x

Мехико хот олон сая жуулчин хүлээн авахаар бэлтгэж байна

Хөл бөмбөгийн 2026 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээний /ДАШТ/ нээлтийн тоглолт болох Мехико хот тус тэмцээний үеэр таван сая гаруй жуулчин хүлээж авахаар бэлтгэж байна гэж хотын захиргаа лхагва гаригт мэдэгджээ. 

Хөл бөмбөгийн хамгийн том тэмцээнийг түүхэнд анх удаа гурван улс буюу Мексик, АНУ, Канад зохион байгуулна. Тоглолтууд явагдах 16 хотын гурав нь Мексикийн хотууд бөгөөд эдгээр нь Мехикогоос гадна төвийн нутгийн Гвадалахара, хойд нутгийн аж үйлдвэрийн төв Монтеррей хотууд болой. Үлдсэн хотуудын 11 нь АНУ, хоёр нь Канадынх.

Мексикийн Засгийн газар болон хотын эрх баригчид “тэмцээнийг аюулгүй тайван явуулахын тулд хамтран ажиллаж байна” гэж Дотоод хэргийн сайд Роза Исела Родригес мэдэгджээ. Есөн сая орчим оршин суугчтай, далайн түвшнээс дээш 2200 м өндөрт орших Мехикод болох тоглолтуудыг үзэхээр таван сая гаруй хөгжөөн дэмжигч ирэх төлөвтэй байна гэж тэрбээр хэллээ. 

Хөл бөмбөгийн ДАШТ-ий финалын тоглолтыг хоёр удаа зохион байгуулж байсан “Ацтека” цэнгэлдэх хүрээлэнг 2026 оны зургаадугаар сарын 11 хүртэлх хугацаанд шинэчлэн засварлана гэж зохион байгуулагчид мэдээлжээ. Энэ зорилгоор 100 сая гаруй ам.долларын хөрөнгө оруулалт хийж байна гэж цэнгэлдэх хүрээлэнгийн ерөнхий захирал Феликс Агирре ярилаа.

Үүний зэрэгцээ засварын ажлыг санхүүжүүлсэн банкны нэрээр цэнгэлдэх хүрээлэнг өөрчлөн нэрлэсэн нь маргаан дагуулсан байна. Харин Олон улсын хөл бөмбөгийн холбооноос /ФИФА/ тус цэнгэлдэхийг брэндингийн дүрмийн дагуу Мехико хотын цэнгэлдэх хүрээлэн гэж нэрлэхийг үүрэг болгожээ.

Хотын дарга Клара Бругада аюулгүй байдлын талаар хэлэхдээ, 40 мянган хяналтын камерыг шинээр байршуулснаар нийт камерын тоо 123 мянгад хүрнэ гэлээ. “Манай хот Америк тив дэх камерын хамгийн хатуу хяналттай хот болно” гэж тэрбээр нэмж хэлжээ.

Мөн ДАШТ-ийн үеэр ижил хүйстнүүдийг үзэн ядах, арьсны өнгөөр ​​ялгаварлан гадуурхах болон бусдын эрх чөлөөнд халдах явдлыг гаргуулахгүй байхаар зохион байгуулахыг ФИФА уриалсан байна. Цэнгэлдэх хүрээлэнгүүдэд хөгжөөн дэмжигчдийн зүгээс ижил хүйстнүүдийг доромжлон хашхирч байсан гэх асуудлаар Мехико хотын захиргаанд хэдэнтээ сануулга өгч байжээ.

AFP

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Бурханд халдаж, бүгийг нүцгэлэгч 31 мин С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэнэ 39 мин 11 настай Британи охин шатрын олон улсын мастер боллоо 50 мин Парисын жагсаал тайван болж өнгөрлөө 2 цаг 0 мин Петр Ян аварга цолоо хамгааллаа 2 цаг 14 мин Говь, талын нутгаар салхи секундэд 12-14 метр хүрч ширүүснэ 2 цаг 46 мин Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл илэрхийлж, цэцэг өргөлөө 2 цаг 56 мин Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, нөхөн олговор олгох тухай хуулийн өөрчлөлтийг баталлаа Өчигдөр 11 цаг 35 мин Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий Уржигдар 13 цаг 47 мин MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ Уржигдар 13 цаг 11 мин Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Уржигдар 13 цаг 02 мин Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ Уржигдар 12 цаг 40 мин Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ Уржигдар 12 цаг 30 мин Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Уржигдар 11 цаг 23 мин З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэхэд чиглэж болохгүй Уржигдар 10 цаг 08 мин АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 2026-10-21 Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 2026-10-21 "Хараал хүрсэн хот" 2026-10-21 Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 2026-10-21 Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 2026-10-21
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... "Хараал хүрсэн хот" Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид н... З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэх... Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ... Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэ... Алсалсан анги, салбарын алба хаагчдын ажиллах орчин, нийгмий...
Top