x

“Эрүүл насжилт настны эрүүл мэнд” үндэсний хөтөлбөр үргэлжилж байна

Монгол Улсын Засгийн Газрын  2009 оны 156 тоот тогтоолоор  баталсан  “Монгол Улсын  хүн амын насжилтын асуудлаархи үндэсний стратеги” нь хүн амыг насжилтын үйл явцад бэлтгэх, ахмад настны аж байдлыг сайжруулах талаар 2030 он хүртэл баримтлах  урт хугацааны бодлогын баримт бичиг болсон.

Стратегийн хэрэгжилтийг хангахад салбарын хэмжээнд  үйл ажиллагааг зохион байгуулахын тулд үндэсний хөтөлбөрийг боловсруулж хэрэгжүүлэх шаардлага урган гарсантай холбоотой  Монгол Улсын Засгийн Газрын 2013 оны 416 тоот тогтоолоор “Эрүүл  насжилт, настны эрүүл мэнд“ үндэсний хөтөлбөрийг баталсан. Хөтөлбөр нь 2 үе шаттайгаар хэрэгжиж байгаа бөгөөд 2018-2020 онд хоёр дахь шатны хэрэгжилтийг хангахаар  хөтөлбөрийг  хэрэгжүүлэгч дэд зөвлөлийн ажлын албаар Геронтологийн үндэсний төв ажиллаж байна.

Хөтөлбөр нь хүн амын эрүүл, идэвхтэй насжилтыг дэмжин, настны эрүүл мэнд, халамж, хамгаалал, нийгмийн оролцоог сайжруулан ахмад настны  амьдралын чанарыг дээшлүүлэх зорилгын хүрээнд 4 зорилт дэвшүүлсэн. 

Төв нь хөтөлбөрийн хэрэгжилтийг хангахад настны чиглэлээр ажиллаж байгаа төрийн болон төрийн бус байгууллагуудыг мэргэжил арга зүйгээр ханган ажиллаж байна.

Геронтологийн үндэсний төвөөс 2018 онд “Эрүүл насжилт настны эрүүл мэнд” үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд дараах ажлуудыг зохион байгууллаа.

Зорилт 1. Хүн амын эрүүл насжилтыг дэмжих хууль эрх зүйн, нийгэм, эдийн засгийн таатай орчинг бүрдүүлэх

Эрүүл мэндийн сайдын 2014 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 154 дүгээр тушаалаар шийдвэр гаргагчдын түвшинд салбар дундын оролцоог хангасан дэд  хороог Эрүүл мэндийн дэд сайдаар ахлуулан байгуулсан. 

Зорилт 2. Настны эрүүл мэндийг дэмжих, өвчнөөс урьдчилан сэргийлэх

Дээрх ажлын хүрээнд “Эрүүл насжилтын төлөө хамтдаа 2018-2020” аяны үйл ажиллагааг 7 аймагт (Өмнөговь, Баянхонгор, Говь-Алтай, Булган, Хөвсгөл, Хэнтийн, Сүхбаатар) зохион байгуулсан. Аяны үйл ажиллагаанд  аймгийн настнуудад 4 чиглэлийн төрөлжсөн мэргэжлийн тусламж үйлчилгээг хүргэх зорилгоор урьдчилан сэргийлэх үзлэгийг зохион байгуулж, давхардсан тоогоор 5384 настан хамрагдсан. Орон нутагт настанд зориулсан явуулын сургалт сурталчилгааг настанд эмийн зохистой хэрэглээг төлөвшүүлэх зорилгоор “Эмийн зохистой хэрэглээ” сэдвээр явуулж, 5 аймгийн 425  настан хамрагдсан байна.

“Сумын эрүүл мэндийн төвийн настанд үзүүлэх тусламж үйлчилгээг сайжруулъя” ажлын хүрээнд төрөлжсөн мэргэжлийн тусламж үйлчилгээг хүргэх зорилгоор Дундговь аймгийн 2 сум, Өвөрхангай аймгийн 11 сум, Сүхбаатар аймгийн 6 сумын настнуудад 6 чиглэлийн урьдчилан сэргийлэх үзлэгийг зохион байгуулж,  9162 настан хамрагдсан.

ЭМЯ, ГССҮТ, ХУД-ийн ЭМТ, ХУД-ийн 1, 2, 3, 12 дугаар хороодын Өрхийн эрүүл мэндийн төвүүдтэй хамтран  урьдчилан сэргийлэх үзлэгийг настнуудын дунд зохион байгуулж, 7 чиглэлээр төрөлжсөн нарийн мэргэжлийн эмчийн үзлэг, 5 төрлийн оношлогоонд 650 гаруй настан буюу давхардсан тоогоор 3360  настан хамрагдсан.

Зорилт 3. Настны хөгжил, хамгаалал, нийгмийн амьдралд оролцох оролцоог дээшлүүлэх

2018 оныг НҮБ-аас гаргасан “Та настай хүнээс бодит сайн сайхныг мэдэрнэ” уриан дор Олон улсын болон Монголын ахмадын өдрийг тэмдэглэн өнгөрүүлж, төвөөс улсын хэмжээнд “Жавхаат хэмнэл” аэробик дасгалын тэмцээнийг зохион байгуулсан нь залуу үе настнуудын эрүүл амьдрах арга ухаанаас суралцах, үлгэр дууриал авах, тэд нараар бахархах, настанд хандах эерэг хандлагыг хэвшүүлэхэд чухал ач холбогдолтой болсон.

