x

Б.Мөнгөнзул Азийн аваргын түрүүг булаалдахаар сүүлийн өрөгт оролцоно

Арабын Нэгдсэн Эмират Улсын Аль-Айн хотод болж буй насанд хүрэгчдийн шатрын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний сүүлийн өрөг өнөөдөр явагдана. Энэ удаагийн тэмцээнд Монгол Улсаас эрэгтэй 5, эмэгтэй 12 тамирчин оролцож байна.

Эрэгтэйчүүдийн ангилалд Ираны их мастер Бэрдияа Дэнишвар 7.0 оноотой ганцаараа тэргүүлж байгаа бол түүний араас 6.0 оноотой дөрвөн шатарчин нэхэж буй. Монголын олон улсын мастер Г.Амартүвшин 5.0 оноогоор шилдэг 30-д багтсан бөгөөд өнөөдөр Энэтхэгийн их мастер Сэтурамантай тоглож, зайлшгүй хожих шаардлагатай өрөгт оролцоно.

Харин эмэгтэйчүүдийн ангилалд ФИДЕ-гийн дэд мастер Б.Мөнгөнзул 7.0 оноогоор ганцаараа тэргүүлж байна. Тэрбээр өчигдөр Энэтхэгийн шатарчин Сэшидраг хожсоноор эхний байрт бичигдэх болсон бөгөөд өнөөдрийн сүүлийн өрөгт олон улсын мастер Агравал Вантикатай хараар тоглохоор оноолт таарсан. Энэ өрөгт тэнцэх эсвэл хожих нь түүнийг Азийн аварга болгох бөгөөд Дэлхийн шатрын цомын эрхийг давхар олгоно.

Мөн манай улсын их мастер Б.Мөнгөнтуул өчигдөр Ираны Мэлика Мохаммадийг хожиж 5.5 оноотой 10 дугаар байрт дэвшээд байна. Тэр өнөөдөр Казахстаны их мастер Балабаева Ксениатай сүүлийн өргөө хийнэ.

Тэмцээний эрэгтэй ангиллын эхний 10 байрт шалгарсан шатарчид, эмэгтэй ангиллын алт, мөнгөн медальтнууд Дэлхийн шатрын цомын эрхээ авах тул өнөөдрийн тоглолтууд хамгийн шийдвэрлэх өргүүд болж байна.

Эх сурвалж: Азийн шатрын холбоо, Монголын шатрын холбоо

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Петр Ян аварга цолоо хамгааллаа 1 цаг 8 мин Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий Уржигдар 13 цаг 47 мин MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ Уржигдар 13 цаг 11 мин Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Уржигдар 13 цаг 02 мин Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ Уржигдар 12 цаг 40 мин Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ Уржигдар 12 цаг 30 мин Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Уржигдар 11 цаг 23 мин З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэхэд чиглэж болохгүй Уржигдар 10 цаг 08 мин АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 2026-10-21 Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 2026-10-21 "Хараал хүрсэн хот" 2026-10-21 Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 2026-10-21 Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 2026-10-21 МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 2026-10-21 Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 2026-10-21 "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 2026-10-21 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ 2026-10-21 Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав 2026-10-20 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... "Хараал хүрсэн хот" Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид н... АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэх... Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ...
Top