x

Сэлэнгэ аймагт болсон онол, практикийн бага хуралд шилдэг судалгааны бүтээлүүд шалгарлаа

Сэлэнгэ аймгийн Эрүүл мэндийн газраас зохион байгуулсан “Салбарын хөгжилд — Бидний манлайлал” онол, практикийн бага хурал энэ долоо хоногт амжилттай болж өндөрлөлөө. Аймгийн Засаг даргын ивээл дор зохион байгуулагдсан тус хуралд төр болон хувийн хэвшлийн 16 эмч, сувилагч, эмнэлгийн мэргэжилтэн оролцож, өөрсдийн хийсэн судалгаа, нийтлэлээ танилцуулсан байна.

Хурлын тэргүүн байрт “Асгатын дов” эмнэлгийн захирал, уламжлалтын их эмч Т.Дуламсүрэн-гийн “Эмэгтэйчүүдийн цэвэршилтийн хам шинжийн үеийн амьдралын чанарт нөлөөлөх зүү эмчилгээний үр дүн” сэдэвт судалгаа шалгарсан бөгөөд түүний ажлыг анагаах ухааны доктор, дэд профессор Б.Лагшмаа, зөвлөх доктор Ж.Энхцэцэг нар удирджээ.

Дэд байрт Мандал сумын “Хэрх” ЭМТ-ийн нүүр амны их эмч Б.Намуунбайгаль-ийн “Мандал сумын ерөнхий боловсролын сургуулийн 9-12 насны хүүхдүүдийн дундах шүд цоорох өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээний 2023–2025 оны ажлын үр дүн” судалгаа шалгарсан байна. Ажлын удирдагчаар ЭМБУ-ын магистр, докторант О.Анар ажилласан.

Гутгаар байрт Сэлэнгэ аймгийн нэгдсэн эмнэлгийн лабораторийн их эмч Б.Элбэгзаяа-гийн “Шээс, БЗДХ-ын шинжилгээний хариунд дүн шинжилгээ хийх нь” судалгаа орсон бөгөөд түүний зөвлөхөөр Мандах Их сургуулийн багш Б.Золзаяа ажиллажээ.

Шагнал гардуулах ёслолд Монгол Улсын гавьяат багш, доктор Н.Сүмбэрзул, Эрүүл мэндийн газрын дарга Ж.Од, гавьяат эмч С.Сарантуяа, доктор профессор П.Цэдэн, аймгийн ЗДТГ-ын мэргэжилтэн Э.Санаа-Амар нар оролцож, шилдэг судлаачдад шагнал гардуулсан байна.

Тус хурал нь нотолгоонд суурилсан анагаах ухааныг хөгжүүлэх, орон нутгийн эмч, мэргэжилтнүүдийн мэдлэг туршлагыг солилцох, манлайллыг дэмжих зорилготой бөгөөд салбарын хөгжилд шинэ санаа, үнэт хувь нэмэр оруулсан үйл ажиллагаа болж өндөрлөлөө.

Эх сурвалж: Сэлэнгэ аймгийн Эрүүл мэндийн газар

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 2 цаг 35 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 23 цаг 27 мин Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Өчигдөр 13 цаг 57 мин Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Өчигдөр 13 цаг 52 мин Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ Өчигдөр 13 цаг 48 мин Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий Өчигдөр 12 цаг 47 мин ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ Өчигдөр 11 цаг 03 мин Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна Өчигдөр 10 цаг 35 мин Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа Өчигдөр 10 цаг 28 мин "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ Өчигдөр 10 цаг 11 мин Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Өчигдөр 10 цаг 10 мин ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ Өчигдөр 09 цаг 15 мин Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас Уржигдар 18 цаг 35 мин Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ Уржигдар 14 цаг 29 мин Венецийн кино наадам эхэллээ Уржигдар 14 цаг 24 мин Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт Уржигдар 13 цаг 23 мин ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна Уржигдар 12 цаг 20 мин Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Уржигдар 12 цаг 07 мин Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа Уржигдар 11 цаг 35 мин Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна Уржигдар 11 цаг 29 мин
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун... BepiColombo хөлөг Буд гаригт ойртон иржээ Өнөөдөр сондгой дугаараар төгссөн тээврийн хэрэгсэл хөдөлгөө...
Top