x

Хүний папиллома вирусийн эсрэг вакцинжуулалт 40 хувийн хамрагдалттай байна

Хүний папиллома вирусийн (HPV) халдвараас урьдчилан сэргийлэх вакцинжуулалтыг Монгол Улсад 2024 оны арваннэгдүгээр сараас товлолт дархлаажуулалтад албан ёсоор нэвтрүүлэн эхлүүлсэн. Одоогийн байдлаар 11 настай 70 мянга гаруй хүүхдээс 30 мянга орчим нь буюу нийт хамрагдалт 40 хувьтай явагдаж байна. Энэхүү вакцинд хүүхдүүд харьяалал харгалзахгүйгээр өрхийн болон сумын эрүүл мэндийн төвд хамрагдах боломжтой бөгөөд товлолт хугацаанаас хоцорсон хүүхдүүдийг нөхөн дархлаажуулж байгаа талаар ХӨСҮТ-ийн Дархлаажуулалтын албаны дарга О.Дашпагама мэдээллээ.

Тэрбээр дархлаажуулалтыг бүрэн хамруулж байж тухайн халдварыг үндсээр нь таслан зогсоох боломжтойг онцолсон бөгөөд ДЭМБ-аас гаргасан тооцооллоор вакцины үр нөлөө өндөр байхын тулд хамрагдалт 95 хувиас дээш байх шаардлагатайг сануулсан. Тиймээс дархлаажуулалтад хамрагдаагүй бол аль болох хурдан хугацаанд вакцинд хамрагдахыг уриалж байна.

Гэвч олон нийтийн дунд тараагдаж буй ташаа, худал мэдээллүүдээс үүдэн эцэг эхчүүдийн дунд вакцины талаар буруу ойлголт түгээмэл байгааг албаныхан анхааруулж байна. Эдгээр ташаа мэдээлэлд автах нь халдварт өртөх эрсдэлийг нэмэгдүүлдэг тул мэргэжлийн байгууллагын өгч буй зөвлөмж, мэдээлэлд тулгуурлан шийдвэр гаргахыг зөвлөж байгаа юм.

Мөн дархлаажуулалтад хамрагдах боломж дараах байдлаар зохион байгуулагдаж байна:

  • 11 настай хүүхдүүд: Товлолт дархлаажуулалтаар үнэгүй хамрагдана.

  • 12-14 настай хүүхдүүд: Хоцорсон тохиолдолд нөхөн дархлаажуулалтад нэг тунгаар хамрагдана.

  • 15-аас дээш насны хүүхдүүд болон насанд хүрэгчид: Сайн дурын үндсэн дээр, төлбөртэйгөөр вакцинд хамрагдана.

  • 18-аас дээш насны эмэгтэйчүүд: Вирусийн халдваргүй бол лабораторийн шинжилгээ хийлгэсний үндсэн дээр вакцин хийлгэх боломжтой.

Эрүүл мэндийн байгууллагууд улс орон даяар дархлаажуулалтын ажил зохион байгуулж байгаа бөгөөд эцэг эх, асран хамгаалагчдыг хүүхдээ хугацаанд нь вакцинд хамруулахыг уриалж байна.

Эх сурвалж: ХӨСҮТ, Улсын хэмжээнд товлолт дархлаажуулалтын мэдээлэл.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10 БНСУ-д жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгөх боломж бүрдлээ 2026-07-10 Нийтийн ашиг сонирхолд учирсан 7,6 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэхээр шийдвэрлүүлжээ 2026-07-10 Д.Алтанцэцэг: Монгол ноолуурыг Европын зах зээлд таван өнгөөр нийлүүлнэ 2026-07-10 Төв Азийн уудам талын шинэ брэнд-Акжан 2026-07-10 Самбалхүндэвийн оршуулгын газрын 8.5 га талбайн шарилуудыг ирэх сараас шилжүүлнэ 2026-07-10 Хотол түмнээрээ хийморь өөдөө, сэтгэл тэнүүн, дэлгэр сайхан наадаарай! 2026-07-10 Нийслэл 2026 онд сургууль, цэцэрлэгийн 11 барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авчээ 2026-07-10 Монгол-Солонгосын бизнес форумд 250 гаруй аж ахуйн нэгж оролцлоо 2026-07-10 “Дээлтэй монгол" наадмыг 20 дахь жилдээ зохион байгууллаа 2026-07-09 Венесуэлийн хувцас загварын урлангууд даашинзны оронд шарилын уут оёж байна 2026-07-09 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийлээ 2026-07-09 Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаан олголттой урамшуулалд хамрагдаарай 2026-07-09 Н.Учрал Ерөнхий сайдын 100 хоног замын хураамжийг 1000 хувь нэмж, шатахууны хэл амнаас бултсан байдалтайгаар л өнгөрч байна 2026-07-09 Н.Номтойбаяр: Допингоор эрхээ хасуулсан бөхчүүдийн асуудлыг бид шийдвэрлэх боломжгүй 2026-07-09 АНУ-ын арми Иранд дахин цохилт өгч эхэллээ 2026-07-09 Ураач хүүхдийн эрхийг хангахад Хүний эрхийн Үндэсний Комисс хяналт тавьж ажиллана 2026-07-09 Улаанбаатарт шөнөдөө 15 хэм дулаан 2026-07-09 ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 2 нэмэгджээ 2026-07-09 "Нарны эрч" өрхийн эрүүл мэндийн төвийг сэргээгдэх эрчим хүчээр хангалаа 2026-07-09
iИх уншсан
Top