x

“Хасын Хүлэгүүд” баг Зүүн Азийн Супер лигт өрсөлдөх Монголын анхны баг боллоо

Монголын сагсан бөмбөгийн спортод шинэ түүх бичигдэж, “Хасын Хүлэгүүд” баг Зүүн Азийн Супер лиг (EASL)-т оролцох анхны монгол баг болж тодорлоо. Энэ нь тус багийн 21 жилийн оргил амжилтын нэг бөгөөд олон улсын тавцанд Монголын сагсан бөмбөгийн чансааг харуулах хариуцлагатай үүрэг хүлээж байна.

2024–2025 оны Монголын үндэсний дээд лигийн аваргаар тодорсон “Хасын Хүлэгүүд” баг энэ удаагийн түрүүлэлтээрээ ес дэх удаагаа аваргын цомыг өргөсөн бол сүүлийн хоёр улирал дараалан түрүүлсэн амжилтаар ялгарч байна. Финалын тоглолтын Үнэ цэнтэй тоглогчоор (MVP) багийн тоглогч Ян Миллер шалгарчээ.

Зүүн Азийн Супер лиг нь бүс нутгийн хамгийн өндөр чансаатай мэргэжлийн багуудын өрсөлддөг тэмцээн бөгөөд 2025–2026 оны улиралд оролцох эрхийг МСБХ, EASL-ийн байгуулсан урт хугацааны хамтын ажиллагааны гэрээний дагуу Монголын дээд лигийн аваргад олгохоор заасан. Тус эрхийг ийнхүү “Хасын Хүлэгүүд” албан ёсоор авсан нь Монголын сагсан бөмбөгийн спортын хувьд олон улсын түвшинд шинэ хуудас нээж буй үйл явдал болж байна.

Монголын Сагсан Бөмбөгийн Холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга С.Төгсжаргал “Энэ бол зөвхөн нэг багийн амжилт биш, бүх монгол сагсан бөмбөгчдийн хамтын хичээл зүтгэлийн үр дүн юм. Бид Хүлэгүүд багийн олон улсын тэмцээнд хэрхэн өрсөлдөхийг харж, бахархах цаг ирлээ” хэмээн онцоллоо.

Мөн “Хасын Хүлэгүүд” баг энэ сарын 30, 31-нд Улаанбаатар хотын “М банк арена”-д Азийн аваргуудын лигийн хагас шигшээ тоглолтоо хийхээр бэлтгэж байна. Тус тоглолт нь тивийн шилдэг багуудтай өрсөлдөх эхлэл бөгөөд EASL-т оролцохоос өмнөх чухал сорилт байх юм.

Эх сурвалж: Монголын Сагсан Бөмбөгийн Холбоо

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Петр Ян аварга цолоо хамгааллаа 1 цаг 5 мин Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий Уржигдар 13 цаг 47 мин MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ Уржигдар 13 цаг 11 мин Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Уржигдар 13 цаг 02 мин Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ Уржигдар 12 цаг 40 мин Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ Уржигдар 12 цаг 30 мин Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Уржигдар 11 цаг 23 мин З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэхэд чиглэж болохгүй Уржигдар 10 цаг 08 мин АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 2026-10-21 Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 2026-10-21 "Хараал хүрсэн хот" 2026-10-21 Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 2026-10-21 Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 2026-10-21 МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 2026-10-21 Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 2026-10-21 "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 2026-10-21 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ 2026-10-21 Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав 2026-10-20 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... "Хараал хүрсэн хот" Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид н... АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэх... Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ...
Top