x

“Нүүдэл-999” шатрын анхдугаар тэмцээн Д.Сүхбаатарын талбайд боллоо

Шатрын спортыг дэмжих, түгээн дэлгэрүүлэх зорилготой “Нүүдэл-999” шатрын анхдугаар тэмцээн өнөөдөр Улаанбаатар хотын төв талбайд амжилттай эхэлж, 1000 гаруй шатарчин оролцож байгаа талаар зохион байгуулагчид мэдээллээ. Тус тэмцээнийг Нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон Монголын шатрын холбоо хамтран зохион байгуулж байгаа бөгөөд шатар сонирхогчдын дунд оюуны спортыг таниулах, нас насны ангилалд ур чадварыг нь сорих ач холбогдолтой үйл явдал болж байна.

Тэмцээн нийт найман ангиллаар зохион байгуулагдаж байна:

  • 7–8, 9–10, 11–12, 13–14, 15–16 насны ангилал

  • Насанд хүрэгчдийн “А” зэрэглэл (2100+ чансаа)

  • “В” зэрэглэл (1700–2099 чансаа)

  • “С” зэрэглэл (0–1699 чансаа)

Шагналын сан 40 сая төгрөг бөгөөд “А” зэрэглэлд түрүүлсэн шатарчин 2 сая төгрөг, мөнгө, хүрэл медальтнууд 1.0–1.5 сая төгрөг, дөрөв, тавдугаар байр 500 мянган төгрөгийн шагнал хүртэх бол “В”, “С” зэрэглэлд түрүүлсэн тоглогчид 1.5 сая төгрөг, хүүхдийн насны ангилалд түрүүлсэн тоглогчид 300 мянган төгрөгийн шагнал хүртэнэ.

Нээлтийн үеэр Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар “Монголчууд оюуны спортоор дэлхийд үнэлэгдэж байгаа энэ цаг үед 999 хүнийг нэгэн дор хамруулсан шатрын тэмцээн нь оюуны хөгжлийг дэмжих, залуусыг логик сэтгэлгээнд уриалах томоохон боломж” хэмээн онцолсон юм. Тэрээр мөн Улаанбаатар хотод унадаг дугуйн парад, олон улсын “Улаанбаатар марафон”, иргэдийн баярыг уламжлал болгон зохион байгуулах талаар мэдээлэл өгсөн.

Монголын шатрын холбооны ерөнхийлөгч, ЕТГ-ын дарга Г.Занданшатар тэмцээнийг нээж хэлсэн үгэндээ “Шатар бол Монголын соёл иргэншил, нүүдэлчдийн ухаантай салшгүй холбоотой. Хиймэл оюун ухаан хөгжиж буй энэ цаг үед шатрын үнэ цэнэ улам бүр нэмэгдэж байна” хэмээн уриалж, олон нийтийг өргөн хүрээтэй шатрын соёлыг түгээн дэлгэрүүлэхэд оролцохыг уриаллаа.

“А” зэрэглэлд их мастерууд Т.Мөнхзул, Г.Мөнхгал, Б.Хатанбаатар, ФИДЕ мастер М.Гүнбаяр нарын 20 гаруй шилдэг шатарчин есөн өрөг тоглон аваргаа тодруулах бол, “В” зэрэглэлд олон улсын мастер У.Лхамсүрэн, гавьяат дасгалжуулагч, олон улсын мастер Ц.Жигжидсүрэн, ФИДЕ мастер Ж.Лхагва тэргүүтэй 104 шатарчин 13 өрөг тоглох юм. “С” зэрэглэл болон хүүхдийн насны ангилалд мөн 13 өрөг тоглох төлөвтэй байна.

Тэмцээн нэг өдрийн турш үргэлжилж, ялагчид өнөөдөр тодорно.

