x

Пёньяны олон улсын марафоныг зургаан жилийн дараа дахин зохион байгууллаа

Хойд Солонгосын нийслэл Пёньян хотод олон улсын марафоныг зургаан жилийн завсарлагааны дараа анх удаа дахин зохион байгуулж, гадаадын хоёр зуугаад тамирчныг хүлээн авлаа. Энэхүү марафон нь 1981 онд анх эхэлж, улс төрийн удирдагч Ким Ир Сений төрсөн өдрийг тохиолдуулан жил бүр дөрөвдүгээр сард зохион байгуулагддаг уламжлалтай байв.

Сүүлд 2019 онд 950 гадаадын оролцогчтой зохиогдож байсан уг тэмцээн Ковид-19 цар тахлаас шалтгаалан дараа жил нь цуцлагдаж, Хойд Солонгос хилээ бүрэн хаасан юм. Улмаар тус улс 2023 оны дунд үеэс эхлэн хязгаарлалтаа аажмаар сулруулж, өнгөрсөн жилээс зөвхөн Оросын жуулчдад нийслэл хотынхоо үүдийг нээжээ.

Хамгийн сүүлийн марафонд оролцсон гадаадын иргэд зохион байгуулалттай аяллын багт хамрагдах шаардлагатай байсан бөгөөд цар тахлаас өмнөх үеийнхтэй ижил нөхцөлөөр нэвтэрсэн байна. Бээжин хотод байрладаг "Koryo Tours" аяллын агентлаг нь энэ арга хэмжээний “эксклюзив түнш” бөгөөд Бээжингээс нисэх зургаан өдрийн хөтөлбөрийг 2195 еврогоор санал болгожээ.

Марафоны маршрутад Ким Ир Сений нэрэмжит цэнгэлдэх хүрээлэн, Японы колоничлолын эсрэг тэмцлийн бэлгэдэл болох Ялалтын хаалга, мөн шинжлэх ухаанчдын амьдардаг гэж тооцогддог “Ирээдүйн гудамж” зэрэг Пёньяны гол дурсгалт газрууд багтсан байна.

Уралдаан эхэлж, төгсдөг цэнгэлдэх хүрээлэн үзэгчдээр дүүрч, олон хүн алтан шар өнгийн цаасан туг намируулан, оролцогчдыг урамшуулж байжээ. Хойд Солонгосын тамирчин Пак Кум Донг “Ард түмний минь итгэл, харц надад ядрах мөч бүрд тэвчээр өгсөн” хэмээн сэтгүүлчдэд ярьсан байна.

Тэмцээний үр дүн олон нийтэд ил болоогүй байгаа бөгөөд 2024 оны хоёрдугаар сард Хойд Солонгос барууны зарим жуулчныг зүүн бүсийн алслагдсан Расон хот руу нэвтрүүлсэн ч удалгүй аяллыг дахин зогсоожээ.

Эх сурвалж: BBC News, Reuters

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Бурханд халдаж, бүгийг нүцгэлэгч 1 цаг 39 мин С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэнэ 1 цаг 47 мин 11 настай Британи охин шатрын олон улсын мастер боллоо 1 цаг 58 мин Парисын жагсаал тайван болж өнгөрлөө 3 цаг 8 мин Петр Ян аварга цолоо хамгааллаа 3 цаг 22 мин Говь, талын нутгаар салхи секундэд 12-14 метр хүрч ширүүснэ 3 цаг 54 мин Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл илэрхийлж, цэцэг өргөлөө 4 цаг 4 мин Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, нөхөн олговор олгох тухай хуулийн өөрчлөлтийг баталлаа Өчигдөр 11 цаг 35 мин Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий Уржигдар 13 цаг 47 мин MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ Уржигдар 13 цаг 11 мин Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Уржигдар 13 цаг 02 мин Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ Уржигдар 12 цаг 40 мин Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ Уржигдар 12 цаг 30 мин Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Уржигдар 11 цаг 23 мин З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэхэд чиглэж болохгүй Уржигдар 10 цаг 08 мин АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 2026-10-21 Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 2026-10-21 "Хараал хүрсэн хот" 2026-10-21 Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 2026-10-21 Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 2026-10-21
iИх уншсан
Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... "Хараал хүрсэн хот" Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэх... АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид н... Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ... Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэ... Шакира Бишкект тоглолтоо хийлээ Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээл... Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болох...
Top