x

Хүүхдүүд сургууль, цэцэрлэгээсээ халдвар авдаг

Эрүүл мэндийн яам, Нийслэлийн эрүүл мэндийн газар, ХӨСҮТ, Дүүргийн эмч, мэргэжилтнүүд томуу, томуу төст өвчний нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ. 

ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү  "Жирэмсэн эмэгтэйчүүд, тав хүртэлх насныхан мөн олон нийттэй харилцдаг эмнэлэг, цагдаа онцгойгийн ажилчдыг түлхүү томуугийн вакцинд хамруулаад байгаа Монгол Улс 156 цэгээс сорьц авч шинжилдэг. Одоогийн байдлаар томуугийн жинхэнэ вирус Монгол Улсад эргэлтэд ороогүй байна" гэв.

Улсын хэмжээний амбулаториор үйлчлүүлж байгаагаас иргэдийн 5.3 хувь ханиад томуугийн шалтгаантай байна. Гэхдээ зарим орон нутагт 10 хувь давсан үзүүлэлт бас байгаа бөгөөд тэдгээр аймагт томуугийн эсрэг үйл ажиллагаагаа эрчимжүүлэх шаардлагатай байгаа талаар хурлын үеэр дурдаж байлаа. 

Хүүхдүүд сургууль, цэцэрлэг дээрээс халдвар авдаг учраас энэ жил сурагчдын амралтын хуваарьт өөрчлөлт оруулсан. Тиймээс гэртээ байгаа хүүхдүүдээ эрүүл байлгахын тулд гэрээ дулаан байлгах, чанартай хоол хүнс, тогтмол ариутгал, чийгшүүлэлт хийж байх ёстой мэргэжилтнүүд хэлсээр байна.  

Томуугийн улирал эхэлсэнтэй холбогдуулан дараах арга хэмжээг хэрэгжүүлж байгаа талаар хэвлэлийн хуралд оролцогчид хэллээ. 

Үүнд: 

  • Эрүүл мэндийн яам, Нийслэлийн эрүүл мэндийн газартай хамтран дүүргийн хүүхдийн нэгдсэн эмнэлгүүдэд 7 хоног тутам хуваарийн дагуу ажиллаж, тулгамдсан асуудлуудыг газар дээр нь шийдвэрлэж байна.

  • Хүүхдийн орны тоог нэмэхэд анхаарч нэмэлт ор дэлгэх, насанд хүрэгчдийн орыг шилжүүлэх зэргээр зохицуулалт хийх болон шаардлагатай эм, эмнэлгийн хэрэгслийн бэлэн байдлыг хангаад байна. Мөн өрхийн эрүүл мэндийн төвүүдийг уртасгасан цагаар ажиллуулах, хүүхдийн эмнэлэг, хүүхдийн түргэний зөвлөгөө өгөх утсыг 24 цагаар ажиллуулж байна.

  • Улсын хэмжээнд 125,000 хүн тун томуугийн вакциныг татан авч нийслэлийн 194 цэцэрлэгийн 2-5 насны хүүхэд, жирэмсэн эмэгтэй, өндөр настан, эрүүл мэндийн ажилтныг дархлаажуулжээ. 

  • Томуу, томуу төст өвчний үүсгэгчийн онцлог, зонхилон илрэх шинж тэмдэг, урьдчилан сэргийлэх арга, эмчилгээний энгийн аргуудын талаар ЭМЯ, ХӨСҮТ, НЭМҮТ, Нийслэлийн эрүүл мэндийн газрын цахим хуудас, нийгмийн сүлжээний хуудсаас дэлгэрэнгүй мэдээллийг авч болох ажээ. 

1. Дэлхий дахинд: 

Дэлхийн бөмбөрцгийн хойд хагасын сэрүүн бүсийн улс орнуудад томуугийн идэвхжил улирал хоорондын түвшинд байна. Өмнөд болон Зүүн Өмнөд Азийн улс орнуудад томуугийн идэвхжил нэмэгдэж байна. Дэлхий дахинд томуугийн A хүрээний вирус эргэлтэд байна.

2. Улсын хэмжээнд:

 2018 оны 11 дүгээр сарын 26-наас 12 дугаар сарын 02-ныг дуусталх долоо хоногт улсын хэмжээнд амбулаторийн үзлэгийн 5.3 хувийг томуу, томуу төст өвчин эзэлж байгаа нь өмнөх долоо хоногоос 0.2 хувиар их, сүүлийн 3 жилийн дунджаас 0.9 хувиар бага байна.

