x

Хоккейн ДАШТ-ий түүхэнд 75 жилийн дараа хамгийн залуу тоглогч тодорлоо

Унгарын шигшээ багийн довтлогч Доман Сонгот хоккейн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний түүхэнд 1949 оноос хойших хамгийн залуу тоглогч болж түүхэнд нэрээ бичүүллээ. Тэрбээр Германы шигшээ багтай хийсэн хэсгийн шатны тоглолтын үеэр 16 нас 11 сар 2 хоногтойдоо мөсөн талбайд гарсан байна.

Өмнөх хамгийн залуу оролцогчийн амжилтыг 1949 онд Норвегийн шигшээ багийн довтлогч Лейф Сульхейм тогтоож байсан бөгөөд тэрбээр 16 нас 6 сар 29 хоногтойдоо дэлхийн аваргад оролцож байжээ. Лейф Сульхейм Норвегийн “Фурусет” клубт тоглож байсан бөгөөд 2024 оны долоодугаар сард 92 насандаа таалал төгссөн юм.

Д.Сонгот Финландын “КооКоо” клубт тоглодог бөгөөд энэ улирлын Финландын 20 хүртэлх насны аварга шалгаруулах тэмцээнд 37 тоглолтод оролцож, 9 шайб оруулан, 7 оновчтой дамжуулалт хийсэн амжилттай тогложээ.

Тэмцээний хэсгийн шатны эхний тоглолтод Германы баг Унгарын шигшээг 6:1-ээр илт давуу ялсан бол дараагийн тоглолтод германчууд Казахстантай, унгарчууд АНУ-ын шигшээ багтай тоглохоор болсон байна. А хэсгийн тоглолтод Шведийн шигшээ баг Австрийн багийг 4:2-оор хожсон байна.

Энэ удаагийн ДАШТ Швед, Дани улсад тавдугаар сарын 9-нээс 25-ны өдрүүдэд үргэлжилж байна. Өнгөрсөн жилийн аварга Чехийн шигшээ баг Швейцарийн багийг 2:0-ээр хожиж, дэлхийн аварга болсон юм.

Олон улсын хоккейн холбооны шийдвэрээр дэлхийн таван удаагийн аварга ОХУ-ын шигшээ баг энэ жилийн тэмцээнд оролцохгүй байгаа нь онцлох үйл явдлын нэг болоод байна.

Эх сурвалж: ТАСС

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Бурханд халдаж, бүгийг нүцгэлэгч 30 мин С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэнэ 37 мин 11 настай Британи охин шатрын олон улсын мастер боллоо 48 мин Парисын жагсаал тайван болж өнгөрлөө 1 цаг 58 мин Петр Ян аварга цолоо хамгааллаа 2 цаг 12 мин Говь, талын нутгаар салхи секундэд 12-14 метр хүрч ширүүснэ 2 цаг 44 мин Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл илэрхийлж, цэцэг өргөлөө 2 цаг 54 мин Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, нөхөн олговор олгох тухай хуулийн өөрчлөлтийг баталлаа Өчигдөр 11 цаг 35 мин Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий Уржигдар 13 цаг 47 мин MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ Уржигдар 13 цаг 11 мин Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Уржигдар 13 цаг 02 мин Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ Уржигдар 12 цаг 40 мин Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ Уржигдар 12 цаг 30 мин Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Уржигдар 11 цаг 23 мин З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэхэд чиглэж болохгүй Уржигдар 10 цаг 08 мин АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 2026-10-21 Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 2026-10-21 "Хараал хүрсэн хот" 2026-10-21 Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 2026-10-21 Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 2026-10-21
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... "Хараал хүрсэн хот" Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид н... З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэх... Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ... Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэ... Алсалсан анги, салбарын алба хаагчдын ажиллах орчин, нийгмий...
Top