Эх сурвалж: НЗДТГ, Монголын шатрын холбоо

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Michael Davenport (202.125.43.80)
    I was recently scammed out of $53,000 by a fraudulent Bitcoin investment scheme, which added significant stress to my already difficult health issues, as I was also facing cancer surgery expenses. Desperate to recover my funds, I spent hours researching and consulting other victims, which led me to discover the excellent reputation of Capital Crypto Recover, I came across a Google post It was only after spending many hours researching and asking other victims for advice that I discovered Capital Crypto Recovery’s stellar reputation. I decided to contact them because of their successful recovery record and encouraging client testimonials. I had no idea that this would be the pivotal moment in my fight against cryptocurrency theft. Thanks to their expert team, I was able to recover my lost cryptocurrency back. The process was intricate, but Capital Crypto Recovery's commitment to utilizing the latest technology ensured a successful outcome. I highly recommend their services to anyone who has fallen victim to cryptocurrency fraud. For assistance, contact Recovercapital@cyberservices.com Capital Crypto Recover on Telegram OR Call Number +1 (336)390-6684 via email: Capitalcryptorecover@zohomail.com
    2025 оны 04 сарын 25 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
В.Путин “Валдай” клубийн чуулганаар ямар байр суурь илэрхийлэв? 38 мин Боловсрол, эрүүл мэндийн салбарын хөгжлийг дэмжинэ 49 мин Цасан нурангины улмаас Непалд 15 хүн амиа алджээ 54 мин Crew 13 багийг ОУСС руу илгээлээ 59 мин Нийслэлийн 13 байршилд гал түймрийг илрүүлэх өндрийн камер ажиллаж байна 1 цаг 4 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Орхон аймагт ажиллаж байна 1 цаг 7 мин Роналдугүй Португалын шигшээ баг хоёр дараалан хожлоо 2 цаг 13 мин Ж.Баярмаа: Манай улсад 10 хүн тутамд нэг дарга ногдож байна 2 цаг 31 мин Угаарын хийн хордлого, гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх нэгдсэн арга хэмжээ эхэллээ 3 цаг 13 мин Өнөөдөр Монголын 5 бөх хүч сорино 3 цаг 19 мин Цэвэр эрчим хүч, тээвэр, логистик чухал ашигт малтмалын боломжуудыг хэлэлцэв 3 цаг 30 мин Худлаа... 3 цаг 55 мин I ангийн сургалтын хөтөлбөрийг шинэчилж, сурагчдын цүнхний ачааллыг буурууллаа 4 цаг 4 мин Оршуулгын газрын эмх цэгцийг хангах тухай өргөдлийг 100,237 иргэн дэмжжээ 4 цаг 8 мин Усны тухай хуульд өөрчлөлт оруулах төсөл өргөн мэдүүлэв 4 цаг 13 мин Монгол залуусыг Их Британид суралцах боломжийг өргөжүүлэхээр санал солилцов 4 цаг 16 мин И.Маск АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трампын засаг захиргаатай дахин хамтарна 4 цаг 20 мин Хувийн хэвшлийг дэмжиж, хөгжлийн санхүүжилтийг нэмэгдүүлж, сургууль, цэцэрлэг, эмнэлгийн төслүүдээ урагшлуулна 4 цаг 24 мин Г.Дамдинням сайд аа, нөөцийн савтай болсон юм уу, үгүй юм уу гэдгээ хэлээд өгөөч 4 цаг 26 мин Хангайн уулархаг нутаг, говийн бүс нутгийн хойд болон зүүн хэсгээр цас бороо орно 5 цаг 32 мин
iИх уншсан
Итали улс цөмийн эрчим хүчинд эргэн шилжиж байна Арменийн бараанд ногдуулж буй гаалийн татварыг түр цуцална Н.Алтанхуяг: Зөвхөн зарлага, өр хоёрынх нь хэмжээг харахад М... Хувийн сургуулийн талаар 10 ташаа ойлголт Түрээслээд өмчлөх орон сууцны бүртгэл аравдугаар сарын 10-на... Ирэх 10 хоногт цаг агаар ямар байх вэ Оросын талд тулалдаж байгаад Украинд олзлогдсон монгол иргэн... Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад албан ёсны айлчлал хийхээр м... Цагаачлалын хямралын үед хэрэгжүүлэх төлөвлөгөө боловсруулжэ... Б.Анхзаяа: Ээлжит бус сонгууль явуулах шийдэл МАН-ын аль ч б... Трамп: Ши Жиньпинтэй хийсэн уулзалтын үр дүнд асар их ахиц д... Эргэдэг хаалга... Хэвлэлийнхэн Сүхбаатар өртөөгөөр 3800 тонн шатахуун импортолжээ Бидний үеийнхэн түмэн буруутай, харин Та нар? В.Путин “Валдай” клубийн чуулганаар ямар байр суурь илэрхийл... Б.Жаргалан: Монгол Улсын өр 144 их наяд төгрөгт хүрсэн Газар тариалангийн бүс нутгаар цас орж болзошгүйг анхааруулл... Бид бол монголоид хүмүүс Х.Тэмүүжин: Хуулиас гадуур зарцуулсан зардлаа төсвийн тодотг... Монгол, Японы уран бүтээлчид “Ирээдүйн төлөө хамтдаа” тоглол...
Top