x

Хоккейн ДАШТ-ий хагас шигшээд тоглох багууд тодорлоо

Данийн шигшээ баг хоккейн ДАШТ-ий шөвгийн наймын тоглолтод Канадын багийг 2:1 харьцаагаар хожсоноор хагас шигшээд шалгарч, шуугиан тарилаа. 

Данийн Хернинг хотод болсон уг тоглолтын 58, 60 дахь минутанд Данийн шигшээгийн Николай Элерс, Ник Олесен нар гоол оруулсан бол Канадын багийн Трэвис Сэнхайм 46 дахь минутанд гоолджээ.  

Ингэснээр канадчууд хоёр ДАШТ дараалан медальгүй хоцорч байна. Өнгөрсөн онд тэд хүрэл медалийн төлөөх тоглолтод Шведийн багт 2:4 харьцаагаар хожигдсон юм.

Энэ удаагийн ДАШТ-д оролцсон Канадын багийн бүрэлдэхүүнд Стэнлийн цомын 3 удаагийн аварга, Олимпын хошой аварга Сидни Кросби, Үндэсний хоккейн лигийн өнгөрсөн аварга шалгаруулах тэмцээний хамгийн үнэ цэнэтэй тоглогч, 2022 оны Стэнлийн цомын эзэн Натан Маккиннон, 2024 оны драфтын нэг номероор шалгарсан Маклин Селебрини нар багтсан байлаа. Канадын шигшээ А хэсгээс нэгээр гарсан бол Данийн баг В хэсэгт 4-р байр эзэлсэн юм. Ташрамд дурдахад, 1949 оны ДАШТ-ий үеэр канадчууд Данийн багийг 47:0 гэсэн харьцаагаар хожиж байжээ. Канадын шигшээ баг ДАШТ-д нийт 28 удаа түрүүлснээр түүхэн дээд амжилт тогтоогоод байгаа юм.

Одоо хагас шигшээд Данийн хоккейчид Швейцарын багтай, шведчүүд АНУ-ын шигшээтэй тоглоно. Энэ хоёр тоглолт 24-ний өдөр, финалын ба хүрэл медалийн төлөөх тоглолтууд 25-нд Стокхольм хотноо болно. Шөвгийн наймд АНУ-ын шигшээ баг Финландыг 5:2-оор, швейцарчууд Австрийн багийг 6:0-ээр бутниргэснээр хагас шигшээд шалгарсан.

Шведийн шигшээ баг өнгөрсөн оны дэлхийн аварга Чехийн багийг 5:2 харьцаагаар хожсоноор хагас шигшээд шалгарсан байна. Стокхольм хотод болсон уг тоглолтод  Шведийн Лео Карлссон /13 ба 35 дах минут/, Лукас Рэймонд (17, 20), Филип Форсберг /56/ нар, Чехийн Роман Червенка /24/, Михал Шпачек /49/ нар гоол оруулжээ. Өнгөрсөн оны ДАШТ-ий хагас шигшээ тоглолтод чехүүд 7:3-аар Шведийн багийг хожиж байв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Петр Ян аварга цолоо хамгааллаа 1 цаг 5 мин Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий Уржигдар 13 цаг 47 мин MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ Уржигдар 13 цаг 11 мин Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Уржигдар 13 цаг 02 мин Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ Уржигдар 12 цаг 40 мин Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ Уржигдар 12 цаг 30 мин Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Уржигдар 11 цаг 23 мин З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэхэд чиглэж болохгүй Уржигдар 10 цаг 08 мин АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 2026-10-21 Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 2026-10-21 "Хараал хүрсэн хот" 2026-10-21 Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 2026-10-21 Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 2026-10-21 МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 2026-10-21 Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 2026-10-21 "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 2026-10-21 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ 2026-10-21 Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав 2026-10-20 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... "Хараал хүрсэн хот" Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид н... АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэх... Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ...
Top