x

Симона Байлз, Арман Дюплантис нар 2024 оны шилдэг тамирчнаар шалгарлаа

Дэлхийн спортын нэр хүндтэй “Лаурес” шагнал гардуулах ёслол Мадрид хотноо болж, 2024 оны шилдэг тамирчид тодорлоо. Олимпын долоон удаагийн аварга, Америкийн гимнастикч Симона Байлз эмэгтэйчүүдийн, харин тулгууртай харайгч, Шведийн Арман Дюплантис эрэгтэйчүүдийн шилдгээр шалгарч, Laureus World Sports Academy академийн шагналыг хүртлээ.

Шагнал гардуулах ёслолд дараах тамирчид, багууд онцгойрчээ:

  • Оны шилдэг баг: Испанийн “Реал Мадрид” клуб нь Аваргуудын лиг болон Испанийн дотоодын тэмцээнд түрүүлсэн амжилтаараа энэ номинацид ялалт байгуулсан.

  • Оны нээлт: Европын аваргаар тодорсон Испанийн шигшээ багийн бүрэлдэхүүнд багтсан, “Барселона” клубийн хагас хамгаалагч Ламин Ямал.

  • Шүтээн номинац: Испанийн теннисчин Рафаэл Надаль. Тэрбээр нийт 92 удаа мэргэжлийн тэмцээнд түрүүлсний 22 нь Их дуулгын тэмцээн бөгөөд Олимпын хошой аварга, Дэвисийн цомын дөрвөн удаагийн эзэн юм.

Тамирчдын амжилтыг товчхон харвал:

  • Симона Байлз: Дэлхийн аваргад нийт 23 удаа түрүүлсэн, түүхэн дээд амжилт эзэмшигч.

  • Арман Дюплантис: Дэлхийн хошой, Европын гурван удаагийн аварга бөгөөд 6 м 27 см-ийн дэлхийн дээд амжилт тогтоосон.

“Лаурес” шагнал анх 1999 онд үүсгэн байгуулагдсан бөгөөд эхний шатанд спортын сэтгүүлчдийн сонгон шалгаруулалт, дараагийн шатанд 50 нэр хүндтэй ахмад тамирчнаас бүрдсэн академи санал өгдөг уламжлалтай.

Оросын тамирчдаас өмнө нь 2007, 2009 онд Елена Исинбаева “Шилдэг эмэгтэй тамирчин”, харин 2001 онд Марат Сафин “Шилдэг шинэ нээлт” шагналыг хүртэж байжээ.

Эх сурвалж: ТАСС

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Бурханд халдаж, бүгийг нүцгэлэгч 1 цаг 35 мин С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэнэ 1 цаг 42 мин 11 настай Британи охин шатрын олон улсын мастер боллоо 1 цаг 53 мин Парисын жагсаал тайван болж өнгөрлөө 3 цаг 3 мин Петр Ян аварга цолоо хамгааллаа 3 цаг 17 мин Говь, талын нутгаар салхи секундэд 12-14 метр хүрч ширүүснэ 3 цаг 49 мин Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл илэрхийлж, цэцэг өргөлөө 3 цаг 59 мин Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, нөхөн олговор олгох тухай хуулийн өөрчлөлтийг баталлаа Өчигдөр 11 цаг 35 мин Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий Уржигдар 13 цаг 47 мин MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ Уржигдар 13 цаг 11 мин Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Уржигдар 13 цаг 02 мин Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ Уржигдар 12 цаг 40 мин Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ Уржигдар 12 цаг 30 мин Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Уржигдар 11 цаг 23 мин З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэхэд чиглэж болохгүй Уржигдар 10 цаг 08 мин АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 2026-10-21 Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 2026-10-21 "Хараал хүрсэн хот" 2026-10-21 Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 2026-10-21 Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 2026-10-21
iИх уншсан
Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... "Хараал хүрсэн хот" Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэх... АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид н... Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ... Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэ... Шакира Бишкект тоглолтоо хийлээ Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээл... Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болох...
Top