x

Нүд судлалын эмч нар БНХАУ-д мэргэжил дээшлүүлж амжилттай төгслөө

Монголын улаан загалмай нийгэмлэг болон БНХАУ-ын ӨМӨЗО-ны Улаан загалмай байгууллагын хамтын ажиллагааны хүрээнд “Бүс ба зам” төслийг 2017 оноос хойш амжилттай хэрэгжүүлж, Монгол Улсын зорилтот бүлгийн иргэдийн амьжиргаа, эрүүл мэндийг дэмжихэд тодорхой хувь нэмэр оруулсаар байна. Төслийн хүрээнд жил бүр нүд судлалын эмч нарыг БНХАУ-д мэргэжил дээшлүүлэх сургалтад хамруулдаг уламжлал тогтжээ.

Энэ жил Улсын хоёрдугаар төв эмнэлэг, Төмөр замын Нэгдсэн эмнэлэг, Солонго, Сөүл, Ихэр талст, Гэрэл зэрэг хувийн эмнэлэг болон Дорноговь, Орхон, Сүхбаатар, Ховд аймгийн Нэгдсэн эмнэлгийн нийт арван эмч Хөх хотын Чаожү нүдний эмнэлэг болон Вэньжоү хотын Анагаах ухааны их сургуульд нэг сарын хугацаанд суралцаж, амжилттай төгслөө.

Сургалтын хаалтын ажиллагаанд БНХАУ-ын Улаан загалмай байгууллагын Гадаад харилцааны дэд дарга Сун И болон Монголын улаан загалмай нийгэмлэгийн Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч Т.Баярчимэг нар оролцож, эмч нарт баяр хүргэн, цаашдын хамтын ажиллагаагаа улам өргөжүүлэх талаар санал солилцжээ.

Энэхүү сургалт нь нүд судлалын чиглэлээр эмч нарын мэдлэг, ур чадварыг ахиулах, орчин үеийн оношилгоо, эмчилгээний арга барилыг эзэмшүүлэхэд чиглэгдэж буйгаараа онцлог юм.

Эх сурвалж: Монголын улаан загалмай нийгэмлэг

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10 БНСУ-д жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгөх боломж бүрдлээ 2026-07-10 Нийтийн ашиг сонирхолд учирсан 7,6 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэхээр шийдвэрлүүлжээ 2026-07-10 Д.Алтанцэцэг: Монгол ноолуурыг Европын зах зээлд таван өнгөөр нийлүүлнэ 2026-07-10 Төв Азийн уудам талын шинэ брэнд-Акжан 2026-07-10 Самбалхүндэвийн оршуулгын газрын 8.5 га талбайн шарилуудыг ирэх сараас шилжүүлнэ 2026-07-10 Хотол түмнээрээ хийморь өөдөө, сэтгэл тэнүүн, дэлгэр сайхан наадаарай! 2026-07-10 Нийслэл 2026 онд сургууль, цэцэрлэгийн 11 барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авчээ 2026-07-10 Монгол-Солонгосын бизнес форумд 250 гаруй аж ахуйн нэгж оролцлоо 2026-07-10 “Дээлтэй монгол" наадмыг 20 дахь жилдээ зохион байгууллаа 2026-07-09 Венесуэлийн хувцас загварын урлангууд даашинзны оронд шарилын уут оёж байна 2026-07-09 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийлээ 2026-07-09 Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаан олголттой урамшуулалд хамрагдаарай 2026-07-09 Н.Учрал Ерөнхий сайдын 100 хоног замын хураамжийг 1000 хувь нэмж, шатахууны хэл амнаас бултсан байдалтайгаар л өнгөрч байна 2026-07-09 Н.Номтойбаяр: Допингоор эрхээ хасуулсан бөхчүүдийн асуудлыг бид шийдвэрлэх боломжгүй 2026-07-09 АНУ-ын арми Иранд дахин цохилт өгч эхэллээ 2026-07-09 Ураач хүүхдийн эрхийг хангахад Хүний эрхийн Үндэсний Комисс хяналт тавьж ажиллана 2026-07-09 Улаанбаатарт шөнөдөө 15 хэм дулаан 2026-07-09 ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 2 нэмэгджээ 2026-07-09 "Нарны эрч" өрхийн эрүүл мэндийн төвийг сэргээгдэх эрчим хүчээр хангалаа 2026-07-09
iИх уншсан
Top