x

Баянгол дүүргийн Хавдрын төв HIPEC эмчилгээг нэвтрүүллээ

Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төвд хавдрын тусламж үйлчилгээний хүрээнд Hyperthermic Intraperitoneal Chemotherapy (HIPEC) буюу халуун хими эмчилгээний шинэ технологийг амжилттай нэвтрүүллээ. Энэ нь хорт хавдрын хүнд хэлбэрийн үед хэрэглэгддэг өндөр үр дүнтэй эмчилгээний нэг бөгөөд тус төв орчин үеийн тоног төхөөрөмж, эмч мэргэжилтнээр бүрдсэн багтайгаар анх удаа дүүргийн түвшинд хэрэгжүүлж эхэлж байгаа нь онцлог юм.

Энэхүү шинэчлэлийн хүрээнд тус төвд “Хавдрын төв” шинээр байгуулж, хавдраас урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх, оношилгоо, мэс засал, системийн болон хөнгөвчлөх эмчилгээ, сэтгэл заслын үйлчилгээ, хоол, хөдөлгөөн, сэргээн засах эмчилгээ зэргийг нэг цэгээс цогц хэлбэрээр үзүүлэх боломжтой болж байна. Энэ нь Эрүүл мэндийн яамны “Төвлөрлийг сааруулах” бодлогын хүрээнд дүүргийн эмнэлгүүдэд оновчтой бүтэц, чанартай үйлчилгээ нэвтрүүлж буй бодит жишээ болжээ.

Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төв 2008 оноос хавдрын амбулаторийн тусламж үйлчилгээ үзүүлж эхэлсэн бөгөөд 2018 оноос хими, хөнгөвчлөх эмчилгээний тусгай тасаг ажиллуулж ирсэн. Харин одоо үйлчилгээний хүрээг цогцоор нь өргөжүүлж, шаардлагатай хүний нөөц, тоног төхөөрөмжийг үе шаттай бэхжүүлэх ажлыг эхлүүлжээ. Үүний үр дүнд иргэд өөрийн оршин суугаа газарт санхүүгийн дарамт багатай, чанартай хавдрын тусламж үйлчилгээг авах боломжтой болж байна.

Эх сурвалж: ЭМЯ, БГД-ийн Эрүүл мэндийн төв

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Увс нуурын "Отоглох цэг"-ийг хариуцан ажиллуулах тендер зарлалаа 8 цаг 50 мин Жүдогийн Азийн аваргаас Ж.Анударь, М.Нандин-Эрдэнэ нар алтан медаль хүртлээ 8 цаг 51 мин АНУ-ын визийн бондын хөтөлбөрийн талаарх Элчин сайдын яамны тайлбар 8 цаг 52 мин Өмнөговь аймагт сурагчдад экологийн боловсрол олгох "Модны доктор" төсөл эхэллээ 8 цаг 54 мин Мал хулгайлах гэмт хэрэгт 333 хүн ял шийтгүүлжээ 8 цаг 56 мин Байгаль хамгаалагч П.Мөнхтөр: Иргэдийн байгальтай харьцах хандлага сайжирч байна 8 цаг 57 мин Дөрөвдүгээр сарын 17-18-нд ихэнх нутгаар хүчтэй салхилж, шуурга шуурна 11 цаг 38 мин Улаанбаатар хотын шинэ төв цэвэрлэх байгууламжийг ашиглалтад хүлээн авлаа 11 цаг 38 мин Нийслэлд баригдаж буй төмөр зам доогуурх нүхэн гарцуудын бүтээн байгуулалт үргэлжилж байна 11 цаг 39 мин Хүү, торгуулийн орлогын аудитаар 32.3 тэрбум төгрөгийн зөрчил илэрчээ 11 цаг 45 мин Шинжлэх ухаан, технологийн тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийн анхны хэлэлцүүлгийг хийлээ 11 цаг 47 мин Nissan компани автомашинуудаа хиймэл оюун ухаанд суурилсан өөрөө жолоодох системээр тоноглоно 13 цаг 30 мин АНУ-ын Сенат Ираны эсрэг цэргийн хүч хэрэглэхийг хязгаарлах тогтоолыг дэмжсэнгүй 13 цаг 31 мин Баянгол дүүрэгт 9.2 кг мөнгөн ус хууль бусаар хадгалж байсныг илрүүллээ 13 цаг 36 мин Гэр хорооллыг бүрэн камержуулж, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлнэ 13 цаг 37 мин Тариаланчдад хаврын тариалалтын шатахууныг хөнгөлөлттэй үнээр олгожээ 13 цаг 39 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Түүхийн багш нарын улсын анхдугаар зөвлөгөөнд хэлсэн үг 13 цаг 42 мин Дэлхий даяар хиймэл оюун ашигласан кибер халдлага нэмэгдэж байна 13 цаг 43 мин Монголын ядуурлын парадокс: Иргэддээ ирдэггүй эдийн засгийн өсөлт 15 цаг 11 мин Р.Шинэгэрэл: НӨАТ бол бизнесийг амьсгалж байхад нь амыг нь барьдаг харгис татвар 15 цаг 30 мин
iИх уншсан
УИХ-ын гишүүний бүрэн эрх нийтийн эрх ашгаас дээгүүр оршдог ... Монголын ядуурлын парадокс: Иргэддээ ирдэггүй эдийн засгийн ... Р.Шинэгэрэл: НӨАТ бол бизнесийг амьсгалж байхад нь амыг нь б... Эрдэнэтээс эхэлбэл зохих санаачилга Чойбалсангийн сэжигтэй үхэл С.Нарангэрэл: УИХ ёс зүйгүй гишүүнийг хаацайлан дархлагч бол... Толь руу нулимахаа больцгооё...  Д.Цогтбаатар: Засгийн газар дутагдлаа шоу, пи-ар, магтаалаар... УИХ-ын дарга, МАН-ын дарга хоёр “Ерөнхийлөгчийн хуулийг дэмж... УИХ-ын дарга С.Бямбацогт шинээр томилогдсон Элчин сайд нарыг... Ж.Золжаргал: Хууль батлагдвал УИХ-ын гишүүд ард түмний биш, ... Ахлах ангийн сурагчдад инженер мэргэжлийг танилцуулах өдөрлө... Баянгол дүүргийн Чингүнжавын гудамжийг тохижууллаа АНУ Ираны эргийн дагуу далайн бүслэлт хийж эхэллээ Н.Учрал: COP-17 нь Монголд хөрөнгө оруулалт татах том боломж... Ж.Цэвээнжав: Шатахууны үнийг чөлөөлж, тусгай зөвшөөрлийг цуц... Эмч, ажилтнуудын цалинг нэмж, чанаргүй эмийг хөнгөлөлтийн жа... Сагсан бөмбөгийн “Хүслийн цом” тэмцээнд 52 дугаар сургуулийн... Эрдэс баялгийн салбар Монгол улсын эдийн засгийн гол тулгуур... Монгол Улс сэргээгдэх эрчим хүч, ногоон технологийн чиглэлээ...
Top