x

Дорнод аймагт улаанбурханы тохиолдол бүртгэгдэж, Онцгой комисс хуралдав

Дорнод аймагт улаанбурхан өвчний сэжигтэй тохиолдол илэрч, Сүхбаатар аймгаас ирсэн 9 сартай хүүхэд улаанбурхнаар өвчилсөн нь лабораториор батлагдаад байна. Хүүхдийг Бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн Халдварын тасагт хэвтүүлэн эмчилж байгаа бөгөөд ойрын хавьталд орсон иргэдийг вакцинд хамруулахаар зохион байгуулж байна.

Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан Дорнод аймгийн Онцгой комисс яаралтай хуралдаж, дараах арга хэмжээг авах шийдвэр гаргав. Үүнд:

  • Хүүхдүүдийн дунд бөөгнөрөл үүсгэхгүй байх, олон нийтийг хамарсан үйл ажиллагааг түр хязгаарлах

  • Зайлшгүй тохиолдолд халдвар хамгааллын дэглэмийг чанд мөрдүүлэн ажиллах

  • Сайн дурын дархлаажуулалтыг эрчимжүүлэх

  • Шаардлагатай эм, эмнэлгийн хэрэгслийн нөөц бүрдүүлэх, дутагдал гарвал шууд Онцгой комисст мэдэгдэж шийдвэрлүүлэх

  • Тохиолдлын удирдлагын тогтолцооны багийг сум, өрхийн эрүүл мэндийн төвүүдэд ажиллуулж, эрсдэлийн үнэлгээ хийх

Аймгийн Эрүүл мэндийн газар болон холбогдох байгууллагуудад дээрх арга хэмжээг нэн даруй хэрэгжүүлэх чиглэл өгсөн байна.

Эх сурвалж: Дорнод аймгийн Онцгой комисс

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Улаанбаатарт шөнөдөө 21 хэм хүйтэн 5 цаг 33 мин Ардчилсан хувьсгалын 35 жилийн ойн барилдаанд улсын арслан Ц.Бямба-Отгон түрүүллээ 9 цаг 27 мин Улаанбаатарт шөнөдөө 23 хэм хүйтэн Өчигдөр 17 цаг 30 мин “Netflix” компани “Warner Bros. Discovery”-г худалдаж авна Өчигдөр 11 цаг 04 мин 49 ДЭХ ДОЛОО ХОНОГ: Орос, Америкийн талууд Д.Трампын энхийн төлөвлөгөөг хэлэлцэв Өчигдөр 10 цаг 57 мин Хөл бөмбөгийн ДАШТ-ий хэсгийн шатны сугалаа боллоо Өчигдөр 10 цаг 50 мин Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг энэ сард УИХ-д өргөн барина Өчигдөр 10 цаг 44 мин ЭМДЕГ-ын 1800-1363 лавлах утсанд өдөрт 500-600 дуудлага хүлээн авч байна Өчигдөр 10 цаг 39 мин Улаанбаатарт өдөртөө 10 хэм хүйтэн Өчигдөр 10 цаг 35 мин Ж.Ганболд: Цахим залиланг олон удаа үйлдсэн бол 5-12 жилийн хорих ялтай Өчигдөр 10 цаг 31 мин Ирэх 7 хоногт 1–5 дугаар анги танхимаар, 6–9 анги цахимаар хичээллэнэ Уржигдар 17 цаг 36 мин А23а мөсөн уул дэлхийн хамгийн том байхаа больжээ Уржигдар 17 цаг 35 мин Хятадын хоёр дахь захидлын дараа Япон НҮБ-д дахин мэдэгдэл илгээлээ Уржигдар 17 цаг 32 мин Ерөнхий сайд авлигын үйлдлийг таслан зогсоохыг гаалийн байгууллагад хатуу анхааруулав Уржигдар 17 цаг 31 мин Тусгай хамгаалалттай газар нутгийг 2030 он гэхэд 30 хувьд хүргэнэ Уржигдар 17 цаг 30 мин Ерөнхийлөгчийн Гэгээн Ширээт Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөв Уржигдар 15 цаг 38 мин E-Geree систем олон улсын “Maker in China 2025” тэмцээнээс шагнал хүртлээ Уржигдар 15 цаг 37 мин УИХ Төсвийн байнгын хорооны шинэ даргаар Н.Наранбаатарыг сонгожээ Уржигдар 15 цаг 36 мин “Ардчиллыг бид хамтдаа авчирсан” үзэсгэлэн нээлтээ хийлээ Уржигдар 15 цаг 35 мин Автобензиний импорт 4.7%-иар буурч, дизелийн импорт өсөв Уржигдар 15 цаг 32 мин
iИх уншсан
Х.Тэмүүжин: Даргын төлөө амьдардаг дотоод соёлтой нам байнга... МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөл: Хэн нь хэнийх вэ? Үндэслэлгүй үнэ УИХ-ын даргын төөрүүлсэн Дэгийн даргын томилгоо МАН-ынхан “Манай даргыг нуувчинд нь нухах гэж байна” гээд ху... Монголын ард түмний амин зуулга юу юм бэ Энэтхэг Монголын коксжих нүүрсийг импортлохоор судалж эхэллэ... Төмөр хайсанд орооцолдсон бугыг авран байгальд нь тавьжээ Амгалан амаржих газарт арваннэгдүгээр сард 510 эх амаржжээ MH370 онгоцыг хайх ажиллагааг энэ сарын сүүлчээр дахин эхлүү... Монголбанк өнгөрсөн сард 899.5 кг үнэт металл худалдан авчээ... Ерөнхий сайд авлигын үйлдлийг таслан зогсоохыг гаалийн байгу... Дахин давтагдашгүй 150 бүтээлтэй зүймэл урлалын үзэсгэлэн эн... УИХ-ын дарга Н.Учрал 58 ажлын хэсгийн захирамжийг хүчингүй б... Солирт агуулагдаж байсан зургаан төрлийн сахар амьдралын гар... Airbus-ын хувьцаа дөрөвдүгээр сараас хойших хамгийн доод түв... Хүн худалдаалах гэмт хэргээс сэргийлэхэд салбар хоорондын уя... Эрүүл мэндийн даатгалын тогтолцооны асуудлаар хэлэлцүүлэг зо... Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний хуулийн хэрэгжилтийг эрч... Нийслэлийн байгаль орчны газрын шинэ барилгыг Улсын комисс х...
Top