x

Монгол, Катарын олимпын хороод хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа

Олон улсын олимпын хороо (ОУОХ)-ны гишүүн, Монголын Үндэсний олимпын хороо (МҮОХ)-ны Ерөнхийлөгч Б.Баттүшиг булангийн орнууд руу хийсэн айлчлалынхаа хүрээнд Бахрейн, Катарын ҮОХ-ны удирдлагуудтай уулзаж, спорт, олимпизмын чиглэлээр хамтран ажиллах асуудлаар санал солилцлоо.

Энэхүү айлчлалын хүрээнд Катарын ҮОХ-ны Ерөнхийлөгч Шейх Жоаан бин Хамад Аль Тани, Ерөнхий нарийн бичгийн дарга Жассим бин Рашид Аль Буэнаин болон Монгол Улсаас Кувейт улсад суугаа Элчин сайд П.Сэргэлэн нарын оролцоотойгоор хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурсан юм. Ёслолын ажиллагаа Катарын нийслэл Доха хотноо болж өнгөрөв.

Катарын ҮОХ-ны Ерөнхийлөгч Шейх Жоаан бин Хамад Аль Тани, “Хоёр орны олимпын хороодын харилцааг шинэ түвшинд гаргах энэ санамж бичиг нь спортын амжилт, баг тамирчдын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд чухал түлхэц болно. Бид хамтарсан хөтөлбөрүүд хэрэгжүүлж, олимпын зорилтоо ахиулахыг тэсэн ядан хүлээж байна” хэмээн онцоллоо.

Катар улс нь олон улсын спортын гол цөм болж буй орны нэг бөгөөд:

  • 2030 онд XXI Азийн наадам зохион байгуулах эрхтэй

  • 2006 онд Азийн наадмыг амжилттай зохион байгуулж байв

  • 2025 онд ФИФА U17 дэлхийн цом, ширээний теннисний ДАШТ, Формула-1 Гран При, бууудлага спортын дэлхийн цом зэрэг дэлхийн хэмжээний тэмцээн уралдаануудыг зохион байгуулах хуваарьтай байна

Тус улсын спортын дэд бүтэц, олон улсын нэр хүнд, зохион байгуулалтын чадвар улам бүр өсөж буй энэ үед Монголын ҮОХ-ны зүгээс хамтын ажиллагаагаа өргөтгөж буй нь олимпын хөдөлгөөний хөгжил, тамирчдын оролцоог нэмэгдүүлэхэд онцгой ач холбогдолтой алхам болж байна.

Эх сурвалж: МҮОХ

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Петр Ян аварга цолоо хамгааллаа 1 цаг 7 мин Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий Уржигдар 13 цаг 47 мин MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ Уржигдар 13 цаг 11 мин Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Уржигдар 13 цаг 02 мин Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ Уржигдар 12 цаг 40 мин Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ Уржигдар 12 цаг 30 мин Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Уржигдар 11 цаг 23 мин З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэхэд чиглэж болохгүй Уржигдар 10 цаг 08 мин АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 2026-10-21 Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 2026-10-21 "Хараал хүрсэн хот" 2026-10-21 Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 2026-10-21 Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 2026-10-21 МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 2026-10-21 Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 2026-10-21 "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 2026-10-21 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ 2026-10-21 Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав 2026-10-20 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... "Хараал хүрсэн хот" Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид н... АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэх... Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ...
Top