x

Монголын CS2-ын ATOX багт ESIC бүх насаар болон хугацаатай хориг тавилаа

Тоглолт наймаалцах, бооцоо тавих, хуурч мэхлэх зэрэгтэй тэмцдэг олон улсын байгууллага болох Британийн “ESIC (Esports Integrity Commission)”-оос Монголын ATOX багийн гишүүдэд сахилгын шийтгэл оноолоо. Тус багийг ESL Pro League Season 20-ийн үеэр “Team Falcons” багийн эсрэг тоглолт наймаалцсан байж болзошгүй үндэслэлээр шалгаж эхэлсэн бөгөөд олон сарын турш үргэлжилсэн мөрдөн шалгах ажиллагааны эцэст нотлох баримтууд бүрдсэн байна.

Шалгалтаар тоглогчид өөрсдийн тоглолт дээр 70 гаруй удаа бооцоо тавьсан үйлдэл илэрсэн бөгөөд зарим тоглогчид гэм буруугаа хүлээн зөвшөөрч, зарим нь мөнгөн урамшуулал авч, зөрчлийг нуун дарагдуулсан байна.

Бүх насаар хориг авсан хүмүүс:

  • Батболдын “dobu” Ган-Эрдэнэ: Тоглолт наймаалцах ажиллагааг удирдан зохион байгуулж, багийнхаа эсрэг бооцоо тавьсан, бусдыг дарамталсан, мөнгө амласан, Хятадын зохион байгуулалттай бүлэглэлтэй хамтарсан гэх үндэслэлээр бүх насаар хориглов.

  • Батбаярын “kabal” Бат-Энх: “dobu”-тай хамтран буудай бооцоо тавих, мэдээллийг дарагдуулах, мөнгө зуучлах үйлдэлд оролцсон.

  • Баасантогтохын “nuka” Ана-Эрдэнэ: Аналистаар ажиллаж байх хугацаандаа 70 гаруй удаа багийн тоглолт дээр бооцоо тавьсан, стратеги болон тактикийн мэдээллийг зориуд буруу өгч ёс зүйгүй үйлдэл гаргасан.

Хугацаатай хориг авсан хүмүүс:

  • Гансүхийн “flyNN” Төгөлдөр – 3 жил: Багийн дасгалжуулагчийн хувиар хяналт тавих ёстой байсан ч зөрчил гаргасан тоглогчдыг мэдсээр байж арга хэмжээ аваагүй.

  • Баяндалайн “MiQ” Тэмүүлэн – 1 жил: Гол оролцогч биш ч мэдээлэл нуугаад мөнгөн урамшуулал авсан.

  • Батжаргалын “AccuracyTG” Отгонлхагва, Эрдэнэбаатарын “Zesta” Мөнхсайхан – тус бүр 8 сар: Зөрчлийг мэдсэн ч санамсаргүй байдлаар мэдээлээгүй.

Цаашид шалгагдаж буй хүмүүс:

  • Нямдоржийн “ANNIHILATION” Түвшинтөгс,

  • Оюунбилэгийн “yAmi” Ялалт,

  • Хятадын “xiaosaGe” (Пен Сүн)
    тус бүрийн оролцоог ESIC шалгаж эхлээд байгаа.


Энэхүү дуулиант шийдвэр нь Монголын esports-ийн салбарт урьд өмнө байгаагүй хатуу хориг болж байгаа бөгөөд сахилга, ёс зүйн өндөр шаардлага тавих цаг ирснийг харуулж байна. Шударга тоглолтыг сахин хамгаалах үүрэгтэй олон улсын байгууллагуудын дүгнэлт, шийтгэл нь тоглогчдод ирээдүйн мэргэжлийн карьертаа хариуцлагатай хандах шаардлагыг сануулж буй үйл явдал боллоо.

Эх сурвалж: ESIC, ESL, esports-н албан ёсны мэдээ

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Петр Ян аварга цолоо хамгааллаа 1 цаг 8 мин Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий Уржигдар 13 цаг 47 мин MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ Уржигдар 13 цаг 11 мин Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Уржигдар 13 цаг 02 мин Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ Уржигдар 12 цаг 40 мин Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ Уржигдар 12 цаг 30 мин Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Уржигдар 11 цаг 23 мин З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэхэд чиглэж болохгүй Уржигдар 10 цаг 08 мин АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 2026-10-21 Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 2026-10-21 "Хараал хүрсэн хот" 2026-10-21 Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 2026-10-21 Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 2026-10-21 МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 2026-10-21 Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 2026-10-21 "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 2026-10-21 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ 2026-10-21 Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав 2026-10-20 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... "Хараал хүрсэн хот" Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид н... АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэх... Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ...
Top