x

Ж.Паолини Италийн нээлттэй тэмцээний цомыг өргөлөө

Италийн теннисчин Жасмин Паолини Италийн нээлттэй тэмцээний эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрлийн финалын шатанд Америкийн тамирчин Коко Гауффыг буулган авснаар эх орондоо 40 жилийн дараа аваргын цомыг авчирлаа. 

Ромын “Форо Италико” цэнгэлдэх хүрээлэнд Ж.Паолиниг хөгжөөн дэмжихээр Италийн Ерөнхийлөгч Сержио Маттарелла тэргүүтэй нутаг нэгтнүүд нь хуран цугларчээ. Тэрбээр К.Гауффыг 6:4, 6:2 харьцаагаар илүүрхсэн байна. Өнгөрсөн жил Францын нээлттэй тэмцээн болон Уимблдоны тэмцээнд финалд шалгарч байсан Ж.Паолини өрсөлдөгчөө нэг цаг 29 минутад буулган авчээ.

Өдгөө 29 настай Ж.Паолини 1985 онд Рафаэлла Режи аваргын цомыг өргөснөөс хойш Италийн нээлттэй тэмцээнд түрүүлсэн анхны итали эмэгтэй болсноос гадна 1930 оноос зохион байгуулагдаж эхэлсэн тэмцээнд түрүүлсэн Италийн дөрөв дэх тамирчин болсон байна.

“Энэ бүхэн жинхэнэ биш юм шиг санагдаж байна. Аваргын цом гарт минь байгаа нь үнэхээр гайхалтай мэдрэмж төрүүлж байна. Сэтгэл маш их хөдөлж байна. Би багаасаа энэ тэмцээнийг үзэхээр энд ирдэг байсан учраас аваргын цомыг өргөнө гэдэг миний мөрөөдлөөс ч илүү зүйл билээ” гэж Ж.Паолини хэлжээ.

Ингэснээр Ж.Паолини даваа гаригт дэлхийн чансааны дөрөвдүгээр байр луу ахихаар боллоо. Харин түүний нутаг нэгт тамирчин Янник Синнер ням гаригт эрэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд Испанийн теннисчин Карлос Алькарастай финалд өрсөлдөнө. 

ВВС

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Петр Ян аварга цолоо хамгааллаа 1 цаг 10 мин Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, нөхөн олговор олгох тухай хуулийн өөрчлөлтийг баталлаа Өчигдөр 11 цаг 35 мин Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий Уржигдар 13 цаг 47 мин MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ Уржигдар 13 цаг 11 мин Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Уржигдар 13 цаг 02 мин Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ Уржигдар 12 цаг 40 мин Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ Уржигдар 12 цаг 30 мин Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Уржигдар 11 цаг 23 мин З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэхэд чиглэж болохгүй Уржигдар 10 цаг 08 мин АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 2026-10-21 Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 2026-10-21 "Хараал хүрсэн хот" 2026-10-21 Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 2026-10-21 Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 2026-10-21 МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 2026-10-21 Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 2026-10-21 "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 2026-10-21 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ 2026-10-21 Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав 2026-10-20 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... "Хараал хүрсэн хот" Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид н... АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэх... Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ...
Top