Хүн амын дунд томуугийн вирус эргэлтэд ороогүй харин амьсгалын замын синцитиаль вирус, риновирус зонхилон давхар эргэлтэд байна.

3. Нийслэлийн хэмжээнд:

Нийслэлийн хэмжээнд амбулаторийн үзлэгийн 4.4 хувийг томуу, томуу төст өвчин эзэлж байгаа нь өмнөх долоо мөн үетэй ижил түвшинд, өнгөрсен оны мөн үеэс 0.1 хувиар их, сүүлийн 3 жилийн дунджаас 2.8 хувиар бага байна.

Нийслэлийн харьяа эмнэлгүүдийн 977 хүүхдийн орон дээр нэмэлтээр 334 зөөврийн орыг нэмж зохицуулалт хийсэн ба одоогийн байдлаар 1,311 хүүхэд (үүнээс 1,059 нь амьсгалын замын халдварт өвчтэй) хэвтэн эмчлүүлж байна гэлээ. 

Нийслэлийн Эрүүл Мэндийн Газрын мэдээлэлд "Нийслэлийн эрүүл мэндийн байгууллагууд хэвийн үед 977 оронд өвчтөн авч үйлчилдэг. Үүн дээр томуу томуу төст өвчний өвчлөлийн үед 800 орыг нэмэлтээр гаргаад байна. Өнөөдрийн байдлаар 1,311 хүүхэд эмнэлэгт хэвтэж үйлчлүүлсэн байна. 

Нийт өвчлөгсдийн 41.6 хувийг 0-2 насны хүүхдүүд эзэлж байгаа. Энэ насны хүүхдүүдийн пнемоккокын вакцинжуулалт 86 хувьтай байгаа бөгөөд энэ вакцин нь хатгалгаа өвчнөөс урьдчилан сэргийлдэг. 

Томуу, томуу төст өвчний тархалт Улаанбаатар хотод 4.4 хувьтай байгаа нь өмнөх онуудын энэ үетэй харьцуулахад бага байна" гэлээ. 

БГД-ийн ЭМТ-ийн дарга Н.Батжаргал "Олон нийтийн сүлжээгээр буруу ташаа мэдээлэл тархаж байна. Манай дүүрэг энэ жилийн хувьд 300 гаруй оронд хүүхэд хүлээн авч эмчлэх боломжтой байгаа. Гэтэл хоёр жилийн өмнөх буюу 140 ортой байхдаа 280 гаруй хүүхдийг хүлээн авч эмчилж байсан үеийн зургийг олон нийтийн сүлжээгээр тараагаад иргэдийг бухимдуулаад байна. 

Монголын хүүхдүүдийн эрүүл мэндийн төлөө өдөр шөнөгүй ажиллаж байгаа эмч мэргэжилтнүүдээ буруутгахаасаа илүү дэмжиж ажиллаач ээ гэж уриалмаар байна. Бидний зүгээс шүүмжлэлийг хүлээж авахад бэлэн гэхдээ бас бодит мэдээлэл дамжуулах хэрэгтэй" хэмээн ярилаа.

Мөн хурлын үеэр холбогдох мэргэжилтнүүд "Хүүхдүүдийн 80 хувь нь эцэг,  эхчүүдээсээ халдвар авдаг"​ талаар судалгаа байдаг. Тиймээс хүүхэддээ халдвар тараахгүйн тулд насанд хүрэгчид өөрсдөө тогтмол  гараа  угаах, амаа зайлах, гэр, орондоо ариутгал цэвэрлэгээ, чийгшүүлэлт хийж байх шаардлагатай гэлээ. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 20 цаг 40 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна Уржигдар 15 цаг 52 мин Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Уржигдар 13 цаг 57 мин Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Уржигдар 13 цаг 52 мин Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ Уржигдар 13 цаг 48 мин Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий Уржигдар 12 цаг 47 мин ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ Уржигдар 11 цаг 03 мин Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна Уржигдар 10 цаг 35 мин Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа Уржигдар 10 цаг 28 мин "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ Уржигдар 10 цаг 11 мин Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Уржигдар 10 цаг 10 мин ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ Уржигдар 09 цаг 15 мин Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... BepiColombo хөлөг Буд гаригт ойртон иржээ
Top