x

Засгийн газар улаанбурханы дэгдэлтийн эсрэг яаралтай арга хэмжээ авахыг үүрэг болголоо

Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар улаанбурхан өвчний дэгдэлтийн эсрэг шуурхай хариу арга хэмжээ авах үүргийг холбогдох сайд нарт даалгалаа. Улсын хэмжээнд улаанбурхан өвчний халдвар эрчимтэй тархаж буйтай холбогдуулан дархлаажуулалт, эмнэлгийн бэлэн байдал, урьдчилан сэргийлэх арга хэмжээг эрчимжүүлэх шаардлагатай гэж үзжээ.

Тодруулбал:

  • Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайханд улаанбурхан өвчний дэгдэлтийг зогсоох, халдвараас сэргийлэхэд шаардлагатай эм, эмнэлгийн хэрэгсэл, оношлуур, вакцин, хүний нөөцийг бүрдүүлж, дархлаажуулалтын бодлого боловсруулан хэрэгжүүлэх үүрэг өгсөн байна.

  • Боловсролын сайд П.Наранбаярт ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг товлолын дагуу дархлаажуулалтад хамруулсан эсэхийг эрүүл мэндийн байгууллагуудтай хамтран шалгах, нөхөн дархлаажуулалтыг зохион байгуулах, мөн анги, танхимын эрүүл ахуйн нөхцөлийг сайжруулах чиглэлийн даалгавар өгчээ.

  • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгаланд халдварын хариу арга хэмжээний хүрээнд оролцоотойгоор ажиллах үүрэг ногдуулсан байна.

Мөн улаанбурханы тандалт, дархлаажуулалт, хариу арга хэмжээний бэлэн байдлыг сайжруулах, шаардлагатай хөрөнгийн шийдвэрлэлтийг хийх, эрүүл мэндийн байгууллагуудад бүх шатанд дэмжлэг үзүүлэх, үндэсний товлолын дархлаажуулалтад иргэдийг идэвхтэй хамруулах арга хэмжээг зохион байгуулахыг холбогдох албан тушаалтнуудад даалгасан байна.

Эх сурвалж: Монгол Улсын Засгийн газар

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (66.181.183.29)
    Нөгөө л хуурамч чанаргүй вакцины гай шүү дээ
    2025 оны 04 сарын 23 | Хариулах
iШинэ мэдээ
2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10 БНСУ-д жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгөх боломж бүрдлээ 2026-07-10 Нийтийн ашиг сонирхолд учирсан 7,6 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэхээр шийдвэрлүүлжээ 2026-07-10 Д.Алтанцэцэг: Монгол ноолуурыг Европын зах зээлд таван өнгөөр нийлүүлнэ 2026-07-10 Төв Азийн уудам талын шинэ брэнд-Акжан 2026-07-10 Самбалхүндэвийн оршуулгын газрын 8.5 га талбайн шарилуудыг ирэх сараас шилжүүлнэ 2026-07-10 Хотол түмнээрээ хийморь өөдөө, сэтгэл тэнүүн, дэлгэр сайхан наадаарай! 2026-07-10 Нийслэл 2026 онд сургууль, цэцэрлэгийн 11 барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авчээ 2026-07-10 Монгол-Солонгосын бизнес форумд 250 гаруй аж ахуйн нэгж оролцлоо 2026-07-10 “Дээлтэй монгол" наадмыг 20 дахь жилдээ зохион байгууллаа 2026-07-09 Венесуэлийн хувцас загварын урлангууд даашинзны оронд шарилын уут оёж байна 2026-07-09 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийлээ 2026-07-09 Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаан олголттой урамшуулалд хамрагдаарай 2026-07-09 Н.Учрал Ерөнхий сайдын 100 хоног замын хураамжийг 1000 хувь нэмж, шатахууны хэл амнаас бултсан байдалтайгаар л өнгөрч байна 2026-07-09 Н.Номтойбаяр: Допингоор эрхээ хасуулсан бөхчүүдийн асуудлыг бид шийдвэрлэх боломжгүй 2026-07-09 АНУ-ын арми Иранд дахин цохилт өгч эхэллээ 2026-07-09 Ураач хүүхдийн эрхийг хангахад Хүний эрхийн Үндэсний Комисс хяналт тавьж ажиллана 2026-07-09 Улаанбаатарт шөнөдөө 15 хэм дулаан 2026-07-09 ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 2 нэмэгджээ 2026-07-09 "Нарны эрч" өрхийн эрүүл мэндийн төвийг сэргээгдэх эрчим хүчээр хангалаа 2026-07-09
iИх уншсан
Top