x

Монголын эмэгтэй шигшээ баг Азийн аваргад өрсөлдөнө

FIBA буюу Олон улсын сагсан бөмбөгийн холбооноос зохион байгуулдаг эмэгтэйчүүдийн Азийн аварга шалгаруулах тэмцээн ирэх долдугаар сард БНХАУ-д болох бөгөөд энэ удаагийн тэмцээн 31 дэх удаагаа зохион байгуулагдаж, хоёр дивизонтой явагдана. Тивийн аваргын тэмцээний А дивизоны найман багийн зургаа нь 2026 оны дэлхийн аваргад оролцох эрхийн төлөө өрсөлдөх бол В дивизоны ялагч нь дараагийн удаагийн А дивизон руу дэвших эрх авах юм.

Өнгөрсөн жилийн В дивизоны аварга Индонез А дивизон руу дэвшсэнээр Тайванийн шигшээ баг 1984 оноос хойш анх удаагаа В дивизон руу унаж, энэ удаагийн тэмцээнд тоглохоор болсон байна. В дивизонд өрсөлдөх багуудыг тодруулах урьдчилсан шат дөрвөн бүс нутагт болж өнгөрсөн бөгөөд Монгол Улс тэдгээрийн нэгийг хүлээн авсан.

Улаанбаатар хотод болсон бүсийн тэмцээнд Монгол, Тайвань, Хонгконгийн шигшээ багууд өрсөлдсөнөөс Тайвань нэгдүгээр байраар шалгарч, шууд В дивизонд оролцох эрхээ авсан. Харин Монгол Улсын эмэгтэй шигшээ баг хоёрдугаар байраар шалгарсан бөгөөд энэ сарын 24-нд Монголыг В дивизонд тоглох эрхтэй болсныг FIBA албан ёсоор зарлалаа.

Энэ удаагийн В дивизонд Энэтхэг, Казахстан, Тайвань, Иран, Монгол, Тайланд, Күүкийн арлууд болон Таити улсын шигшээ багууд оролцох бөгөөд тэмцээний ялагч баг А дивизон руу дэвших эрхтэй болно. Харин А дивизонд Хятад, Япон, Австрали, Шинэ Зеланд, Өмнөд Солонгос, Филиппин, Ливан, Индонезийн шигшээ багууд өрсөлдөхөөр болжээ.

Тоглолтын хуваарь, хэсгийн оноолт удахгүй тодорхой болох бөгөөд Монголын шигшээ баг түүхэндээ анх удаа В дивизонд өрсөлдөх гэж буй нь эмэгтэй сагсан бөмбөгийн хөгжлийн хувьд чухал ахиц, сорилт болох юм.

Эх сурвалж: FIBA, Монголын сагсан бөмбөгийн холбоо

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Бурханд халдаж, бүгийг нүцгэлэгч 48 мин С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэнэ 56 мин 11 настай Британи охин шатрын олон улсын мастер боллоо 1 цаг 7 мин Парисын жагсаал тайван болж өнгөрлөө 2 цаг 17 мин Петр Ян аварга цолоо хамгааллаа 2 цаг 31 мин Говь, талын нутгаар салхи секундэд 12-14 метр хүрч ширүүснэ 3 цаг 3 мин Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл илэрхийлж, цэцэг өргөлөө 3 цаг 13 мин Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, нөхөн олговор олгох тухай хуулийн өөрчлөлтийг баталлаа Өчигдөр 11 цаг 35 мин Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий Уржигдар 13 цаг 47 мин MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ Уржигдар 13 цаг 11 мин Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Уржигдар 13 цаг 02 мин Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ Уржигдар 12 цаг 40 мин Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ Уржигдар 12 цаг 30 мин Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Уржигдар 11 цаг 23 мин З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэхэд чиглэж болохгүй Уржигдар 10 цаг 08 мин АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 2026-10-21 Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 2026-10-21 "Хараал хүрсэн хот" 2026-10-21 Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 2026-10-21 Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 2026-10-21
iИх уншсан
Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... "Хараал хүрсэн хот" Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэх... Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид н... Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ... Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэ... Алсалсан анги, салбарын алба хаагчдын ажиллах орчин, нийгмий... “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр... Шакира Бишкект тоглолтоо хийлээ
Top