x

АНЭУ хууль боловсруулалтад хиймэл оюуныг бүрэн ашиглах анхны улс болно

Арабын Нэгдсэн Эмирт Улс (АНЭУ) шинээр хууль боловсруулах, одоо хүчин төгөлдөр мөрдөж буй хууль тогтоомжийг боловсронгуй болгохын тулд хиймэл оюуныг (AI) бүрэн ашиглах шийдвэр гаргасан анхны улс болохоор зорьж буйг “Financial Times” мэдээллээ. Энэ нь зөвхөн техникийн шинэчлэл биш, хууль тогтоох үйл явцын үндсэн зарчмыг өөрчлөх алхам хэмээн олон улсын ажиглагчид онцолж байна.

АНЭУ-ын Ерөнхий сайд Мохаммед бин Рашид Аль Мактум хиймэл оюуныг ашигласнаар хууль боловсруулах хурд нэмэгдэж, илүү оновчтой шийдэлд хүрэх боломжтой гэж мэдэгдсэн байна.

Тус улсын Засгийн газар “Хиймэл оюуны удирдах газар” (Regulatory Intelligence Office) нэртэй шинэ байгууллагыг байгуулж, хууль тогтоох процессыг AI-тэй уялдуулан хэрэгжүүлэх үүрэг оноожээ. Энэ хүрээнд:

  • Төрийн болон орон нутгийн хууль тогтоомж, шүүхийн шийдвэр, төрийн байгууллагын мэдээлэл бүхий томоохон өгөгдлийн сан байгуулах

  • AI технологиор хуульд өөрчлөлт оруулах санал гаргах, нийгэм эдийн засгийн нөлөөллийг тооцоолох

  • Хууль боловсруулах хугацааг 70 хувиар богиносгох
    зэргийг зорьж байна.

Энэ санаачилга нь олон улсад анхаарал татаж буй ч, зарим шинжээчид болзошгүй эрсдэл дээр анхаарал хандуулж байна. Оксфордын их сургуулийн судлаач Винсент Штрауб "Хиймэл оюун ирээдүйтэй мэт боловч, хууль зүйн шийдвэр гаргалтад бүрэн найдах нь тогтворгүй байдал үүсгэж болзошгүй" гэж анхааруулжээ. AI нь зарим үед логик алдаа гаргах, бүр худал мэдээлэл санал болгох зэрэг эрсдэлтэй бөгөөд хууль тогтоох чухал үйл явцад энэ нь шууд нөлөө үзүүлэх магадлалтай гэдгийг судлаачид сануулж байна.

Дэлхий дахинд одоогоор хиймэл оюуныг хууль тогтоомж боловсруулахад туслах хэрэгсэл болгон ашиглаж байгаа ч, шууд шийдвэр гаргах түвшинд ашиглах оролдлого хийж буй анхны тохиолдол нь АНЭУ болж байна.

Эх сурвалж: Financial Times, Reuters, Gulf News

 

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Улаанбаатарт өдөртөө 4 хэм хүйтэн 1 цаг 18 мин Э.Өлзийбаяр: Намын дотоод сонгуулийг МАН-тай нийлж луйвардсан О.Цогтгэрэл АН-ын дарга байх эрхгүй 1 цаг 25 мин Монголын баг тамирчид “Дакар-2026” залуучуудын олимпоос хоёр хүрэл медальтай буцлаа 22 цаг 10 мин Цагаачд иргэдийн шинэ цуваа АНУ-ын хилийг чиглэв 22 цаг 17 мин УИХ-ын чуулганаар 2027 оны төсвийг эцэслэн баталлаа 22 цаг 26 мин Дундаж давхаргын эсрэг хийж буй Монгол төрийн ужиг дайн 23 цаг 8 мин Хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг явууллаа Өчигдөр 09 цаг 33 мин УИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн Чинь Вьет Хунгийг хүлээн авч уулзав Өчигдөр 09 цаг 12 мин АН дотор угсарсан МАН-ын схем Д.Жаргалсайханыг Барилга, хот байгуулалтын сайдад ярилцаж байна Өчигдөр 08 цаг 51 мин “Ерөнхийлөгчтэй, дээр нь эрх барьж байвал нам хагардаг” гэсэн яриа үнэн үү Өчигдөр 08 цаг 44 мин "Ганц биечүүдийн өдөр”-ийн хямдрал: 11 юаниар 2 өрөө орон сууц худалдаж авчээ Өчигдөр 08 цаг 34 мин Баруун болон төвийн аймгуудын ихэнх нутгаар цасан шуурга шуурна Өчигдөр 08 цаг 26 мин Төрийн өмчит компаниудын ногдол ашгийг иргэдэд хүртээх бодлого үр дүнгээ өгч эхэлж байна Өчигдөр 08 цаг 21 мин Ж.Шагжийн нэрэмжит олон улсын эрдэм шинжилгээний хурал болно Өчигдөр 08 цаг 19 мин Монголын музейн үзмэрүүд олон улсын үзэсгэлэнд тавигдлаа 2026-11-11 НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 81 дүгээр чуулганы Дөрөвдүгээр хорооны ерөнхий мэтгэлцээнд оролцов 2026-11-11 Элсэн манханыг тогтворжуулах, элсний нүүдлийг зогсоохоор ажиллаж байна 2026-11-11 Мотоцикл, мопедын хөдөлгөөнийг төв суурин газарт түр хугацаагаар хязгаарлана 2026-11-11 С.Бямбадорж: Төрийн тамганы хөшөөг нурааж, АН тугаа тайрч огтор болгосонд харамсдаг 2026-11-11 Шинжлэх ухааны академид “Чингис хаан” тэргүүн зэргийн одон гардууллаа 2026-11-11
iИх уншсан
С.Бямбадорж: Төрийн тамганы хөшөөг нурааж, АН тугаа тайрч ог... “Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11,7 с... Нямбааг аргалахаар Го Баясаа Канад руу нисчээ… Б.Баяраа: Шүүх яллах сэтгэл зүйгээсээ татгалзаж чадахгүй, “я... Хилийн боомтуудын энэ сард ажиллах, түр хаах өдрүүдийн хуваа... “Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид ... Чөлөөлье гэсэн Н.Учрал өөрөө чөлөөлөгдөх үү? “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цувралын олон улсын шинжээчд... Туркийн Анталья хотод COP31 эхэллээ УИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн... МАН-ыг 28 онд маниусаас салгаж буян болохоор Б.Пүрэвдагва ял... Б.БАДАР-УУГАН: Зургаан эгнээтэй хурдны зам хотыг баруун, зүү... "МЮ" доод лиг рүү унах эрсдэлд оржээ А.Батбаатар: Гэрлэгсэд хүсвэл төрөл садан гэдгээ шалгуулж, у... Энэ 7 хоногт Монгол Улсад Дэлхийн хэвлэл мэдээллийн дээд хэмжээний VII чуулган Бээжин ... Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаар байна Самбо бөхийн ДАШТ-ий медалийн хүснэгт "Мерседес" баг таван жилийн дараа Зохион бүтээгчдийн цом хүр... Улаанбаатарт шөнөдөө 15 хэм хүйтэн
Top