x

"ABU Робокон 2025" үндэсний аваргууд өнөөдөр тодорно

Инженер, зохион бүтээгчдийн оюуны ур чадварыг сорьж, залуу үеийн бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх зорилго бүхий “ABU Робокон 2025” үндэсний аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр Спортын төв ордонд зохион байгуулагдаж байна. Энэ жилийн тэмцээн “Хамтын зүтгэл – Үнэмлэхүй амжилт” уриан дор, сагсан бөмбөгийн спортын төрлийг ашиглан явагдаж буйгаараа онцлог болжээ.

Тэмцээнд нийт 9 их, дээд сургуулийн 12 баг оролцож, 50 сая төгрөгийн шагналын санын төлөө өрсөлдөж байна. Уг тэмцээнээс шалгарсан хоёр шилдэг баг Монгол Улсаа олон улсын нэр хүндтэй “ABU Robocon 2025” тэмцээнд төлөөлөн оролцох эрхийг авах юм.

Тэмцээнийг нээж Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ц.Баатархүү үг хэлэхдээ:

“Робокон бол залуусын мэдлэг, ур чадвар, инновацын чадамжийг хөгжүүлж, улс орны цахим шинэчлэлийг тодорхойлох чухал платформ” хэмээн онцоллоо.

Мөн МҮОНРТ-ийн Ерөнхий захирал Г.Гэрэл:

“Энэхүү тэмцээн бол зөвхөн техник технологийн өрсөлдөөн бус, багийн ажиллагаа, бүтээлч сэтгэлгээний цогц шалгуур юм. Робот болгон залуусын итгэл, хөдөлмөрийн илэрхийлэл байдаг” хэмээн тэмцээний ач холбогдлыг онцолсон байна.

Тэмцээний шүүгчдийн зөвлөлийг Ө.Батбаяр тэргүүлж, ерөнхий шүүгчээр А.Билгүүн, онооны болон талбайн шүүгч, хэмжилтийн шүүгчдийн бүрэлдэхүүнд салбар салбарын туршлагатай мэргэжилтнүүд ажиллаж байна.

“Робокон” тэмцээнийг Монголын үндэсний олон нийтийн радио, телевиз, Ази, Номхон далайн бүсийн өргөн нэвтрүүлгийн холбоо (ABU)-той хамтран 2003 оноос хойш зохион байгуулж ирсэн бөгөөд Монгол Улс 2019 онд олон улсын тэмцээнийг анх удаа амжилттай зохион байгуулж байв.

Эх сурвалж: МҮОНРТ, Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Монголын баг тамирчид “Дакар-2026” залуучуудын олимпоос хоёр хүрэл медальтай буцлаа 5 цаг 55 мин Цагаачд иргэдийн шинэ цуваа АНУ-ын хилийг чиглэв 6 цаг 2 мин УИХ-ын чуулганаар 2027 оны төсвийг эцэслэн баталлаа 6 цаг 11 мин Дундаж давхаргын эсрэг хийж буй Монгол төрийн ужиг дайн 6 цаг 53 мин Хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг явууллаа 9 цаг 23 мин УИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн Чинь Вьет Хунгийг хүлээн авч уулзав 9 цаг 45 мин АН дотор угсарсан МАН-ын схем Д.Жаргалсайханыг Барилга, хот байгуулалтын сайдад ярилцаж байна 10 цаг 6 мин “Ерөнхийлөгчтэй, дээр нь эрх барьж байвал нам хагардаг” гэсэн яриа үнэн үү 10 цаг 12 мин "Ганц биечүүдийн өдөр”-ийн хямдрал: 11 юаниар 2 өрөө орон сууц худалдаж авчээ 10 цаг 22 мин Баруун болон төвийн аймгуудын ихэнх нутгаар цасан шуурга шуурна 10 цаг 31 мин Төрийн өмчит компаниудын ногдол ашгийг иргэдэд хүртээх бодлого үр дүнгээ өгч эхэлж байна 10 цаг 36 мин Ж.Шагжийн нэрэмжит олон улсын эрдэм шинжилгээний хурал болно 10 цаг 38 мин Монголын музейн үзмэрүүд олон улсын үзэсгэлэнд тавигдлаа Уржигдар 13 цаг 09 мин НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 81 дүгээр чуулганы Дөрөвдүгээр хорооны ерөнхий мэтгэлцээнд оролцов Уржигдар 13 цаг 00 мин Элсэн манханыг тогтворжуулах, элсний нүүдлийг зогсоохоор ажиллаж байна Уржигдар 12 цаг 56 мин Мотоцикл, мопедын хөдөлгөөнийг төв суурин газарт түр хугацаагаар хязгаарлана Уржигдар 12 цаг 52 мин С.Бямбадорж: Төрийн тамганы хөшөөг нурааж, АН тугаа тайрч огтор болгосонд харамсдаг Уржигдар 12 цаг 19 мин Шинжлэх ухааны академид “Чингис хаан” тэргүүн зэргийн одон гардууллаа Уржигдар 10 цаг 44 мин “Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ 2026-11-09 Б.Баяраа: Шүүх яллах сэтгэл зүйгээсээ татгалзаж чадахгүй, “яллаад ир” гэсэн байр суурь нь хэвээр байна 2026-11-09
iИх уншсан
С.Бямбадорж: Төрийн тамганы хөшөөг нурааж, АН тугаа тайрч ог... “Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11,7 с... Нямбааг аргалахаар Го Баясаа Канад руу нисчээ… Б.Баяраа: Шүүх яллах сэтгэл зүйгээсээ татгалзаж чадахгүй, “я... Хилийн боомтуудын энэ сард ажиллах, түр хаах өдрүүдийн хуваа... “Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид ... Чөлөөлье гэсэн Н.Учрал өөрөө чөлөөлөгдөх үү? Туркийн Анталья хотод COP31 эхэллээ “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цувралын олон улсын шинжээчд... МАН-ыг 28 онд маниусаас салгаж буян болохоор Б.Пүрэвдагва ял... Б.БАДАР-УУГАН: Зургаан эгнээтэй хурдны зам хотыг баруун, зүү... "МЮ" доод лиг рүү унах эрсдэлд оржээ А.Батбаатар: Гэрлэгсэд хүсвэл төрөл садан гэдгээ шалгуулж, у... Энэ 7 хоногт Монгол Улсад Дэлхийн хэвлэл мэдээллийн дээд хэмжээний VII чуулган Бээжин ... Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаар байна Улаанбаатарт шөнөдөө 15 хэм хүйтэн "Мерседес" баг таван жилийн дараа Зохион бүтээгчдийн цом хүр... Самбо бөхийн ДАШТ-ий медалийн хүснэгт И.Маск: Старлинкийн хүчин чадлыг гурван жилийн дотор 100 дах...
Top