x

Бөхийн өргөөнд гурван өдөр дараалан барилдаантай

Монголын үндэсний бөхийн холбооноос гаргасан тавдугаар сарын хуваарийн дагуу өнөөдрөөс эхлэн гурван өдөр дараалан барилдаантай. 

Өнөөдөр Монгол Улсад нисэх хүчний салбарын түүхт 100 жилийн ойд зориулсан дархан аварга цолны хүндэтгэлийн улс, аймаг, цэргийн цолтой хүчит 128 бөхийн барилдаан болно. 13:00 цагт эхлэх энэхүү барилдаанд арслан Ц.Содномдорж, Б.Орхонбаяр, Э.Оюунболд, Ц.Бямба-Отгон тэргүүтэй улсын цолтой 35 бөх зодоглохоор бүртгүүлсэн бөгөөд сумын цолтнууд багтсангүй. Улсын арслан дөрөв, заан тав, харцага 10, начин цолтой 26 бөх дархан аваргуудын хүндэтгэлийн барилдаанд их бяр, ид хаваа гайхуулж, уран мэхийг уралдуулах нь ээ.

Маргааш Баянхонгор аймгийн Баацагаан сумын харьяат, Монгол Улсын начин, чөлөөт бөхийн олон улсын хэмжээний мастер А.Норовын нэрэмжит улс, аймаг, цэргийн цолтой 128 бөхийн барилдаан болно.

Харин ням гаригт Өмнөговь аймгийн Манлай сумын харьяат, Монгол Улсын хүчит арслан Г.Дэмүүлийн нэрэмжит улс, аймаг, цэргийн цолтой хүчит 128 бөхийн барилдаан бөх сониохогчдыг хүлээж байна.

Мөн Монголын үндэсний бөхийн холбооноос маргааш хэвлэл, мэдээллийн байгууллага, сэтгүүлчид болон иргэд, байгууллагын төлөөллүүдтэй нээлттэй уулзалт хийнэ. Уулзалтад МҮБХ-ны тэргүүн болон Удирдах зөвлөл, Хяналт болон Ёс зүй сахилга хариуцлагын зөвлөл, Дүрмийн зөвлөлийн гишүүд оролцох бөгөөд холбооноос явуулж буй үйл ажиллагаа, дүрэм журам, цаг үеийн бусад асуудлаар хэлэлцэнэ гэж Монголын үндэсний бөхийн холбооноос мэдээллээ. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (202.126.91.232)
    Иргэд,сонгогчдын буруу ч байсан зөв байсан сонсох ёстой.Айлгаж,сүрдүүлж, дарамталж, болохгүй.Буруу, ёс зүйгүй юмыг нь хаялдаа.Бүгдээрээ төгс биш шүүдээ Устгах эрхтэй Алмин гуай .
    2025 оны 05 сарын 23 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Петр Ян аварга цолоо хамгааллаа 1 цаг 3 мин Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий Уржигдар 13 цаг 47 мин MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ Уржигдар 13 цаг 11 мин Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Уржигдар 13 цаг 02 мин Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ Уржигдар 12 цаг 40 мин Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ Уржигдар 12 цаг 30 мин Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Уржигдар 11 цаг 23 мин З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэхэд чиглэж болохгүй Уржигдар 10 цаг 08 мин АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 2026-10-21 Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 2026-10-21 "Хараал хүрсэн хот" 2026-10-21 Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 2026-10-21 Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 2026-10-21 МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 2026-10-21 Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 2026-10-21 "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 2026-10-21 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ 2026-10-21 Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав 2026-10-20 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... "Хараал хүрсэн хот" Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид н... АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэх... Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ...
Top