x

Данийн шигшээ Канадыг хожиж хагас шигшээд шалгарлаа

Хоккейн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний шөвгийн наймын шатанд Данийн шигшээ баг Канадын хүчирхэг багийг 2:1 харьцаагаар буулган авч, шуугиан тарьлаа. Тоглолт Данийн Хернинг хотод болж, тоглолтын сүүлийн минутуудад Николай Элерс (58 дахь минут), Ник Олесен (60 дахь минут) нарын гоолоор Даничууд ялалт байгуулав. Канадын цорын ганц гоолыг Трэвис Сэнхайм 46 дахь минутанд оруулсан юм.

Энэ ялалтаар Дани хагас шигшээд Швейцартай тоглохоор болсон бол Канадын баг хоёр дараалсан ДАШТ-ийг медальгүй өндөрлүүллээ. Өнгөрсөн онд тэд хүрэл медалийн төлөө Шведэд 2:4-өөр хожигдож байсан.

Канадын энэ удаагийн бүрэлдэхүүнд Стэнлийн цомын гурван удаагийн аварга, Олимпын хошой аварга Сидни Кросби, 2022 оны Стэнлийн цомын эзэн Натан Маккиннон, 2024 оны драфтын тэргүүн сонголт Маклин Селебрини нар багтсан ч хүссэн үр дүнд хүрч чадсангүй. Тэд А хэсгээс нэгээр шалгарсан бол Данийн баг В хэсэгт 4-р байрт бичигдэж байв.

Түүх сөхвөл, 1949 оны ДАШТ-ий үеэр Канадын баг Данийг 47:0 харьцаагаар бут ниргэж байжээ. Гэвч өнөөдөр Дани түүхэн хожлыг авч, 28 удаагийн дэлхийн аварга Канадын багийг тэмцээнээс мулталсан нь онцлох үйл явдал боллоо.

Харин хагас шигшээ шатны бусад тоглолтод Шведийн шигшээ баг өнгөрсөн оны дэлхийн аварга Чехийг 5:2-оор хожиж, АНУ-тай тоглохоор боллоо. Уг тоглолтод Шведийн Лео Карлссон (13, 35), Лукас Рэймонд (17, 20), Филип Форсберг (56), Чехийн Роман Червенка (24), Михал Шпачек (49) нар гоолдсон юм.

Хагас шигшээ тоглолтууд тавдугаар сарын 24-нд, финал болон хүрэл медалийн төлөөх тоглолтууд 25-нд Стокхольм хотноо болно.

Эх сурвалж: ТАСС

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Петр Ян аварга цолоо хамгааллаа 1 цаг 3 мин Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий Уржигдар 13 цаг 47 мин MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ Уржигдар 13 цаг 11 мин Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Уржигдар 13 цаг 02 мин Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ Уржигдар 12 цаг 40 мин Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ Уржигдар 12 цаг 30 мин Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Уржигдар 11 цаг 23 мин З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэхэд чиглэж болохгүй Уржигдар 10 цаг 08 мин АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 2026-10-21 Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 2026-10-21 "Хараал хүрсэн хот" 2026-10-21 Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 2026-10-21 Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 2026-10-21 МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 2026-10-21 Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 2026-10-21 "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 2026-10-21 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ 2026-10-21 Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав 2026-10-20 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... "Хараал хүрсэн хот" Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид н... АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэх... Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ...
Top