x

“Тоттенхэм” Европын лигийн аваргаар тодорч, Аваргуудын лигт өрсөлдөх эрх авлаа

Английн “Тоттенхэм Хотспур” баг Европын лигийн 2024 оны тэмцээний финалд “Манчестер Юнайтед”-ыг 1:0 харьцаагаар ялж, аваргын цомыг хүртлээ. Тоглолт Испанийн Бильбао хотын “Сан-Мамес” цэнгэлдэх хүрээлэнд болж, 42 дахь минутанд Бреннан Жонсон оруулсан цорын ганц гоолоор шийдэгдсэн юм.

Ингэснээр “Тоттенхэм” Европын клубүүдийн дунд явагддаг хоёр дахь том тэмцээн болох Европын лигт анх удаагаа түрүүлж байна. Өмнө нь тус баг 1972 онд УЕФА-гийн цомын аварга болж, 1984 онд мөн финалд шалгарч байсан боловч энэ удаа шинэ нэршлийн дор анх удаа цомыг өргөлөө. Үүний үр дүнд 2024-2025 оны улиралд Аваргуудын лигийн хэсгийн шатанд шууд оролцох эрхтэй болж байна.

Харин “Манчестер Юнайтед” баг Европын лигийн финалд гурав дахь удаагаа шалгарсан ч энэ удаа цомын төлөө дахин амжилт гаргаж чадсангүй. Тус баг 2017 онд уг тэмцээнд аваргалж байсан түүхтэй.

Онцлох нь, хоёр баг хоёулаа Английн Премьер лигийн хүснэгтийн доод хэсэгт бичигдэж байгаа юм. “МЮ” 39 оноотой 16 дугаарт, “Тоттенхэм” 38 оноотой 17 дугаарт бичигдэж байна. Улсын аварга шалгаруулах тэмцээний ийм хойгуур байрт буй багууд Европын лигийн финалд шалгарсан нь урьд өмнө тун ховор тохиолдол бөгөөд өмнө нь зөвхөн Испанийн “Севилья”, Английн “Фулхэм” багууд 12 дугаарт байхдаа ижил амжилтад хүрч байжээ.

Европын лиг нь 1971-2010 он хүртэл УЕФА-гийн цом нэрээр явагддаг байсан бөгөөд Европын клубүүдийн дунд Аваргуудын лигээс дараагийн эрэмбэтэй хэмээн тооцогддог. 2023 оны аварга нь Италийн “Аталанта” баг байв.

Түүнчлэн Оросын багуудаас Москвагийн ЦСКА 2005 онд, Санкт-Петербургийн “Зенит” 2008 онд тус тэмцээнд түрүүлж байсан удаатай.

Эх сурвалж: ТАСС.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Петр Ян аварга цолоо хамгааллаа 1 цаг 3 мин Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий Уржигдар 13 цаг 47 мин MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ Уржигдар 13 цаг 11 мин Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Уржигдар 13 цаг 02 мин Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ Уржигдар 12 цаг 40 мин Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ Уржигдар 12 цаг 30 мин Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Уржигдар 11 цаг 23 мин З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэхэд чиглэж болохгүй Уржигдар 10 цаг 08 мин АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 2026-10-21 Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 2026-10-21 "Хараал хүрсэн хот" 2026-10-21 Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 2026-10-21 Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 2026-10-21 МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 2026-10-21 Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 2026-10-21 "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 2026-10-21 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ 2026-10-21 Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав 2026-10-20 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... "Хараал хүрсэн хот" Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид н... АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэх... Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ...
Top