x

Улсын заан М.Лхагвагэрэл Х.Чойбалсангийн нэрэмжит барилдаанд түрүүллээ

Монгол Улсын XII Ерөнхий сайд, Өрлөг жанжин, Улсын хошой баатар, Маршал Х.Чойбалсангийн нэрэмжит улс, аймгийн цолтой 128 бөхийн барилдаан боллоо. Уг барилдаанд зургаан заан манлайлан зодоглосон бөгөөд улсын заан М.Лхагвагэрэл аваргалж, улсын начин Б.Чимэдвандан үзүүрлэлээ.

Завхан аймгийн Яруу сумын харьяат, “Хилчин” спорт хороо, “Даян” дэвжээний бөх М.Лхагвагэрэл энэ улирлын хоёр дахь түрүүгээ хүртэж байгаа нь бөгөөд тэрбээр нийт хоёр түрүү, хоёр үзүүр, хоёр их шөвөгт шалгарсан амжилттайгаар улирлаа үргэлжлүүлж байна. Харин түүний нутгийн дүү, Завхан аймгийн Их-Уул сумын харьяат Б.Чимэдвандан бөхийн өргөөнд хоёр дахь удаагаа үзүүрлэлээ.

Их шөвөгт Дорнод аймгийн Дашбалбар сумын харьяат, улсын заан Д.Анар, Баянхонгор аймгийн Баянбулаг сумын харьяат, улсын харцага Н.Золбоо нар шалгарсан бол наймд улсын заан Б.Бат-Өлзий, аймгийн хурц арслан Н.Амгаланбаатар, аймгийн арслан Д.Бадамгарав, заан Д.Батбаяр нар багтлаа.

Түрүүлсэн бөх 10 сая, үзүүрлэсэн нь 5 сая, их шөвөгт шалгарсан бөхчүүд тус бүр 2 сая төгрөгийн шагнал хүртсэн байна. Ингэснээр Дорнод аймаг энэ улиралд өндөр шагналын сантай, өргөн бүрэлдэхүүнтэй гурван барилдаан амжилттай зохион байгуулжээ.

Мөн энэ сарын 19-ний 13:00 цагаас Монгол бөхийн өргөөнд улсын арслан М.Лхагвын нэрэмжит улс, аймаг, цэрэг, сумын цолтой 256 бөхийн барилдаан болох юм.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Бурханд халдаж, бүгийг нүцгэлэгч 1 цаг 36 мин С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэнэ 1 цаг 43 мин 11 настай Британи охин шатрын олон улсын мастер боллоо 1 цаг 54 мин Парисын жагсаал тайван болж өнгөрлөө 3 цаг 4 мин Петр Ян аварга цолоо хамгааллаа 3 цаг 18 мин Говь, талын нутгаар салхи секундэд 12-14 метр хүрч ширүүснэ 3 цаг 50 мин Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл илэрхийлж, цэцэг өргөлөө 4 цаг 0 мин Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, нөхөн олговор олгох тухай хуулийн өөрчлөлтийг баталлаа Өчигдөр 11 цаг 35 мин Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий Уржигдар 13 цаг 47 мин MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ Уржигдар 13 цаг 11 мин Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Уржигдар 13 цаг 02 мин Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ Уржигдар 12 цаг 40 мин Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ Уржигдар 12 цаг 30 мин Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Уржигдар 11 цаг 23 мин З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэхэд чиглэж болохгүй Уржигдар 10 цаг 08 мин АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 2026-10-21 Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 2026-10-21 "Хараал хүрсэн хот" 2026-10-21 Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 2026-10-21 Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 2026-10-21
iИх уншсан
Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... "Хараал хүрсэн хот" Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэх... АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид н... Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ... Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэ... Шакира Бишкект тоглолтоо хийлээ Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээл... Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болох...
Top