x

Улаанбурхан өвчний тохиолдол нэмэгдэж, иргэдийг вакцинд хамрагдахыг уриаллаа

Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс өгсөн мэдээллээр, улсын хэмжээнд улаанбурхан өвчний лабораториор батлагдсан нийт 387 тохиолдол бүртгэгджээ. Үүнээс 118 хүн эмнэлэгт, нэг хүн гэрийн нөхцөлд эмчлүүлж байгаа бол 268 хүн бүрэн эдгэрсэн байна. Өвчний тархалтын байдал харьцангуй хяналттай байгаа ч эрсдэл буураагүй тул нийтээрээ сэргийлэх шаардлагатай гэж мэргэжлийн байгууллага анхаарууллаа.

Улаанбурхан нь агаараар амьсгалах замаар маш хялбар дамждаг, халдварлах чадвар өндөртэй ч вакцинаар бүрэн сэргийлэх боломжтой халдварт өвчин юм. Одоогийн байдлаар улаанбурхан өвчний голомт нь ерөнхий боловсролын сургуулиудад төвлөрч байгаа бөгөөд энэ нь насанд хүрээгүй хүүхдүүд, тэдэнтэй ойрын харилцаанд байдаг багш сурган хүмүүжүүлэгчид, эцэг эхчүүдийн дунд халдвар тархах эрсдлийг нэмэгдүүлж байна.

Иймд Эрүүл мэндийн байгууллагаас иргэдийг дараах байдлаар анхааралтай хандахыг уриалж байна:

  • Улаанбурханы эсрэг вакцинд хамрагдаагүй иргэд яаралтай хамрагдах

  • Халдвартай орчинд орохгүй байх, амны хаалт зүүх

  • Өвчний шинж тэмдэг илэрсэн тохиолдолд шууд эмнэлгийн байгууллагад хандах

  • Сургууль, цэцэрлэг, олон нийтийн газруудад халдвар хамгааллын дэглэмийг мөрдөх

Эрүүл мэндийнхээ төлөө хариуцлагатай байж, халдвараас өөрийгөө болон хайртай хүмүүсээ хамгаалахад идэвхтэй оролцохыг албаныхан уриалж байна.

Лавлах утас: 89016199, 75103100
Эх сурвалж: Халдварт өвчин судлалын үндэсний төв

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 3 цаг 22 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна Өчигдөр 15 цаг 52 мин Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Өчигдөр 13 цаг 57 мин Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Өчигдөр 13 цаг 52 мин Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ Өчигдөр 13 цаг 48 мин Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий Өчигдөр 12 цаг 47 мин ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ Өчигдөр 11 цаг 03 мин Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна Өчигдөр 10 цаг 35 мин Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа Өчигдөр 10 цаг 28 мин "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ Өчигдөр 10 цаг 11 мин Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Өчигдөр 10 цаг 10 мин ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ Өчигдөр 09 цаг 15 мин Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас Уржигдар 18 цаг 35 мин Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ Уржигдар 14 цаг 29 мин Венецийн кино наадам эхэллээ Уржигдар 14 цаг 24 мин Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт Уржигдар 13 цаг 23 мин ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна Уржигдар 12 цаг 20 мин Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Уржигдар 12 цаг 07 мин Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа Уржигдар 11 цаг 35 мин Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна Уржигдар 11 цаг 29 мин
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун... BepiColombo хөлөг Буд гаригт ойртон иржээ Өнөөдөр сондгой дугаараар төгссөн тээврийн хэрэгсэл хөдөлгөө...
Top