x

Хөвсгөл аймгийн баг тамирчдад амжилт хүсэх хүндэтгэлийн ёслол боллоо

Монголын Хүүхдийн спортын VIII их наадмын зуны төрөлд оролцох Хөвсгөл аймгийн баг тамирчдад амжилт хүсэх хүндэтгэлийн ёслол өнөөдөр Мөрөн суманд боллоо. Энэхүү ёслол нь хүүхэд, залуучуудын спортыг дэмжих, орон нутгийн нэр хүндийг өргөх, тамирчдад урам зориг өгөхөд чиглэсэн онцгой арга хэмжээ байв.

Энэ удаагийн наадамд Хөвсгөл аймгаас 19 спортын төрөлд 219 сурагч тамирчин, тэднийг дагалдан 22 багш, дасгалжуулагч буюу нийт 244 хүн оролцохоор шалгарсан байна.

Ёслолын үеэр аймгийн туг болон Биеийн тамир, спортын газрын тугийг 2019, 2023 оны Хүүхдийн спортын их наадмын аварга, ДМЦС-ийн сурагч Э.Мөнх-Ундрал болон волейболын шигшээ багийн тамирчдад хүндэтгэлтэйгээр гардуулж, тэмцээнд амжилттай оролцохыг ерөөв.

Тус арга хэмжээнд Хөвсгөл аймгийн Засаг даргын орлогч Ц.Гансүх, ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Д.Цэцэгмаа, Биеийн тамир, спортын газрын дарга Б.Баярсайхан, мөн спорт, залуучууд хариуцсан мэргэжилтэн Б.Очирсүх нар оролцож, баг тамирчдад амжилт хүсэн мэндчилгээ дэвшүүллээ.

Мөн өнгөрсөн онд амжилт гаргасан тамирчдад мөнгөн урамшууллын батламж гардуулсан бол аймгийн Засаг дарга Л.Төмөрбаатарын санаачилгаар нийт 19 сая 950 мянган төгрөгийн үнэ бүхий бэлтгэлийн хувцас баг тамирчдад хүндэтгэлтэйгээр гардуулан өгч, амжилт хүссэн юм.

Энэхүү наадам нь хүүхэд, өсвөр үеийнхний спортын авьяасыг хөгжүүлэх, багийн ажиллагааг төлөвшүүлэх, улс, орон нутгийн хэмжээнд нэр алдараа дуурсгах чухал боломжийг олгож байгааг албаны хүмүүс онцоллоо.

Эх сурвалж: Хөвсгөл аймгийн ЗДТГ, Биеийн тамир, спортын газар

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Петр Ян аварга цолоо хамгааллаа 1 цаг 6 мин Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий Уржигдар 13 цаг 47 мин MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ Уржигдар 13 цаг 11 мин Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Уржигдар 13 цаг 02 мин Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ Уржигдар 12 цаг 40 мин Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ Уржигдар 12 цаг 30 мин Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Уржигдар 11 цаг 23 мин З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэхэд чиглэж болохгүй Уржигдар 10 цаг 08 мин АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 2026-10-21 Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 2026-10-21 "Хараал хүрсэн хот" 2026-10-21 Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 2026-10-21 Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 2026-10-21 МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 2026-10-21 Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 2026-10-21 "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 2026-10-21 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ 2026-10-21 Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав 2026-10-20 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... "Хараал хүрсэн хот" Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид н... АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэх... Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ...
Top