x

Монголын жүдочид Астана хотын “Их дуулга”-аас гурван хүрэл медаль хүртлээ

Казахстаны Астана хотноо болсон жүдо бөхийн “Их дуулга” тэмцээнд 44 орны 350 гаруй жүдоч хүч сорьж, өрсөлдөөн өндөр байсан ч Монголын багийн тамирчид амжилттай оролцож, гурван хүрэл медаль хүртэн эх орондоо ирж байна.

Тэмцээний эхний өдөр эрэгтэйчүүдийн 66 кг-ын жинд олон улсын хэмжээний мастер Ө.Жанцандорж Марокко, Киргиз, Казахстаны бөхчүүдийг дараалан ялж, хагас шигшээд шалгарсан ч ОХУ-ын Рамазан Абдулаевт дийлдсэн юм. Хүрэл медалийн төлөө Болгарын бөх Боян Ётовыг ялж, “Их дуулга”-аас анхны медалиа хүртлээ.

Харин тэмцээний хоёр дахь өдөр эмэгтэйчүүдийн 63 кг-ын жинд гавьяат тамирчин Л.Энхрийлэн хүрэл медаль хүртэж, "Лос-Анжелес-2028" олимпын циклд шинэ жиндээ “Их дуулга”-ын анхны, олон улсын тэмцээнээс хоёр дахь медалиа зүүв. Тэрбээр өмнө нь Азийн аварга шалгаруулах тэмцээнээс мөнгөн медаль хүртсэн бөгөөд “Их дуулга” тэмцээнээс нийт зургаан медальтай болоод байна.

Эрэгтэйчүүдийн 73 кг-д дэлхийн аваргын хүрэл медальт Л.Анхзаяа Унгар, Итали, мөн нутаг нэгт Б.Эрдэнэбаярыг ялж, хагас шигшээд шалгарсан ч дэлхийн аварга Нилс Штамптай тулж ялагдсан юм. Улмаар хүрэл медалийн төлөө Узбекистаны бөхийг ялж, төрийн далбаагаа мандуулах эрхтэй болжээ.

Монголын жүдочид энэ удаагийн “Их дуулга”-аас гурван хүрэл медаль, гурван шагналт байр эзэлж, 44 орноос багийн дүнгээр 13 дугаарт эрэмбэлэгдэв.

Эх сурвалж: Монголын жүдо бөхийн холбоо

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Петр Ян аварга цолоо хамгааллаа 1 цаг 10 мин Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий Уржигдар 13 цаг 47 мин MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ Уржигдар 13 цаг 11 мин Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Уржигдар 13 цаг 02 мин Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ Уржигдар 12 цаг 40 мин Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ Уржигдар 12 цаг 30 мин Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Уржигдар 11 цаг 23 мин З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэхэд чиглэж болохгүй Уржигдар 10 цаг 08 мин АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 2026-10-21 Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 2026-10-21 "Хараал хүрсэн хот" 2026-10-21 Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 2026-10-21 Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 2026-10-21 МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 2026-10-21 Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 2026-10-21 "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 2026-10-21 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ 2026-10-21 Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав 2026-10-20 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... "Хараал хүрсэн хот" Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид н... АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэх... Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ...
Top