x

Улсын хэмжээнд 864 спортын клуб бүртгэгдэж, спорт заалын тоо 1500-ыг давжээ

“Биеийн тамир, спортын улсын үзлэг тооллого-2024”-ийн тайланг өнөөдөр Биеийн тамир, спортын улсын хорооны хурлын танхимд албан ёсоор танилцууллаа. Хоёр дахь удаагаа зохион байгуулсан тус тооллого нь салбарын бодлого, хөтөлбөр боловсруулах, ирээдүйн төлөвлөлт хийхэд суурь мэдээлэл болох чухал ач холбогдолтой үйл ажиллагаа болсон байна.

Үзлэг, тооллогыг гурван сарын хугацаанд зохион байгуулж, дараах үндсэн гурван ангиллаар бүртгэл хийжээ:

  • Спорт заал

  • Спортын гадаа талбай

  • Спортын клуб

Тооцооны дүнгээр:

  • 1541 спорт заал улсын хэмжээнд бүртгэгдсэн байна.

    • Үүнээс 699 нь Улаанбаатарт, 842 нь орон нутагт байршиж байна.

    • Нийт заалны 921-д засвар үйлчилгээ хийгдсэн, үлдсэн нь огт засвар хийгдээгүй байна.

    • 2017 оны тооллогоос хойш 556 заал нэмэгджээ.

  • 7145 спортын холбоо, клуб сүүлийн нэг жилийн хугацаанд үйл ажиллагаа явуулсан байна.

    • 3272 нь нийслэлд,

    • 981 нь баруун бүсэд,

    • 1131 нь хангайн бүсэд,

    • 1213 нь төвийн бүсэд,

    • 548 нь зүүн бүсэд үйл ажиллагаа явуулсан байна.

Энэ удаагийн үзлэг тооллогоор спортын клубүүдийг анх удаа тусгайлан тоолсон бөгөөд 2024 оны байдлаар:

  • Улсын хэмжээнд нийт 864 спортын клуб бүртгэгджээ.

    • Үүнээс 490 нь нийслэлд, 374 нь орон нутагт байна.

    • Сагсан бөмбөгийн клубууд хамгийн өндөр орлоготой нь хэмээн бүртгэгджээ.

Клубуудийг үйл ажиллагааны чиглэлээр нь ангилвал:

  • 454 клуб нь идэвхтэй дасгал хөдөлгөөн, спортоор хичээллүүлдэг,

  • 154 клуб нь сургалт, дасгалжуулалт явуулдаг,

  • 256 клуб нь дээрх хоёр чиглэлээр зэрэг үйл ажиллагаа эрхэлдэг байна.

Энэхүү үзлэг тооллого нь биеийн тамир, спортын салбарт бодлогын шинжилгээ хийх, хөгжлийг нь уялдуулан төлөвлөх үндсэн суурь мэдээлэл болж байна.

Эх сурвалж: Биеийн тамир, спортын улсын хороо

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Бурханд халдаж, бүгийг нүцгэлэгч 1 цаг 34 мин С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэнэ 1 цаг 42 мин 11 настай Британи охин шатрын олон улсын мастер боллоо 1 цаг 53 мин Парисын жагсаал тайван болж өнгөрлөө 3 цаг 3 мин Петр Ян аварга цолоо хамгааллаа 3 цаг 17 мин Говь, талын нутгаар салхи секундэд 12-14 метр хүрч ширүүснэ 3 цаг 49 мин Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл илэрхийлж, цэцэг өргөлөө 3 цаг 59 мин Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, нөхөн олговор олгох тухай хуулийн өөрчлөлтийг баталлаа Өчигдөр 11 цаг 35 мин Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий Уржигдар 13 цаг 47 мин MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ Уржигдар 13 цаг 11 мин Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Уржигдар 13 цаг 02 мин Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ Уржигдар 12 цаг 40 мин Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ Уржигдар 12 цаг 30 мин Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Уржигдар 11 цаг 23 мин З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэхэд чиглэж болохгүй Уржигдар 10 цаг 08 мин АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 2026-10-21 Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 2026-10-21 "Хараал хүрсэн хот" 2026-10-21 Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 2026-10-21 Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 2026-10-21
iИх уншсан
Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... "Хараал хүрсэн хот" Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэх... АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид н... Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ... Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэ... Шакира Бишкект тоглолтоо хийлээ Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээл... Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болох...
Top