x

Александр Овечкин NHL-ийн түүхэн дэх хамгийн шилдэг мэргэн бууч боллоо

Хэдэн арван жилийн турш эвдэгдэхгүй мэт санагдаж байсан домогт хоккейчин Уэйн Грецкийн дээд амжилтыг Александр Овечкин дөрөвдүгээр сарын 6-нд эвдэж, Үндэсний хоккейн лигийн (NHL) түүхэнд хамгийн олон гоол оруулсан тоглогч боллоо. “Вашингтон Кэпиталз” багийн ахлагч тэрбээр “Нью-Йорк Айлендерс”-ийн хаалганд өөрийн 895 дахь шайбыг хийснээр 39 насандаа шинэ түүхийг бичив.

Түүхэн мөч: Грецкийн амжилтыг хэрхэн эвдэв

Овечкин “Нью-Йорк Айлендерс”-ийн эсрэг тоглолтын хоёрдугаар үед багийн хамтрагчаас дамжуулалт хүлээн авч хүчтэй шидэлтээр хаалгыг мялаасан тэр агшин NHL-ийн түүхэнд шинэ хуудсыг нээсэн юм. Уг гоол нь түүний 895 дэх шайб байсан бөгөөд энэ нь Уэйн Грецкийн 894 гоолын амжилтыг давсан үзүүлэлт юм.

Ёслолын бэлтгэл: NHL бүх нийтийн анхаарал хандуулжээ

Овечкины амжилтыг урьдчилан тооцож, NHL болон “Вашингтон Кэпиталз” баг олон долоо хоногийн турш техник, медиа баг бүрдүүлэн тусгай ёслолын бэлтгэл хийж байв. ESPN, TNT зэрэг томоохон сувгууд “OviCast” хэмээх тусгай камер ажиллуулан Овечкиныг бүх талаас нь баримтжуулж, энэ түүхэн мөчийг бодит цагийн нэвтрүүлгээр дамжуулжээ.

Спортын суут замнал: гэр бүл, хөдөлмөр, алсын хараа

Овечкин 1985 оны есдүгээр сард Москва хотод олимпийн хошой аварга эх, хөлбөмбөгч аавын гэр бүлд төрсөн бөгөөд гурван настайдаа хоккейн цохуур атгаж, таван настайдаа “Динамо Москва”-гийн спортын сургуульд элсэн оржээ. Ахынхаа гэнэтийн үхлийн дараа тэр хоккейн замналаа ахынхаа дурсгалд зориулж үргэлжлүүлсэн гэдэг.

Тэр 2004 онд NHL-ийн драфтад №1-ээр “Вашингтон Кэпиталз”-т элсэж, анхны улирлаасаа л гайхалтай амжилтаар онцгойрсон. Спортын замналынх нь оргил нь 2018 онд багтаа Стэнлийн цом авчирсан түүхэн ялалт байлаа.

Овечкины онцлох амжилтуудаас:

  • 895 гоол – NHL-ийн түүхэнд хамгийн олон гоол оруулсан тоглогч

  • Стэнлийн цомын аварга (2018) – “Вашингтон Кэпиталз”-ыг анх удаа цомд хүргэв

  • Дэлхийн гурван удаагийн аварга – 2008, 2012, 2014 онуудад Оросын шигшээтэй

  • Морис Ришар Трофи – NHL-ийн шилдэг мэргэн буучаар 9 удаа тодров

  • Харт Трофи – улирлын хамгийн үнэтэй тоглогчоор 3 удаа нэрлэгдсэн

  • 35 наснаас хойш гурван улирал дараалан 40+ гоол оруулсан цорын ганц тоглогч

Грецкийн 894 гоолыг давсан амжилтыг Овечкин 1486 тоглолтоор, харин Грецки өөрийн амжилтыг 1487 тоглолтоор хийж байсан нь анхаарал татаж байна.

Александр Овечкин өнөө цагийн хамгийн алдартай, нэр хүндтэй хоккейчнуудаас нэгэн төдийгүй дэлхийн спортын түүхэнд мөнхөрсөн домогт тамирчин болж байна.

Эх сурвалж: Iz.ru, REUTERS, РИА Новости.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Бурханд халдаж, бүгийг нүцгэлэгч 1 цаг 39 мин С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэнэ 1 цаг 46 мин 11 настай Британи охин шатрын олон улсын мастер боллоо 1 цаг 57 мин Парисын жагсаал тайван болж өнгөрлөө 3 цаг 7 мин Петр Ян аварга цолоо хамгааллаа 3 цаг 21 мин Говь, талын нутгаар салхи секундэд 12-14 метр хүрч ширүүснэ 3 цаг 53 мин Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл илэрхийлж, цэцэг өргөлөө 4 цаг 3 мин Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, нөхөн олговор олгох тухай хуулийн өөрчлөлтийг баталлаа Өчигдөр 11 цаг 35 мин Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий Уржигдар 13 цаг 47 мин MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ Уржигдар 13 цаг 11 мин Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Уржигдар 13 цаг 02 мин Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ Уржигдар 12 цаг 40 мин Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ Уржигдар 12 цаг 30 мин Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Уржигдар 11 цаг 23 мин З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэхэд чиглэж болохгүй Уржигдар 10 цаг 08 мин АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 2026-10-21 Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 2026-10-21 "Хараал хүрсэн хот" 2026-10-21 Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 2026-10-21 Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 2026-10-21
iИх уншсан
Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... "Хараал хүрсэн хот" Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэх... АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид н... Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ... Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэ... Шакира Бишкект тоглолтоо хийлээ Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээл... Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болох...
Top