x

Яаралтай тусламжийн сувилагчдын ур чадварыг сайжруулах тэмцээн зохион байгууллаа

Эрүүл мэндийн салбарын бодлого нь алслагдсан аймаг, орон нутгийн иргэдэд чанартай тусламж үйлчилгээг цаг алдалгүй, тухайн бүс нутагт нь авах нөхцөлийг бүрдүүлэхэд чиглэж байна. Энэ хүрээнд яаралтай тусламжийн анхан шатны тусламжийг цаг алдалгүй үзүүлэх чадварлаг мэргэжилтнийг орон нутагт бэлтгэх шаардлага ихэсч байгаа юм.

Орон нутгийн болон гуравдугаар шатлалын эмнэлгүүдийн яаралтай тусламжийн тасгийн сувилагч мэргэжилтнүүд туршлага солилцох, мэдлэг, ур чадвараа дээшлүүлэх зорилгоор ур чадварын тэмцээнд оролцлоо. Энэхүү тэмцээн нь өрсөлдөөн гэхээс илүү бусдаас суралцах, хамтдаа хөгжих, яаралтай тусламжийн сувилахуйн тусламжийг улам боловсронгуй болгох зорилготой байв.

Яаралтай тусламжийн тасагт ажиллаж буй сувилагч нар хамгийн хүнд, шуурхай тусламж үзүүлэх шаардлагатай нөхцөлд ажилладаг бөгөөд богино хугацаанд оновчтой шийдвэр гаргаж, хүний амь насыг аврах чухал үүргийг хүлээдэг. Тиймээс тэдний мэдлэг чадварыг тогтмол дээшлүүлэх нь эрүүл мэндийн салбарын тэргүүлэх зорилтуудын нэг болж байна.

Улсын гуравдугаар төв эмнэлэгт жилд 23 мянга гаруй иргэн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авдаг бөгөөд ирж байгаа иргэдийн тал орчим хувь нь хөдөө орон нутгийн иргэд байдаг. Энэ их ачааллыг бууруулах, орон нутгийн иргэдийг заавал нийслэлд зорчихгүйгээр өөрийн бүс нутагтаа чанартай, шуурхай тусламж авч чаддаг болгох нь тус салбарын тулгамдсан асуудлын нэг болоод байна.

Ур чадвартай сувилагч мэргэжилтнийг бэлтгэх нь цаг хугацаа, тасралтгүй сургалт шаарддаг ч шат дараатайгаар мэдлэг, ур чадварыг нь нэмэгдүүлэх сургалтуудыг зохион байгуулж байна. Ур чадварын энэ удаагийн тэмцээнийг цаашид жил бүр уламжлал болгон зохион байгуулахаар төлөвлөж, сувилагч мэргэжилтнүүдийн багаар ажиллах хандлагыг төлөвшүүлэх, амь нас хөнгөн буй үед тусламжийг цаг алдалгүй үзүүлэх ур чадварыг эзэмшүүлэхийг зорьж байна.

Эх сурвалж: Эрүүл мэндийн яам

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10 БНСУ-д жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгөх боломж бүрдлээ 2026-07-10 Нийтийн ашиг сонирхолд учирсан 7,6 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэхээр шийдвэрлүүлжээ 2026-07-10 Д.Алтанцэцэг: Монгол ноолуурыг Европын зах зээлд таван өнгөөр нийлүүлнэ 2026-07-10 Төв Азийн уудам талын шинэ брэнд-Акжан 2026-07-10 Самбалхүндэвийн оршуулгын газрын 8.5 га талбайн шарилуудыг ирэх сараас шилжүүлнэ 2026-07-10 Хотол түмнээрээ хийморь өөдөө, сэтгэл тэнүүн, дэлгэр сайхан наадаарай! 2026-07-10 Нийслэл 2026 онд сургууль, цэцэрлэгийн 11 барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авчээ 2026-07-10 Монгол-Солонгосын бизнес форумд 250 гаруй аж ахуйн нэгж оролцлоо 2026-07-10 “Дээлтэй монгол" наадмыг 20 дахь жилдээ зохион байгууллаа 2026-07-09 Венесуэлийн хувцас загварын урлангууд даашинзны оронд шарилын уут оёж байна 2026-07-09 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийлээ 2026-07-09 Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаан олголттой урамшуулалд хамрагдаарай 2026-07-09 Н.Учрал Ерөнхий сайдын 100 хоног замын хураамжийг 1000 хувь нэмж, шатахууны хэл амнаас бултсан байдалтайгаар л өнгөрч байна 2026-07-09 Н.Номтойбаяр: Допингоор эрхээ хасуулсан бөхчүүдийн асуудлыг бид шийдвэрлэх боломжгүй 2026-07-09 АНУ-ын арми Иранд дахин цохилт өгч эхэллээ 2026-07-09 Ураач хүүхдийн эрхийг хангахад Хүний эрхийн Үндэсний Комисс хяналт тавьж ажиллана 2026-07-09 Улаанбаатарт шөнөдөө 15 хэм дулаан 2026-07-09 ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 2 нэмэгджээ 2026-07-09 "Нарны эрч" өрхийн эрүүл мэндийн төвийг сэргээгдэх эрчим хүчээр хангалаа 2026-07-09
iИх уншсан
Top