x

Допингийн эсрэг үндэсний зөвлөл анхны хуралдаанаа хийж, 2025 оноос комисс байгуулан ажиллуулахаар болов

Допингийн эсрэг үндэсний зөвлөл анхдугаар хуралдаанаа зохион байгуулж, дэлхийн допингийн эсрэг дүрэм, стандартын дагуу 2025 оноос эхлэн шинэ бүтцээр ажиллах Допингийн эсрэг комисс байгуулах шийдвэр гаргалаа. Энэ комисс нь зөвхөн хяналт тавихаас гадна сургалт, сурталчилгаа, урьдчилан сэргийлэх чиглэлийн хөтөлбөр хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.

Монгол Улс 2007 онд Улсын Их Хурлаар баталсан “Спортод допинг хэрэглэхийн эсрэг олон улсын конвенц”-д нэгдсэнээр олон улсын түвшинд допингийн эсрэг үүрэг хүлээж эхэлсэн. Үүний хүрээнд 2017 онд батлагдсан Биеийн тамир, спортын тухай хуульд допингийн эсрэг үйл ажиллагааг хуулийн дөрөвдүгээр бүлгийн 21 дүгээр зүйлд тусгаж, төрийн бодлогын нэг хэсэг болгожээ.

Энэ бодлого нь:

  • Тамирчдын эрүүл мэндийг хамгаалах

  • Шударга өрсөлдөөний орчныг бүрдүүлэх

  • Монгол Улсын олон улсын нэр хүнд, байр суурийг хамгаалах чухал ач холбогдолтой гэж үздэг.

2023 онд батлагдсан Биеийн тамир, спортын тухай хуулийн шинэчилсэн найруулгад энэ чиглэлийн зохицуулалтуудыг бүхэлд нь нэгтгэж, тавдугаар бүлэг хэлбэрээр тусгасан нь допингийн эсрэг тэмцлийг илүү цогц, бодлогын түвшинд хэрэгжүүлэх нөхцөлийг бүрдүүлсэн юм.

Шинэ комисс байгуулагдсанаар Монгол Улсад допингийн эсрэг үйл ажиллагааг олон улсын жишигт нийцүүлэн шинэ шатанд гаргах, урьдчилан сэргийлэх, боловсролын ажлыг тогтмол, тогтолцоотойгоор хэрэгжүүлэх боломж бүрдэхээр байна.

Эх сурвалж: Допингийн эсрэг үндэсний зөвлөл

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Д.Бумдарь: Дөрвөн жил тутам сонгуулийнхаа аргачлал, тойргийг өөрчлөх нь сайн үр дүнтэй зүйл биш 5 цаг 34 мин Амралтын өдрүүдэд цас орж, цасан шуурга шуурна 5 цаг 43 мин Улсын арслан Ренчинбямбын Пүрэвдавга алтан медаль хүртлээ 5 цаг 48 мин “Үдшийн музей: Социализмаар аялцгаая” үзэсгэлэнгийн нээлтийг хийлээ 8 цаг 18 мин 2026 оны төсвийн тодотголын дөрөв дэх хэлэлцүүлгийг хийв 8 цаг 27 мин Баавгай орж ирэх эрсдэлтэй байршлуудад мэргэжлийн анчдын баг ажиллуулахыг үүрэг болгов 8 цаг 30 мин Гал түймрийг унтраахад 60 гаруй алба хаагч, 20 орчим техник хэрэгсэлтэйгээр оролцлоо 9 цаг 12 мин С.Эрдэнэболд: Эрх баригчид иргэдийн боломжийг хулгайлж, түүнээс шимэгчилж амьдардаг "тролл" армийг бий болгосон Өчигдөр 15 цаг 57 мин Ш.Батбаяр: Хүн рүү халдсан баавгайг агнаж, дээжийг нь шүүх шинжилгээнд хүргүүлсэн Өчигдөр 14 цаг 08 мин ЦЕГ-ын дарга Ж.Болдыг унагах хуйвалдаанд МША-ны хэлтсийн дарга, хурандаа Л.Төгс-Ухаан оролцож байгаа гэв үү?! Өчигдөр 11 цаг 36 мин Булган аймагт гарсан ойн түймрийг бүрэн унтраалаа Өчигдөр 10 цаг 46 мин “Сэлбэ ухаалаг хот” төслийн гүйцэтгэгч байгууллагуудын төлөөлөлтэй уулзлаа Өчигдөр 10 цаг 04 мин Сэрэмжлүүлэг: Аюулгүй байдлаа хангаж, сонор сэрэмжтэй байхыг зөвлөж байна Өчигдөр 09 цаг 57 мин Ой, хээрийн хоёр түймрийг унтраахаар ажиллаж байна Өчигдөр 09 цаг 30 мин У.Хүрэлсүх МАН-ын даргаар очиж Н.Учралыг УИХ-ын даргаар буцаах юм уу, эсхүл…? Өчигдөр 08 цаг 51 мин Баавгай давтан үзэгдсэн газарт онцгой байдлын хамтарсан эргүүл гаргана Уржигдар 17 цаг 46 мин Улсын нөөцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ Уржигдар 17 цаг 19 мин Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг дэд сайд Б.Мөнхтамир ахална Уржигдар 17 цаг 12 мин Л.Балчинлувсан: Бизнес эрхлэхэд төр саад болдог биш, боломжийг нь нээдэг тогтолцоо руу шилжиж байна Уржигдар 17 цаг 03 мин Найман аймагт баавгай агнах зөвшөөрөл олгож, зургаан баавгай агнажээ Уржигдар 16 цаг 01 мин
iИх уншсан
СССР-ийн задралын жинхэнэ шалтгаан АН-ын бүлгийн даргаар Х.Тэмүүжинг сонгосон нь дээр... АН-ын бодлого, МАН-ын 30-ийн бослогын огтлолцох цэг нь парла... Чунчиний гайхамшгийн нууц; Технологи+ложистик Дэлхийн багш нарын өдөр тохиож байна ЦЕГ-ын дарга Ж.Болдыг унагах хуйвалдаанд МША-ны хэлтсийн дар... Францад эсэргүүцлийн жагсаалын үеэр 24 сургуулийг галдаж, то... П.Мөрөн ралли-рейдийн ДАШТ-д түрүүлсэн анхны монгол тамирчин... Байгаль орчны салбарт хэрэгжиж буй 35 төслийг 2027-2028 оны ... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Хөвсгөл аймгийн иргэдтэй уулзав Хулгайтай тэмцэхээ боль! Их Британи, Герман улсууд кибер халдлагатай хамтран тэмцэнэ Х.Тэмүүжин: Хууль зөрчсөн, том артай сайд нарыг хуулийн байг... Ш.Одонтуяа: Хүн барьсан баавгай ахиад хүн рүү дайрах вий гэд... Найман аймагт баавгай агнах зөвшөөрөл олгож, зургаан баавгай... Гар утасны хулгайтай тэмцэх томоохон ажиллагааг Лондонд явуу... У.Хүрэлсүх МАН-ын даргаар очиж Н.Учралыг УИХ-ын даргаар буца... Б.Махбалыг шүүхээс оноосон ялаа биеэр эдэлсэнд тооцож суллаж... Дэлхийн банк: Европ, Төв Азийн эдийн засгийн өсөлт 2.2 хувь ... Чуулганы нэгдсэн хуралдаанаар төсөв хэлэлцэхгүй
Top