Завхан аймгийн “Уулсын оргил өөд” клубийн уулчин, уулын спортын олон улсын хэмжээний мастер Ө.Батманлайгийн мэдээлснээр тус клубын уулчид энэ сарын 12-нд ОХУ-ыг зорьж, Европ тивийн хамгийн өндөр цэг болох Эльбрус ууланд авиралт хийхээр төлөвлөж байна.
Эльбрус уул нь Оросын Кабардин-Балкари бүс нутагт орших бөгөөд зүүн, баруун хоёр оргилтой. Эльбрусийн баруун оргил нь 5642 метр өндөр бөгөөд Европ тивийн ноён оргил хэмээн албан ёсоор тооцогддог.
Завханы уулчдын баг үндсэн авиралтаа тавдугаар сарын 17-ноос эхлүүлэхээр бэлтгэж байгаа бөгөөд энэ удаагийн авиралт нь Монголын уулын спортын түүхэнд оруулах нэгэн чухал алхам болно хэмээн үзэж байна.
Эх сурвалж: Завхан аймаг, “Уулсын оргил өөд” клуб