x

Бразилын шигшээг Карло Анчелотти удирдана

Бразилын хөл бөмбөгийн холбооноос мэдээлснээр Италийн алдарт дасгалжуулагч Карло Анчелотти тус улсын шигшээ багийн ахлах дасгалжуулагчаар ажиллахаар боллоо. Түүний гэрээ 2026 оны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн хүртэл хүчин төгөлдөр байх юм.

Анчелотти нь Бразилын шигшээ багийг удирдах хоёр дахь гадаад дасгалжуулагч болж байна. Өмнө нь, 1965 онд Аргентины иргэн Фильпо Нуньес тус багийн дасгалжуулагчаар ажиллаж байсан түүхтэй.

Бразилын хөл бөмбөгийн холбооны ерөнхийлөгч Эднальдо Родригес энэ шийдвэрийг “стратегийн томоохон алхам” хэмээн онцолж, “Бид дэлхийд тэргүүлэх зорилтоо ийнхүү албан ёсоор тунхаглалаа. Анчелотти бол хөл бөмбөгийн түүхэн дэх аугаа их дасгалжуулагч бөгөөд Бразилын хөл бөмбөгийн алдар нэрийг дахин мандуулах шинэ хуудсыг нээх болно” гэж мэдэгдсэн байна.

Одоогоор Анчелотти Испанийн “Реал Мадрид” багийг удирдаж байгаа бөгөөд энэ сарын 25-нд болох сүүлчийн тоглолтын дараа албан ёсоор ажлаа хүлээлгэн өгнө.

Карло Анчелоттигийн амжилтын товчоон:

  • Европын таван улсын аваргын цомыг хүртсэн түүхэн дэх анхны дасгалжуулагч

  • Аваргуудын лигийн тэмцээнд багаа 5 удаа түрүүлүүлсэн дээд амжилтын эзэн

  • Испанийн “Реал Мадрид”-ыг олон удаа аваргалахад голлох үүрэг гүйцэтгэсэн

  • Английн “Челси”, Германы “Бавариа”, Италийн “Милан”, Францын ПСЖ багуудыг улсын аваргад хүргэсэн

  • 2022 онд УЕФА-гийн шилдэг дасгалжуулагч, 2024 онд ФИФА-гийн шилдэг дасгалжуулагчаар шалгарсан

Карло Анчелоттигийн нэрийг Италийн хөл бөмбөгийн алдрын танхим болон “Милан”, “Рома” багуудын алдрын танхимд мөнхөлсөн бөгөөд тэрбээр Бразилын шигшээ багтай шинэ амжилтын түүхийг бичихээр зорьж байна.

Эх сурвалж: ТАСС

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Петр Ян аварга цолоо хамгааллаа 1 цаг 8 мин Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий Уржигдар 13 цаг 47 мин MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ Уржигдар 13 цаг 11 мин Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Уржигдар 13 цаг 02 мин Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ Уржигдар 12 цаг 40 мин Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ Уржигдар 12 цаг 30 мин Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Уржигдар 11 цаг 23 мин З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэхэд чиглэж болохгүй Уржигдар 10 цаг 08 мин АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 2026-10-21 Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 2026-10-21 "Хараал хүрсэн хот" 2026-10-21 Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 2026-10-21 Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 2026-10-21 МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 2026-10-21 Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 2026-10-21 "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 2026-10-21 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ 2026-10-21 Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав 2026-10-20 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... "Хараал хүрсэн хот" Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид н... АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэх... Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ...
Top