Эрүүл мэндийн сайдын 356 дугаар тушаалыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд нийслэлийн ахмад настнуудыг биеийн тамир спортын арга хэмжээнд татан оролцуулах эрүүл насжилтыг сурталчлах болон ахмад залуу үеийн холбоог сайжруулах, ахмадын эрүүл мэндийг дэмжигч байгууллагуудын хамтын ажиллагааг бэхжүүлэх зоригоор “Хөдөлгөөн эрүүл мэнд-3” явган аялал зохион байгуулсан. Явган аяллын маршрутыг Сүхбаатарын талбайгаас Үндэсний цэцэрлэгт хүрээлэн хүртэл байхаар зохион байгуулж, 5 дүүргийн 100 гаруй настан болон залуу үеийн төлөөллүүд оролцлоо. Явган аяллын арга хэмжээний үеэр дасгалын тэмцээн, хөгжөөнт тоглоом явуулсан.

Ахмадын эрүүл мэндийг дэмжих сарын ажлын хүрээнд ахмад эрдэмтэн судлаачдын амьдралын туршлагаас залуу эрдэмтэн, судлаачдад таниулан төлөвшүүлэх зорилгоор хүндэтгэлийн лекцийн үйл ажиллагааг АШУҮИС-ийн Төгсөгчдийн холбоотой хамтран зохион байгуулсан. Хүндэтгэлийн лекцийн үйл ажиллагаанд “Монголын анагаах ухааны хөгжил” сэдвээр академич, анагаахын шинжлэх ухааны доктор, профессор, Монгол Улсын Эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан Ц.Лхагвасүрэн, “Анагаахын шинжлэх ухааны бүтээлээр олон улсад өрсөлдөх боломж” сэдвээр академич,  химийн  шинжлэх  ухааны доктор, профессор Ж.Тэмүүжин нар лекц уншиж,  АШУҮИС-ийн оюутнууд, Геронтологийн үндэсний төвийн эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд, дүүргийн настны эмч нар оролцсон.

Зорилт 4. Эрүүл мэндийн цогц тусламж үйлчилгээг настны хэрэгцээ шаардлагад нийцүүлэн өргөжүүлэх

Төв нь үйлчлүүлэгчид, үйлчилгээ үзүүлэгчдийн ээлтэй аюулгүй орчинг бүрдүүлж ажиллах зорилгоор Сингапур улсын эрүүл мэндийн тогтолцоо, эрүүл мэндийн сайн туршлагыг судалж,  Гериатрийн кабинетыг тохижуулж ажилласан. 

“Эрүүл насжилтын төлөө хамтдаа 2018-2020” аяны хүрээнд 3 бүсийн 5 аймгийн 88 сум, 15 өрхийн эрүүл мэндийн төв, 5 нэгдсэн эмнэлгийн 327 эмч, эмнэлгийн мэргэжилтэнд “Геронтологи-гериатрийн үндсэн ойлголт, оношлогоо эмчилгээний орчин үеийн чиг хандлага” сэдэвт сургалт зохион байгуулсан.

“Эрүүл насжилтын төлөө хамтдаа 2018-2020” үйл ажиллагааны хүрээнд “Хэвтрийн настны асаргаа, холголт цооролтоос сэргийлэх нь” сэдэвт лекц дадлага хосолсон сургалтыг асран хамгаалагч болон сайн дурын идэвхтнүүдийн дунд зохион байгуулж,  4 дүүргийн 31 хорооны  нийт 424 хүн хамрагдсан.

Баянхонгор аймагт эрүүл  мэндийн 4, 5 дугаар бүлгийн  хэвтрийн настны асран хамгаалагч нарт “Настны асаргаа сувилгаа” сэдэвт сургалт зохион байгуулсан. Сургалтанд 70 асран хамгаалагч хамрагдсан байна.

Геронтологийн үндэсний төвийн “Тэнхлэг” олон мэргэжлийн баг нь нийслэлийн 5 дүүргийн  өрхийн эрүүл мэндийн төв, Батсүмбэр Ахмадын үндэсний төв, Цагдаагийн байгууллагын ахмадын холбоотой хамтран эрүүл мэндийн V бүлгийн 266 настанд гэрээр олон мэргэжлийн багийн тусламж үйлчилгээг үзүүлсэн. Цаашид хөтөлбөрийн хэрэгжилтийг сайжруулахын тулд хүн амын эрүүл насжилтыг дэмжих салбар хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэх, Геронтологи гериатрийн чиглэлээр өндөр хөгжсөн орны туршлагыг судалж, төвийн үйл ажиллагааг эрчимжүүлэх, Геронтологи гериатрийн мэргэжлээр хүний нөөцийн хангалтыг өсөн нэмэгдэж буй хэрэгцээ шаардлагад нийцүүлэн эрчимтэй бэлтгэх, хөтөлбөр хэрэгжүүлэхэд шаардагдах санхүүжилтийн асуудлыг шийдвэрлэх шаардлагатай байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 20 цаг 41 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна Уржигдар 15 цаг 52 мин Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Уржигдар 13 цаг 57 мин Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Уржигдар 13 цаг 52 мин Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ Уржигдар 13 цаг 48 мин Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий Уржигдар 12 цаг 47 мин ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ Уржигдар 11 цаг 03 мин Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна Уржигдар 10 цаг 35 мин Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа Уржигдар 10 цаг 28 мин "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ Уржигдар 10 цаг 11 мин Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Уржигдар 10 цаг 10 мин ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ Уржигдар 09 цаг 15 мин Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... BepiColombo хөлөг Буд гаригт ойртон иржээ
Top