x

“Челси”, “Бетис” багууд Конференцийн лигийн финалд шалгарлаа

Европын хөлбөмбөгийн Конференцийн лигийн 2024/2025 оны улирлын финалын тоглолтод Английн “Челси”, Испанийн “Бетис” багууд шалгарч үлдлээ. Энэ нь хоёр багийн хувьд тус тэмцээний финалд анх удаа шалгарч буй тохиолдол юм.

Өчигдөр болсон хариу тоглолтод “Челси” баг Шведийн “Юргорден”-ыг өөрийн талбай дээр 1:0 харьцаатайгаар хожсон бол эхний тоглолтод 4:1-ээр илүүрхэж байсан тул нийлбэр дүнгээр 5:1 болж финалд шалгарсан байна.

Харин “Бетис” ба “Фиорентина” багуудын хариу тоглолт илүү өрсөлдөөнтэй болж өнгөрлөө. “Бетис”-ийн Антони 30 дахь минутад гоол оруулж тооны харьцааг нээсэн ч “Фиорентина”-гийн Робин Госенс 34 ба 42 дахь минутад дараалан гоолдож дубль хийснээр үндсэн цаг 2:1-ээр өндөрлөсөн. Эхний тоглолтод мөн 2:1-ээр “Бетис” ялсан байсан тул нийт дүнгээр тэнцэж, сунгац тоглолт явагдсан. Сунгацын 97 дахь минутанд Антонигийн дамжуулсан бөмбөгийг Абде Эззалзули оновчтой цохиж, тоглолтыг 2:2 болгосноор нийт дүнгээр 4:3 болж “Бетис” баг финалын эрхээ авлаа.

“Челси” өмнө нь 2012, 2021 онд Аваргуудын лиг, 2013, 2019 онд Европын лигт түрүүлж байсан түүхтэй бол “Бетис” Европын дээд түвшний тэмцээний финалд анх удаа шалгарч байгаа нь онцлог үйл явдал боллоо.

Конференцийн лигийн финалын тоглолт тавдугаар сарын 28-нд Польшийн Вроцлав хотноо зохиогдоно. Энэ тэмцээн нь UEFA-гаас зохион байгуулдаг гурав дахь түвшний клубуудын цом бөгөөд 2021 оноос эхлэн явагдаж байгаа юм. Өнгөрсөн улиралд Грекийн “Олимпиакос” баг аваргаар тодорч байв.

Эх сурвалж: ТАСС

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Бостоны марафонд 30 мянга гаруй гүйгч оролцоно 58 мин С.Зориг агсны мэндэлсэн өдөр тохиож байна 1 цаг 0 мин Өвөрхангай аймагт “Алтан аргай” шагайн холбооны 20 жилийн ойн тэмцээн боллоо 1 цаг 2 мин Корпорацуудын аварга шалгаруулах “Алтан Бэрс” шатрын тэмцээнд “Голомт” банкны баг түрүүллээ 1 цаг 5 мин Чөлөөндөө гарсан ажилтан Д.Б нь хууль бус визийн зуучлал үзүүлсэн нь тогтоогджээ 1 цаг 8 мин Сонгинохайрхан дүүрэгт баригдаж буй сургууль, цэцэрлэгийн цогцолборын ажил 86 хувьтай байна 1 цаг 9 мин 108 хүүхдийн тусламжийн төв 1530 дуудлага мэдээлэл хүлээн авчээ 1 цаг 11 мин Р.Гончигдорж: “Ёс зүйн хувьсгал” гэдэг нь Мао Зэдуны соёлын хувьсгалтай адил сонсогдож байна 1 цаг 26 мин Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Казахстан Улсад төрийн айлчлал хийнэ 2 цаг 45 мин Бээжинд болсон хагас марафонд хүн дүрст робот дэлхийн дээд амжилт тогтоолоо 3 цаг 4 мин Сүхбаатарын талбайд Иргэдийг эрт илрүүлэгт үнэ төлбөргүй хамруулна 3 цаг 10 мин Төв цэвэрлэх байгууламжийн дэргэд лаг хатаах, шатаах үйлдвэр барина 3 цаг 12 мин Улсын арслан Э.Батмагнай "Алтан цом"-ын манлай бөхөөр шалгарлаа 3 цаг 12 мин Салхи шуурганы улмаас айлын гэр нурсан, барилгын дээвэр хууларсан 12 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ 3 цаг 14 мин Монголын түүхийн үнэт эх сурвалж Мэн-да Бэй-лү 4 цаг 2 мин Г.Отгонтамир: Жолооч нар “Би ерөөсөө л амжина” гэсэн бодолтой гүйцэж түрүүлэх эрсдэлтэй үйлдэл хийж байна 4 цаг 16 мин Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь 5 цаг 10 мин 2026 оны дөрөвдүгээр сарын 20-26-нд болох үйл явдлын тойм 5 цаг 13 мин АНУ боомтуудыг нь бүсэлсэн хэвээр байвал Иран хэлэлцээнд оролцохгүй гэдгээ мэдэгдлээ 5 цаг 15 мин УИХ дахь намын бүлэг, ажлын хэсгүүдийн өнөөдрийн хуралдааны тов 5 цаг 16 мин
iИх уншсан
Б.Баттүшиг: Арьс, ширний чанар сайжрахаас нааш манай улсын т... Хөгжих үү, хоцрох уу? УИХ-ын гишүүний бүрэн эрх нийтийн эрх ашгаас дээгүүр оршдог ... Монголын ядуурлын парадокс: Иргэддээ ирдэггүй эдийн засгийн ... Р.Шинэгэрэл: НӨАТ бол бизнесийг амьсгалж байхад нь амыг нь б... Израиль-Иран: 40 хоног дайтаад үр дүн байна уу? Ж.Чинбүрэн: Намайг сайд болоход нөхцөл байдал өнөөдрийнх шиг... Эрдэнэтээс эхэлбэл зохих санаачилга С.Нарангэрэл: УИХ ёс зүйгүй гишүүнийг хаацайлан дархлагч бол... Толь руу нулимахаа больцгооё...  Монголын түүхийн үнэт эх сурвалж Мэн-да Бэй-лү Р.Гончигдорж: “Ёс зүйн хувьсгал” гэдэг нь Мао Зэдуны соёлын ... УИХ-ын дарга С.Бямбацогт шинээр томилогдсон Элчин сайд нарыг... Цаг агаарын гамшигт үзэгдлээс сэрэмжлүүлж байна Д.Сүхбаатарын талбайд "UB food festival-2026" өдөрлөг эхэллэ... Хархорин-Яармаг чиглэлийн дүүжин замын төслийн гүйцэтгэл 70 ... Н.Учрал: COP-17 нь Монголд хөрөнгө оруулалт татах том боломж... Дөрөвдүгээр сарын 17-26-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан т... Б.Энх-Амгалан, З.Энхболд нарт 2 жил хорих ял оноолоо Монгол Улс сэргээгдэх эрчим хүч, ногоон технологийн чиглэлээ...
Top