x

Монголын пауэрлифтингчид дэлхийн аваргаас найман медаль хүртлээ

Норвегийн Драммен хотод болсон пауэрлифтингийн хэвтээ шахалтын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Монгол Улсын баг тамирчид найман медаль хүртэж, тив дэлхийн тавцанд бахдам амжилт гаргалаа. Тэмцээнд Гавьяат дасгалжуулагч Д.Баттулгын удирдлага дор оролцсон манай баг өндөр амжилтаар эх орныхоо нэрийг дэлхийн спортын тавцанд дуурсгав.

Эрэгтэйчүүдийн 93 кг-ын жинд Г.Оргилболд 227.5 кг шахаж алтан медаль хүртэн төрийн дууллаа эгшиглүүлж, энэ тэмцээнд дөрөв дэх удаагаа дараалан аваргалсан анхны монгол тамирчин боллоо.

Мөн -120 кг-ын жинд паралимпын гурван медальт, Хөдөлмөрийн баатар Э.Содномпилжээ 250 кг-ыг шахаж мөнгөн медаль хүртсэн нь түүний ДАШТ-ий найм дахь медаль бөгөөд үүний тав нь мөнгө ажээ.

Бусад ангилалд медаль хүртсэн тамирчид:

  • Өсвөрийн ангилал, 53 кг – Э.Дашдондог – алт

  • Өсвөрийн ангилал, 83 кг – О.Цэнгэлбаяр – хүрэл

  • Мастер-1 ангилал, 93 кг – Ц.Отгондалай – алт

  • Мастер-2 ангилал, 93 кг – Х.Баттөмөр – хүрэл

  • Мастер-2 ангилал, 74 кг – Х.Амарсанаа – мөнгө

  • Мастер-3 ангилал, 66 кг – Л.Батсайхан – хүрэл

Энэхүү амжилт нь Монголын пауэрлифтингийн спортыг олон улсад тогтмол таниулж, хүчний төрлийн спортоор монгол тамирчид тогтмол дэлхийн дэвжээнд амжилт үзүүлж байгааг дахин баталлаа.

Эх сурвалж: Монголын Пауэрлифтингийн Нэгдсэн Холбоо

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Петр Ян аварга цолоо хамгааллаа 1 цаг 4 мин Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий Уржигдар 13 цаг 47 мин MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ Уржигдар 13 цаг 11 мин Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Уржигдар 13 цаг 02 мин Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ Уржигдар 12 цаг 40 мин Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ Уржигдар 12 цаг 30 мин Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Уржигдар 11 цаг 23 мин З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэхэд чиглэж болохгүй Уржигдар 10 цаг 08 мин АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 2026-10-21 Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 2026-10-21 "Хараал хүрсэн хот" 2026-10-21 Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 2026-10-21 Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 2026-10-21 МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 2026-10-21 Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 2026-10-21 "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 2026-10-21 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ 2026-10-21 Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав 2026-10-20 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... "Хараал хүрсэн хот" Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид н... АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэх... Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ...
Top