x

“Улаанбаатар опен” тэмцээн Буянт-Ухаад болно

Дэлхийн бөхийн нэгдсэн холбооноос жил бүр зохион байгуулдаг өндөр зэрэглэлийн зургаан тэмцээний нэг болох чансааны оноо олгох цувралын тэмцээн энэ удаа Монгол Улсад болно. “Улаанбаатар опен” нэртэй уг тэмцээн тавдугаар сарын 29-нөөс зургадугаар сарын 1-ний хооронд Буянт-Ухаа спортын ордонд зохиогдох бөгөөд дэлхийн 17 орны 350 гаруй шилдэг тамирчин оролцохоор бүртгүүлээд байна.

Тэмцээний шагналын сан 400 сая төгрөг бөгөөд зохион байгуулагч улсын хувиар Монгол Улс жингийн ангилал тус бүрт тав хүртэлх бөхийг оролцуулах эрхтэй. Монголын талаас нийт 120 тамирчин оролцохоор бэлтгэл сургуулилтаа хангаж байгаа юм.

“Улаанбаатар опен” нь олимпын эрхийн оноо цуглуулах, дэлхийн чансаанд нөлөөлөх чухал тэмцээнүүдийн нэг. Чансааны оноо нь тухайн жилийн шилдэг бөхчүүдийг тодруулах, тивийн аваргын толгой бөхчүүдийг нэрлэх, олимп болон дэлхийн аваргад сугалааны “seed” буюу хэсэг толгойлох эрхийг тодорхойлоход хэрэглэгддэг.

Энэ жилийн тэмцээн сонгомол бөхийн 55–130 кг, эмэгтэйчүүдийн 50–76 кг, чөлөөт бөхийн 57–125 кг хүртэлх нийт гучин жингийн ангиллаар явагдана. Дэлхийн бөхийн холбоо 2019 онд чансааны оноо олгох журамд шинэчлэл оруулж, энэхүү олон улсын хэмжээний цувралыг эхлүүлсэн нь олон орны бөхчүүдийн дунд өрсөлдөөнийг нэмэгдүүлж, олимпын болон дэлхийн аваргуудыг илүү бодит үнэлгээгээр тодруулах үндэс болсон юм.

Эх сурвалж: United World Wrestling, МҮОХ

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Петр Ян аварга цолоо хамгааллаа 1 цаг 2 мин Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий Уржигдар 13 цаг 47 мин MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ Уржигдар 13 цаг 11 мин Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Уржигдар 13 цаг 02 мин Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ Уржигдар 12 цаг 40 мин Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ Уржигдар 12 цаг 30 мин Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Уржигдар 11 цаг 23 мин З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэхэд чиглэж болохгүй Уржигдар 10 цаг 08 мин АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 2026-10-21 Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 2026-10-21 "Хараал хүрсэн хот" 2026-10-21 Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 2026-10-21 Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 2026-10-21 МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 2026-10-21 Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 2026-10-21 "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 2026-10-21 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ 2026-10-21 Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав 2026-10-20 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... "Хараал хүрсэн хот" Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид н... АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэх... Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ...
Top