x

Замын-Үүд дэх хүнсний бүтээгдэхүүний хяналт шалгалтаар зөрчил илэрлээ

Монгол Улсын Шадар сайд С.Амарсайханы тушаалаар байгуулагдсан ажлын хэсэг Замын-Үүд боомт болон Чөлөөт бүсийн худалдааны дэлгүүр, гаалийн лабораторид хяналт шалгалт хийлээ. Энэхүү шалгалтын зорилго нь импортоор орж ирж буй жимс, хүнсний ногоонд агуулагдаж болзошгүй пестицидийн үлдэгдлийг илрүүлж, хүнсний аюулгүй байдлыг хангахад чиглэж байгаа юм.

Шалгалтаар 20 нэр төрлийн жимс, ногооноос дээж авч, гаалийн салбар лабораторид шинжилгээнд хамруулсан байна. Уг лаборатори 2024 оны нэгдүгээр сараас шинэ тоног төхөөрөмжөөр ажиллаж эхэлсэн бөгөөд одоогийн байдлаар 16 төрлийн хүнсний ногоо, жимсэнд пестицидийн шинжилгээ хийж байна. 2023 онд 6,300 дээжийг шинжилж байсан бол энэ тоо 2024 онд 9,000-д хүрч, лабораторийн ачаалал эрс өсжээ. Гэсэн ч лаборатори дөнгөж 13 ажилтантай ажиллаж буй нь хүн хүчний дутагдалд орсныг эрхлэгч нь онцолсон байна.

Шалгалтын явцад Чөлөөт бүсийн зарим дэлгүүрүүд баталгаажаагүй, туршилтад хамрагдаагүй электрон жинг ашиглаж байсан зөрчил илэрсэн байна. Стандарт, хэмжил зүйн газраас энэ нь стандартын шаардлага хангаагүй хэрэглээ гэж үзэн, холбогдох арга хэмжээг хуулийн хүрээнд авах болсноо мэдэгдлээ.

Эх сурвалж: НЗДТГ, Гаалийн ерөнхий газар, Стандарт, хэмжил зүйн газар

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10 БНСУ-д жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгөх боломж бүрдлээ 2026-07-10 Нийтийн ашиг сонирхолд учирсан 7,6 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэхээр шийдвэрлүүлжээ 2026-07-10 Д.Алтанцэцэг: Монгол ноолуурыг Европын зах зээлд таван өнгөөр нийлүүлнэ 2026-07-10 Төв Азийн уудам талын шинэ брэнд-Акжан 2026-07-10 Самбалхүндэвийн оршуулгын газрын 8.5 га талбайн шарилуудыг ирэх сараас шилжүүлнэ 2026-07-10 Хотол түмнээрээ хийморь өөдөө, сэтгэл тэнүүн, дэлгэр сайхан наадаарай! 2026-07-10 Нийслэл 2026 онд сургууль, цэцэрлэгийн 11 барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авчээ 2026-07-10 Монгол-Солонгосын бизнес форумд 250 гаруй аж ахуйн нэгж оролцлоо 2026-07-10 “Дээлтэй монгол" наадмыг 20 дахь жилдээ зохион байгууллаа 2026-07-09 Венесуэлийн хувцас загварын урлангууд даашинзны оронд шарилын уут оёж байна 2026-07-09 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийлээ 2026-07-09 Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаан олголттой урамшуулалд хамрагдаарай 2026-07-09 Н.Учрал Ерөнхий сайдын 100 хоног замын хураамжийг 1000 хувь нэмж, шатахууны хэл амнаас бултсан байдалтайгаар л өнгөрч байна 2026-07-09 Н.Номтойбаяр: Допингоор эрхээ хасуулсан бөхчүүдийн асуудлыг бид шийдвэрлэх боломжгүй 2026-07-09 АНУ-ын арми Иранд дахин цохилт өгч эхэллээ 2026-07-09 Ураач хүүхдийн эрхийг хангахад Хүний эрхийн Үндэсний Комисс хяналт тавьж ажиллана 2026-07-09 Улаанбаатарт шөнөдөө 15 хэм дулаан 2026-07-09 ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 2 нэмэгджээ 2026-07-09 "Нарны эрч" өрхийн эрүүл мэндийн төвийг сэргээгдэх эрчим хүчээр хангалаа 2026-07-09
iИх уншсан
Top