах, Э.Даш, начин Д.Амарсайхан, аймгийн хурц арслан Н.Амгаланбаатар нар үлдэв.

Сонирхуулахад, улсын аварга Ч.Санжаадамба 2010 оны цагаан сараар улс аймаг болон аймаг, цэргийн цолтнуудын барилдаанд дараалан түрүүлж байлаа. Тэгвэл улсын цолтнууд оролцсон барилдаанд дараалан түрүүлсэн тохиолдол дөрөв байна. Тодруулбал, дархан аварга Б.Бат-Эрдэнэ 2001 оны зургаадугаар сарын 29-нд улсын заан цолны хүндэтгэл, 30-нд Монголын цахилгаан холбооны 80 жилийн ойн барилдаанд дараалан түрүүлсэн. Ингэснээр хоёр өдөр дараалан түрүүлсэн анхны бөх болов. Тэгвэл улсын начин Ду.Батбаяр 2006 оны зургаадугаар сарын 9-нд Шүүхийн байгууллагын 80 жил, 10-нд Эрдэнэт хотын 30 жилийн ойд дараалан түрүүлсэн юм. Харин улсын аварга Г.Эрхэмбаяр 2013 оны тавдугаар сарын 25-нд аварга цолны хүндэтгэл, 26-нд улсын заан Ч.Гочоосүрэнгийн нэрэмжит барилдаанд дараалан түрүүлжээ. Дөрөв дэх тохиолдлын эзэн нь улсын заан Б.Бат-Өлзий боллоо. Тэрбээр улсын начин А.Норов болон арслан Г.Дэмүүлийн нэрэмжит барилдаанд дараалан түрүүлсэн нь энэ. 

 

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Төв аймгийн Лүн сум орчимд үер буув 4 мин Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 8 мин Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ 15 мин Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүргийн 5000 өрхийг хийн халаалтад шилжүүлэв 17 мин Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 тэрбум төгрөг болж өсжээ 22 мин Хубилай хааны үеийн түүхэн сурвалжийн хуулбарыг Хархорум музейн сан хөмрөгт хүлээлгэн өглөө 26 мин Орон нутгийн наадмын допингийн шинжилгээний 78 сорьцоос хориглосон бодис илрээгүй 29 мин Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо 5 цаг 46 мин Никарагуад цаашид сонгууль явуулахгүй гэж мэдэгджээ 6 цаг 0 мин Отгонтэнгэр хайрхан, Улаагчны хар нуур чиглэлээс 44.5 тонн хог хаягдлыг цэвэрлэв 6 цаг 4 мин Олон улсын эдийн засгийн IX олимпиадаас Монголын баг 1 мөнгө, 2 хүрэл медаль хүртлээ 6 цаг 7 мин Японд сонгуулийн үеэр нийгмийн сүлжээ ашиглах журмыг чангаруулжээ 6 цаг 20 мин 720 хүүхдийн суудалтай сургуулийн барилга 60 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна 6 цаг 26 мин Хөдөө орон нутгийн бүртгэлтэй тээврийн хэрэгсэл нийслэлийн авто зам ашигласны төлбөр төлнө 6 цаг 28 мин Ховд аймгийн Жаргалант суманд тарваган тахал өвчний сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 6 цаг 33 мин Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 6 цаг 35 мин Аялал жуулчлалыг дэмжих зорилго бүхий 36 дахь удаагийн наадам 6 цаг 41 мин Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьдарч байгаа иргэдийн асуудлыг шийдэх ёстой 6 цаг 48 мин 2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10 БНСУ-д жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгөх боломж бүрдлээ 2026-07-10
iИх уншсан
Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьда... 720 хүүхдийн суудалтай сургуулийн барилга 60 хувийн гүйцэтгэ... Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ... Хөдөө орон нутгийн бүртгэлтэй тээврийн хэрэгсэл нийслэлийн а... Ховд аймгийн Жаргалант суманд тарваган тахал өвчний сэжигтэй... Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо Олон улсын эдийн засгийн IX олимпиадаас Монголын баг 1 мөнгө... Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүрг... Аялал жуулчлалыг дэмжих зорилго бүхий 36 дахь удаагийн наада... Японд сонгуулийн үеэр нийгмийн сүлжээ ашиглах журмыг чангару... Отгонтэнгэр хайрхан, Улаагчны хар нуур чиглэлээс 44.5 тонн х... Никарагуад цаашид сонгууль явуулахгүй гэж мэдэгджээ Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ... Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ Хубилай хааны үеийн түүхэн сурвалжийн хуулбарыг Хархорум муз... Орон нутгийн наадмын допингийн шинжилгээний 78 сорьцоос хори... Төв аймгийн Лүн сум орчимд үер буув
Top