x

АНУ-ын хоккейчид 64 жилийн дараа дэлхийн аварга боллоо

АНУ-ын хоккейчдын шигшээ баг 2025 оны хоккейн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний финалын тоглолтод Швейцарыг нэмэлт цагт 1:0-ийн харьцаатайгаар хожиж, 1960 оноос хойш анх удаа дэлхийн аварга цол хүртлээ. Энэ тоглолт Стокхолм хотод болж, шөвгийн тоглолтдоо хаалгандаа гоол алдаагүй ирсэн Швейцарын багийн хувьд тун харамсалтай хожигдол боллоо.

Тоглолтын цорын ганц гоолыг нэмэлт цагийн 63 дахь минутад Тэйж Томпсон оруулсан байна. Швейцарын хаалгач Леонардо Женони энэ тоглолтод шилдэг амжилт үзүүлсэн ч ганц гоол алдсан нь багтаа үнэтэй туссан юм. Түүнийг ДАШТ-ий хамгийн үнэ цэнэтэй тоглогчоор шалгаруулж, бэлгэдлийн шигшээ багт нэрлэжээ.

Шагналт тамирчид:

  • Шилдэг хамгаалагч: Зак Веренски (АНУ, “Коламбус”)

  • Шилдэг довтлогч: Давид Пастрняк (Чех)

Тэмцээний сүүлчийн тоглолтын үеэр АНУ-ын тоглогчид 2024 онд автомашины ослоор амиа алдсан шигшээ багийн тоглогч Жонни Годро болон түүний дүүгийн зурагтай свитер өмсөн, хамгаалалтын малгай дээр дурсгалын наалт наасан байжээ. Энэ нь багийн хувьд сэтгэл зүйн онцгой дурсамж агуулсан тэмцээн болсон гэдгийг илтгэж байна.

Канадын баг хүлээлт хангаж чадсангүй

Энэ жилийн ДАШТ Швед ба Данид болсон бөгөөд финалд Швейцар, АНУ-ын багууд үлдэнэ гэж урьдчилан таамаглаж байсан хүн цөөн байв. Харин Канадын шигшээ бүрэлдэхүүндээ Сидни Кросби, Натан Маккинон, Маклин Селебрини зэрэг оддыг багтаасан ч Данийн багт хожигдсон нь олныг гайхашруулсан. Данийн хаалгач Фредерик Диков 40 гаруй цохилтыг хааж, Ник Олесен шийдвэрлэх гоолыг оруулжээ.

Чансаанд гарсан өөрчлөлт:

Швейцарийн баг түрүүлсэн бол дэлхийн чансааг тэргүүлэх байв. Гэвч финалд хожигдсоноор:

  • ОХУ (оролцоогүй ч оноогоороо) – нэгдүгээр байр (3990 оноо)

  • АНУ – хоёрдугаар байр (3985 оноо)

  • Швейцарь – гуравдугаар байр (3975 оноо)

2026 оны ДАШТ Швейцарын Цюрих, Фрибур хотуудад болно. Анх 2020 онд эдгээр хотод болох ёстой байсан ч цар тахлын улмаас хойшлогдсон билээ.

Эх сурвалж: TASS

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Яармагаас Өнөр хороолол хүртэлх дүүжин тээврийг 9 дүгээр сараас туршиж эхэлнэ 1 мин Төв аймгийн Лүн сум орчимд үер буув 5 мин Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 9 мин Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ 16 мин Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүргийн 5000 өрхийг хийн халаалтад шилжүүлэв 19 мин Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 тэрбум төгрөг болж өсжээ 23 мин Хубилай хааны үеийн түүхэн сурвалжийн хуулбарыг Хархорум музейн сан хөмрөгт хүлээлгэн өглөө 27 мин Орон нутгийн наадмын допингийн шинжилгээний 78 сорьцоос хориглосон бодис илрээгүй 30 мин Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо 5 цаг 47 мин Никарагуад цаашид сонгууль явуулахгүй гэж мэдэгджээ 6 цаг 1 мин Отгонтэнгэр хайрхан, Улаагчны хар нуур чиглэлээс 44.5 тонн хог хаягдлыг цэвэрлэв 6 цаг 5 мин Олон улсын эдийн засгийн IX олимпиадаас Монголын баг 1 мөнгө, 2 хүрэл медаль хүртлээ 6 цаг 9 мин Японд сонгуулийн үеэр нийгмийн сүлжээ ашиглах журмыг чангаруулжээ 6 цаг 22 мин 720 хүүхдийн суудалтай сургуулийн барилга 60 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна 6 цаг 27 мин Хөдөө орон нутгийн бүртгэлтэй тээврийн хэрэгсэл нийслэлийн авто зам ашигласны төлбөр төлнө 6 цаг 30 мин Ховд аймгийн Жаргалант суманд тарваган тахал өвчний сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 6 цаг 34 мин Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 6 цаг 37 мин Аялал жуулчлалыг дэмжих зорилго бүхий 36 дахь удаагийн наадам 6 цаг 42 мин Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьдарч байгаа иргэдийн асуудлыг шийдэх ёстой 6 цаг 50 мин 2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10
iИх уншсан
Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьда... 720 хүүхдийн суудалтай сургуулийн барилга 60 хувийн гүйцэтгэ... Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ... Хөдөө орон нутгийн бүртгэлтэй тээврийн хэрэгсэл нийслэлийн а... Ховд аймгийн Жаргалант суманд тарваган тахал өвчний сэжигтэй... Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүрг... Олон улсын эдийн засгийн IX олимпиадаас Монголын баг 1 мөнгө... Аялал жуулчлалыг дэмжих зорилго бүхий 36 дахь удаагийн наада... Японд сонгуулийн үеэр нийгмийн сүлжээ ашиглах журмыг чангару... Отгонтэнгэр хайрхан, Улаагчны хар нуур чиглэлээс 44.5 тонн х... Никарагуад цаашид сонгууль явуулахгүй гэж мэдэгджээ Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ... Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ Төв аймгийн Лүн сум орчимд үер буув Хубилай хааны үеийн түүхэн сурвалжийн хуулбарыг Хархорум муз... Орон нутгийн наадмын допингийн шинжилгээний 78 сорьцоос хори... Яармагаас Өнөр хороолол хүртэлх дүүжин тээврийг 9 дүгээр сар...
Top