x

Улсын арслан М.Лхагвын нэрэмжит 256 бөхийн барилдаан болно

Монголын үндэсний бөхийн холбоо, “Эвт Монгол” клубын санаачлагаар Завхан аймгийн Идэр сумын Улаанбаатар хот дахь нутгийн зөвлөл, Завхан аймгийн болон Идэр сумын Засаг даргын тамгын газартай хамтран “Хамбын бор”, “Урт гарт” хэмээн алдаршсан улсын арслан М.Лхагвын нэрэмжит 256 бөхийн барилдааныг зохион байгуулна.

Энэхүү барилдаан нь улс, аймаг, цэрэг, сумын алдар цолтой нийт 256 бөх оролцох хуваарьтайгаар Монгол бөхийн өргөөнд маргааш болох бөгөөд Монгол бөхийн түүх, уламжлалыг хүндэтгэх, бөхийн спортыг түгээн дэлгэрүүлэх, шинэ залуу хүчтэнүүдийн ур чадварыг сорих зорилготой юм.

Барилдаанд дараах шилдэг бөхчүүд зодоглохоор мэдүүлгээ өгөөд байна:

  • Улсын аварга О.Хангай

  • Арслан Б.Орхонбаяр, Р.Пүрэвдагва

  • Заан Д.Анар, Б.Бат-Өлзий, Д.Хүдэрбулга

  • Харцага Н.Золбоо, Б.Зоригтбаатар зэрэг энэ цагийн шилдгүүд

Түрүүлсэн бөх 12 сая төгрөг, үзүүрлэсэн бөх 7 сая төгрөг, их шөвөгт шалгарсан бөхчүүд тус бүр 3 сая төгрөгийн шагнал хүртэх бөгөөд үзэгчдийн дунд азтан шалгаруулалт явагдаж, супер азтан “Тоёота Акуа” маркийн автомашины эзэн болох юм.

Барилдаан нь М.Лхагва арслангийн бөхийн амжилтыг хүндэтгэх, түүний нэрийг мөнхжүүлэх зорилготой бөгөөд улсын арслан М.Лхагва нь:

  • 1931 онд ес давж үзүүрлэн улсын заан,

  • 1933 онд арав давж түрүүлэн арслан цол хүртсэн,

  • 1939 онд 512 бөхөөс найм давж үзүүрлэсэн,

  • 1934–1936, 1946–1951 оны улсын наадамд шөвгөрч байсан түүхэн хүчтэн юм.

Түүнчлэн ах дүү нараасаа улсад заан цол хүртсэн М.Намбар, аймгийн заан М.Дэндэв нарын хамтаар бөхийн удамтай, суйлах, эгэмдэж тахимдах, сугадаж тонгорох зэрэг мэхийг төгс эзэмшсэн бөх байжээ.

Эх сурвалж: Монголын үндэсний бөхийн холбоо

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (102.89.85.215)
    Сайн байна уу, би Энэтхэгт 1 бөөрөө хэрхэн зарсан тухай гэрчлэлээ дэлхийтэй хуваалцахыг хүсч байна. Би Монголын Оюутолгойн хүн. Би DR-тэй холбогдлоо. Интернетээр дамжуулан ADITY, би донор болсон. Би эмнэлэгт 1 бөөр өгсөн. Өөртөө болон гэр бүлдээ сайхан амьдрал хэрэгтэй байсан учраас 1 бөөрийг мөнгөөр өгсөн. Би маш эрүүл хэвээр байна. бөөрөө өгсний дараа. Одоо би санхүүгийн амжилтандаа баяртай байна. Эмч нар надад бөөрөнд 780,000.00 мянган доллар төлсөн. Одоо би 780 мянган ам.доллараар байр, машин худалдаж аваад Монголд өөрийн компаниа байгуулсан. Хэрэв танд санхүүгийн асуудал/сорилттой тулгарсан эсвэл баян болохыг хүсэж байвал DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар холбогдоно уу.
    2025 оны 04 сарын 19 | Хариулах
iШинэ мэдээ
Бурханд халдаж, бүгийг нүцгэлэгч 1 цаг 35 мин С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэнэ 1 цаг 43 мин 11 настай Британи охин шатрын олон улсын мастер боллоо 1 цаг 54 мин Парисын жагсаал тайван болж өнгөрлөө 3 цаг 4 мин Петр Ян аварга цолоо хамгааллаа 3 цаг 18 мин Говь, талын нутгаар салхи секундэд 12-14 метр хүрч ширүүснэ 3 цаг 50 мин Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл илэрхийлж, цэцэг өргөлөө 4 цаг 0 мин Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, нөхөн олговор олгох тухай хуулийн өөрчлөлтийг баталлаа Өчигдөр 11 цаг 35 мин Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий Уржигдар 13 цаг 47 мин MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ Уржигдар 13 цаг 11 мин Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Уржигдар 13 цаг 02 мин Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ Уржигдар 12 цаг 40 мин Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ Уржигдар 12 цаг 30 мин Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Уржигдар 11 цаг 23 мин З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэхэд чиглэж болохгүй Уржигдар 10 цаг 08 мин АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 2026-10-21 Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 2026-10-21 "Хараал хүрсэн хот" 2026-10-21 Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 2026-10-21 Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 2026-10-21
iИх уншсан
Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... "Хараал хүрсэн хот" Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэх... АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид н... Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ... Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэ... Шакира Бишкект тоглолтоо хийлээ Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээл... Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болох...
Top