x

Улсын начин Б.Насандэлгэрийн нэрэмжит 128 бөхийн барилдаан тавдугаар сарын 10-нд болно

Монголын үндэсний бөхийн холбооны тавдугаар сард зохион байгуулж буй дөрөв дэх барилдаан энэ сарын 10-нд болно. Тус барилдаан нь Увс аймгийн Сагил сумын түүхт 100 жилийн ойг тохиолдуулан, тус сумаас төрөн гарсан улсын начин Б.Насандэлгэрийн нэрэмжит улс, аймаг, цэргийн алдар цолтой хүчит 128 бөхийн барилдаан юм.

Барилдаанд зодоглох бөхчүүдийн бүртгэл өнөөдөр албан ёсоор эхэлсэн бөгөөд барилдааны үеэр үзэгчдээс азтан тодруулж, Тоёота Приус-41 маркийн автомашинаар урамшуулах аж. Энэ нь бөхийн уралдааныг сонирхогч түмэнд зориулсан онцгой урамшуулал болж байна.

Барилдааны нэрэмжит болсон улсын начин Баяртогтохын Насандэлгэр нь 1998 онд 20 насандаа сумын заан болж, дараа нь 2003 онд Хөвсгөлийн наадамд тав даван аймгийн начин цол хүртжээ. Харин 2005 онд Ардын хувьсгалын 84 жилийн ойн баяр наадмаар улсын аварга О.Балжиннямаар дөрөв, улсын заан О.Одгэрэлээр тав даван улсын начин цолны босгыг давсан байна. Монгол бөхийн өргөөнд зохион байгуулсан барилдаанд түрүүлж байгаагүй ч нийслэлийн МАН-ын 85 жилийн ойд улсын заан М.Өсөхбаяраар тав давж шөвгөрсөн нь түүний хамгийн өндөр амжилтад тооцогддог.

Мөн энэ үеэр Монголын үндэсний бөхийн холбооноос энэ сарын 25-нд зохион байгуулахаар төлөвлөж байсан “Монгол сугалаа” компанийн нэрэмжит 128 бөхийн барилдааныг цуцалсан талаар мэдээлэв.

Эх сурвалж: Монголын үндэсний бөхийн холбоо.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Бурханд халдаж, бүгийг нүцгэлэгч 29 мин С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэнэ 37 мин 11 настай Британи охин шатрын олон улсын мастер боллоо 48 мин Парисын жагсаал тайван болж өнгөрлөө 1 цаг 58 мин Петр Ян аварга цолоо хамгааллаа 2 цаг 12 мин Говь, талын нутгаар салхи секундэд 12-14 метр хүрч ширүүснэ 2 цаг 44 мин Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл илэрхийлж, цэцэг өргөлөө 2 цаг 54 мин Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, нөхөн олговор олгох тухай хуулийн өөрчлөлтийг баталлаа Өчигдөр 11 цаг 35 мин Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий Уржигдар 13 цаг 47 мин MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ Уржигдар 13 цаг 11 мин Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Уржигдар 13 цаг 02 мин Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ Уржигдар 12 цаг 40 мин Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ Уржигдар 12 цаг 30 мин Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Уржигдар 11 цаг 23 мин З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэхэд чиглэж болохгүй Уржигдар 10 цаг 08 мин АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 2026-10-21 Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 2026-10-21 "Хараал хүрсэн хот" 2026-10-21 Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 2026-10-21 Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 2026-10-21
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... "Хараал хүрсэн хот" Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид н... З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэх... Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ... Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэ... Алсалсан анги, салбарын алба хаагчдын ажиллах орчин, нийгмий...
Top