x

Винисиус ФИФА-гийн ёс зүйн дүрмийг зөрчсөн хэргээр хоёр жил тоглох эрхгүй болох эрсдэл үүсжээ

Испанийн “Реал Мадрид” багийн довтлогч, Бразилын шигшээ багийн тоглогч Винисиус Жуниор ФИФА-гийн ёс зүйн дүрмийг зөрчсөн байж болзошгүй хэмээн шалгагдаж байгаа талаар Италийн Tuttosport сонин мэдээллээ. Уг асуудал нь түүний хувийн хөрөнгө оруулалттай холбоотой ашиг сонирхлын зөрчил үүсгэсэн гэж үзэж байгаа аж.

Бразилын Tiberis Holding do Brasil нэртэй компани ФИФА-гийн Ёс зүйн хорооны хяналт шалгалтын хэлтэст гомдол гаргаж, Винисиусийн тоглох эрхийг хоёр жилээр хасуулах санал хүргүүлжээ. Учир нь Винисиус өөрийн эцэг болон бие төлөөлөгчийн хяналтад байдаг ALL Agenciamento Esportivo компанийн дамжуулгаар мэргэжлийн хөлбөмбөгийн клубүүдийн хувьцааг эзэмших, заримынх нь худалдан авалтанд оролцсон нь ёс зүйн зөрчил хэмээн үзсэн байна.

Tuttosport-ын мэдээлснээр, тэрбээр Бразил болон Португалын клубүүдийн хувьцааг аль хэдийн эзэмшиж байгаа ба Испанийн нэгэн багийн хувьцааг худалдан авахыг сонирхож буй аж. Хэрэв зөрчил нь нотлогдвол:

  • Тоглох эрхийг тодорхой хугацаагаар хасах,

  • Мөнгөн торгууль ногдуулах,

  • Эзэмшиж буй хувьцаагаа зарахыг шаардна.

Винисиус Жуниор 2018 оноос “Реал Мадрид”-д элсэж, өнөөдрийг хүртэл нийт 311 тоглолтод оролцон 105 гоол, 79 оновчтой дамжуулалт хийсэн үзүүлэлттэй байна. Испанийн лиг, цом, Аваргуудын лиг болон олон улсын тэмцээнүүдэд нийт 9 удаагийн аваргын цом хүртсэн тэрбээр өнгөрсөн онд ФИФА-гийн хувилбараар дэлхийн шилдэг хөлбөмбөгчнөөр нэрлэгдсэн билээ.

Харин Бразилын шигшээ багт 39 тоглолтод 6 гоол оруулж, 6 дамжуулалт хийжээ.

Өмнө нь “Реал Мадрид”-ын удирдлага Винисиусийг Саудын Арабын клубт 240 сая еврогоор зарах боломжтой гэдгээ илэрхийлсэн бөгөөд энэ нь тоглогч зөвшөөрсөн нөхцөлд хэрэгжих юм. Түүний “Реал”-тай байгуулсан гэрээний хугацаа 2027 оны зун дуусгавар болохоор байна.

Эх сурвалж: Tuttosport, TASS

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Бурханд халдаж, бүгийг нүцгэлэгч 1 цаг 34 мин С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэнэ 1 цаг 41 мин 11 настай Британи охин шатрын олон улсын мастер боллоо 1 цаг 52 мин Парисын жагсаал тайван болж өнгөрлөө 3 цаг 2 мин Петр Ян аварга цолоо хамгааллаа 3 цаг 16 мин Говь, талын нутгаар салхи секундэд 12-14 метр хүрч ширүүснэ 3 цаг 48 мин Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл илэрхийлж, цэцэг өргөлөө 3 цаг 58 мин Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, нөхөн олговор олгох тухай хуулийн өөрчлөлтийг баталлаа Өчигдөр 11 цаг 35 мин Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий Уржигдар 13 цаг 47 мин MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ Уржигдар 13 цаг 11 мин Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Уржигдар 13 цаг 02 мин Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ Уржигдар 12 цаг 40 мин Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ Уржигдар 12 цаг 30 мин Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Уржигдар 11 цаг 23 мин З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэхэд чиглэж болохгүй Уржигдар 10 цаг 08 мин АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 2026-10-21 Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 2026-10-21 "Хараал хүрсэн хот" 2026-10-21 Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 2026-10-21 Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 2026-10-21
iИх уншсан
Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... "Хараал хүрсэн хот" Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэх... АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид н... Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ... Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэ... Шакира Бишкект тоглолтоо хийлээ Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээл... Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болох...
Top